Эдийн засаг
1,504,498 ширхэг хувьцаа арилжжээ
2023 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 711,282,031 төгрөгийн үнийн дүн бүхий 1,504,498 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Жидакс ХК (SOH +13.83%), “Крипто Үндэстэн ХК (CNF +12.57%) болон “Жуулчин дюти фрий ХК (SUL +11.19%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хөх ган ХК (HGN -14.00%), “Фронтиер Лэнд Групп ХК (MDR -10.00%) болон “Эрдэнэс сольюшинс ХК (AMT -8.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 8911 ширхэг нэгж эрхийг 3,270,651 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 304 ширхэг бондыг 30,365,220 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 101 ширхэг үнэт цаасыг 10,100,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.49 хувиар буурч, 37,682.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,922,690,129,329 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.