Эдийн засаг
ЭРДЭНЭС МОНГОЛ: ₮2-12 сая цалинтай сонгон шалгаруулалт эхэллээ
“Эрдэнэс Монгол” ХХК -ийн нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оны өмнө /2022.12.30/ мэдээлэл хийсэн.
Тодруулбал тус компаниийг бүтцийн өөрчлөлтөд оруулж, цэвэр менежментийн компани болгон, олон улсын зах зээлд Монгол Улсыг төлөөлөх чадамжтай болгох зорилго тавьж буйг ЗГХЭГ-ын дарга онцолсон.
Энэ хүрээнд өөрчлөгдсөн бүтэц дээр Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа болон, гадаадад, дотоодод боловсрол эзэмшсэн залуучуудын дунд 88 ажлын байран дээр нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан юм.
Ажлын байранд горилогчдыг өнөөдрөөс буюу 2023 оны нэгдүгээр сарын 2-ноос e-tanhim.gov.mn бүртгэж эхлэх ба нийт 14 хоногийн хугацаанд явагдана.
Сонгон шалгаруулалтад зарлагдсан ажлын байрууд нь дараах 7 газар, 7 хэлтэстэй байна.
1-рт: Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газар
2-рт: Үйлдвэр, технологийн газар
3-рт: Санхүүгийн нэгдсэн удирдлагын газар
4-рт: Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар
5-рт: Төслийн судалгаа, үнэлгээний газар
6-рт: Хууль, эрх зүйн газар
7-рт: Захиргаа, удирдлагын газар байна.
Үүн дотроо:
-Бизнес хөгжлийн хэлтэс,
-Хамтын ажиллагааны хэлтэс,
-Санхүүгийн төлөвлөлт, хөрөнгийн удирдлагын хэлтэс
-Нэгдсэн бүртгэл, тайлагналын хэлтэс
-Захиргаа, аж ахуйн хэлтэс
-Хүний нөөцийн удирдлагын хэлтэс
-Мэдээлэл, технологийн хэлтэс
Сонгон шалгаруулалтад тэнцсэн ажиллах ажилтнууд дараах дөрвөн интервалаар цалин олгогдоно.
1. Ахлах менежер – (Хуучнаар газрын дарга) сарын 9-12 сая төгрөгийн цалинтай
2. Менежер – хуучнаар хэлтсийн даргын статус дээр ажиллах хүний цалин 6.5-8.5 сая төгрөг
3. Ахлах мэргэжилтний цалин 4-6 сая төгрөг
4. Мэргэжилтнээр ажиллаж байгаа албан хаагчид 2-4 сая төгрөгийн цалинтай ТУЗ-ийн шийдвэр гарсан” гэв.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:
- Бакалавр ба түүнээс дээш зэргийн боловсролтой
- Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй
- Ахлах менежерийн түвшинд 8 ба түүнээс дээш жил ажилласан байх
- Менежерийн түвшинд 5 ба түүнээс дээш жил ажилласан байх
- Мэргэжилтний түвшинд ажлын туршлага шаардахгүй.
“ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК -д зарлагдсан ажлын байруудын дэлгэрэнгүйг ЭНД дарж танилцана уу!
“Эрдэнэс Монгол”-ын ШИНЭЭР ЗУРАГЛАСАН 89 орон тоо
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.