Эдийн засаг
1,530,068 ширхэг хувьцаа арилжжээ
2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 320,780,401 төгрөгийн үнийн дүн бүхий 1,530,068 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хархорин” ХК (HHN +15.00%), “Могойн гол” ХК (BDL +14.68%) болон “Жидакс” ХК (SOH +14.58%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Түшиг Уул” ХК (TUS -13.33%), “Гутал” ХК (GTL -9.08%) болон “Эрдэнэс сольюшинс” ХК (AMT -8.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 22,633 ширхэг нэгж эрхийг 4,485,415 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,891 ширхэг үнэт цаасыг 188,910,500 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,270 ширхэг бондыг 126,549,030 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.55 хувиар буурч, 37825.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,880,259,146,311 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.