Эдийн засаг
954,880 ширхэг хувьцаа арилжжээ
2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 344,851,993 төгрөгийн үнийн дүн бүхий 954,880 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсөж, 4 компанийн хувьцааны ханш буурсан бол 19 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монголын хөрөнгийн бирж” ХК (MSE +14.99%), “Монгол дизель” ХК (MDZ +14.98%) болон “Ган хийц” ХК (GHC +14.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Эрдэнэс сольюшинс” ХК (AMT -10.40%), “УБ-БҮК” ХК (BUK -9.78%) болон “Дархан нэхий” ХК (NEH -4.81%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 35,510 ширхэг нэгж эрхийг 18,666,158 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр, багцын арилжаагаар 920,605 ширхэг үнэт цаасыг 853,544,500 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.11 хувиар буурч, 36,916.46 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,818,294,155,240 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.