Эдийн засаг
683,697 ширхэг хувьцаа арилжжээ
2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 175,931,346 төгрөгийн үнийн дүн бүхий 683,697 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол дизель” ХК (MDZ +14.97%), “УБ-БҮК” ХК (BUK +12.93%) болон “Мон Бийф” ХК (MBF +3.95%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Эрдэнэс сольюшинс” ХК (AMT -13.02%), “Монгол шуудан” ХК (MNP -6.26%) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID -5.63%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,835 ширхэг нэгж эрхийг 3,508,515 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 2,566 ширхэг үнэт цаасыг 256,434,500 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 705 ширхэг бондыг 70,416,700 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 1.07 хувиар буурч, 37,318.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,794,172,321,096 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.