Эдийн засаг
Зүүн Өмнөд Азийн Төв банкнуудын холбооны Ерөнхийлөгч нарын уулзалтад оролцов
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2022 оны 12 дугаар сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд Камбожийн Хаант Улсын Сием Рип хотноо зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн Төв банкнуудын холбоо (ЗӨАТБХ)-ны Ерөнхийлөгч нарын 58 дахь удаагийн уулзалтад болон 42 дахь удаагийн удирдлагын зөвлөлийн хуралд оролцлоо.
Уг дээд түвшний уулзалтад 16 улсын Төв банкны удирдлага оролцсоны дээр Ази, Номхон далайн орнуудын Зүүн Өмнөд Азийн Төв банкнуудын холбооны гишүүн орнууд, Олон улсын ажиглагч байгууллагын төлөөллүүд оролцож, дэлхийн болон Азийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шилжилтийн үеийн сорилтууд, түүний эсрэг тэмцэхэд шаардлагатай санхүүжилт зэрэг асуудлаар санал солилцож, хэлэлцлээ гэж Монголбанкнаас мэдээллээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.