Эдийн засаг
“Сэндли бонд”-ыг олон нийтэд нээлттэй арилжаалахаар боллоо
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн A/3 тоот тушаалаар бүртгэгдсэн “Сэндли ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 18 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, улирал тутам хүү төлөгдөх нийт 8.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 85,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01 тоот тогтоолоор бүртгэж, олон нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн байна.
Үнэт цаасны танилцуулгад тусгасны дагуу энэхүү 8.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн захиалгыг 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл, өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд авахаар боллоо
”Сэндли Бонд”-ын үндсэн андеррайтераар “Өлзий Энд Ко Капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.
Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.