Эдийн засаг
29.5 сая долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
“Ухаалаг засаг-2” төслийн 29.5 сая долларын зээлжих тусгай эрхийн зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Сангийн сайд Б.Жавхлан, Дэлхийн банкийг төлөөлөн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ёслолд Дэлхийн банкны төлөөлөгчид оролцлоо.
Уг төслийг хэрэгжүүлснээр Шинэ сэргэлтийн бодлогын Төрийн бүтээмжийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг урагшлуулахад чухал ач холбогдолтой төдийгүй Төрийн цахим үйлчилгээний системийг өргөтгөн хөгжүүлж, бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, Үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчлэн, кибер аюулгүй байдлыг хангах, төрийн байгууллагын цахим албан бичиг солилцоог хурдасгах гэх мэт дижитал шийдлийг нэмэгдүүлснээр иргэдэд төрийн үйлчилгээг хурдан, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэх юм.
Төслийн нэгдүгээр үе шат болох “Ухаалаг засаг-1 төсөл”-ийг амжилттайгаар хэрэгжүүлсэн бөгөөд Төрийн үйлчилгээний нэгдсэн платформ системд төрийн 62 байгууллагын 665 үйлчилгээ, хөдөө орон нутагт 1,016 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, Ухаалаг газрын харилцааны системийг идэвхжүүлэн 103 мянга гаруй иргэнд үйлчилгээг цахимаар хүргүүлсэн. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас 242,005 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхэд суулгаж, олгосон байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.