Эдийн засаг
“Инвескор бонд 2.0”-ын 2-р транч хоёрдогч зах зээлд арилжигдаж эхэллээ
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/4869 тоот албан бичгээр “Инвескор ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан “Инвескор Бонд 2.0”-ын 2-р транчийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон бөгөөд энэхүү бондын хоёрдогч зах зээлийн арилжааг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс INVA-BD-22/12/23-C0038-18 гэсэн симболтойгоор эхлүүллээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.