Эдийн засаг
Зарим компанийн хувьцааны ханш өсжээ
2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 1,481,409,098 төгрөгийн үнийн дүн бүхий 1,926,483 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Авто импекс” ХК (AOI +14.93%), “Монгол шуудан” ХК (MNP +14.13%) болон “Хай би ойл” ХК (HBO +9.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монноос” ХК (MNS -14.93%), “Ард Даатгал” ХК (AIC -12.28%) болон “Ард кредит ББСБ” ХК (ADB -8.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 44,382 ширхэг нэгж эрхийг 9,638,967 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.46 хувиар буурч, 36744.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,673,267,088,997 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм46 мин өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм43 мин өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм22 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм18 мин өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна