Эдийн засаг
“Тавантолгой” ХК 13.9 сая долларыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шилжүүлжээ
Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас давж, нүүрс олборлосон нь шалгалтаар тогтоогдож, 70 мянган тонн нүүрсийг биетээр буцаан өгсөн байдаг. Харин өнөөдөр /2022.12.27/ буцаан өгөх үлдэгдэл нүүрсний сааж нүүрснээс бусад нүүрсийг бэлэн мөнгөөр буюу 13.9 сая ам.доллар “Эрдэнэс Тавантолгой” компани руу шилжүүлж, сааж нүүрсийг биетээр өгч, тооцоо нийлэх акт үйлдэхээр болжээ.
Ингэснээр Монголбанкны өнөөдрийн ханшаар 48 тэрбум төгрөгийг шилжүүлж “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшлээс мөргөцөг олборлсон гэх асуудал эцэслэгдэж буй аж. Энэ тухай Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг мэдээлээд байна. Засгийн газар энэ сарын 9-нд орон нутгийн өмчит “Тавантолгой”ХК-д онцгой дэглэм тогтоож, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон юм.
Дээрх шийдвэрийн дараа Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг:
- Орон нутаг 51 хувийн хувьцааг нь эзэмшиж буй орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн хувьцааг төрийн аль нэг байгууллага руу шилжүүлэх, авах үйл ажиллагаа хийгдэхгүй ээ.
- Бусад хувьцаа эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй.
- ”Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, ил тод болгоно. Ил тод, нээлттэй болгож байж улс, орон нутгийн төсөвт орох татвар, хураамж нэмэгдэх, компанийн орлого нэмэгдэх, цаашлаад Өмнөговь аймгийн иргэдэд очдог “үр өгөөж” сайжирна.
- Бүртгэлгүй нүүрсний асуудал, “Эрдэнэс Тавантолгой”-н тайлбайгаас нүүрс олборлож борлуулсан, нүүрс шатсан, шатаагүй гэх асуудлыг судалж нэг талд гаргаж шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авна. Тухайлбал санхүүгийн болон бусад чиглэлээр аудит хийлгэх ажлыг зохион байгуулна” гэж мэдэгдэж байсан юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.