Эдийн засаг
СЗХ-ноос “МХБ” ТӨХК-ийн олон нийтэд санал болгож буй үнэт цаасыг бүртгэлээ
Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдаалах үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолыг УИХ-аас баталсны дагуу 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх төрийн өмчит 25 хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж баталсан. Энэхүү жагсаалтын эхний компани болох Монголын хөрөнгийн бирж нь төрийн өмчит бусад компаниудаа түүчээлэн хамгийн түрүүнд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих түүхэн үйл явдал болж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэмж гаргаж буй үнэт цаасыг олон нийтэд санал болгохыг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.