Эдийн засаг
IEM Katowice 2023: Монголын баг IHC Esports түүх бүтээсээр л…

Испортын CS:GO төрлийн дэлхийн хамгийн том тэмцээнүүдийн нэгэнд Монголын IHC баг домогт Furia, Cloud9 багуудыг угсруулан буулган авч, сенсаци тарьж байна.
Монголын багийн тухай дэлхийн электрон спортын бүхий л шилдэг тамирчин, клуб, байгууллагууд өөрсдийн сэтгэгдлээ хэлж байгаа бөгөөд энэхүү амжилтыг IHC баг нь дэлхийн брэнд 1xBet-тэй хамтын ажиллагааны хүрээнд бий болгосон билээ.
Польшийн Катовице хотод болж буй IEM 2023 тэмцээнд шилдэг хоёр багийг буулгаж авсны дараа испортын фэнүүд Монголын багийн тухай ихэд шагшиж, чансааны 40 дүгээр байранд тэмцээнийг эхлүүлсэн ч дэлхийн шилдгүүдийг дараалан нурааж, испортын газрын зурагт Монгол гэдэг нэрийг сүртэйгээр тамгаллаа.
Тэдэнд хожигдсон өрсөлдөгчид ч үүнд балмагдаж, тэдэнд баяр хүргэж буйгаа илэрхийлжээ.
Cloud9 багийн ахлагч “Заримдаа яагаад ч ялагдахгүй гэж бодсон тулаандаа ялагдах хамгийн хэцүү” гэсэн юм. FURIA багийн дасгалжуулагч өөрийн баг нь маш их гоё боломжийг алдсаныг хүлээн зөвшөөрч буй ба IHC багийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрчээ.
Heroic багийн CadiaN, Faze Clan-ий karrigan, NAVI (Intel Expreme Masters-ийн хуудас) болон дэлхийн испортын олон алдартнууд өөрсдийн сошиал хуудсуудаар баяр хүргэсэн мэдэгдлийг хийсээр байна.
Энэхүү тэмцээний аваргууд 400,000$ -ийг халааслах ба энэхүү зорилгод хүрэх, хүрэхгүйгээс үл шалтгаалж, IHC-ийн эрэмгий залуус Монголын спортын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ЭЛЧ болж, эх орныхоо нэрийг дэлхий даяар цуурайтуулж байна.
Дэлхийн брэнд 1xBet нь IHC багтай өнгөрөгч намар хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.
Хамтын ажиллагааг эхлэх үед бүгд эргэлзэж, 1xBet-ийн бусад гэрээтэй харьцуулж байсан ч (1xBet нь Team Spirit, OG Esports, k23, Tundra Esports, MIBR багуудтай хамтын ажиллагааны гэрээтэй) Монголын баатрууд хамгийн хурдан прогрессыг үзүүлж, энэхүү хамтын ажиллагааны үр дүнд хэдхэн сарын дотор дэлхийн сенсацийг бий болголоо.
1xBet брэнд нь өөрийн зарчим, бодлогодоо үнэнч байж спортын хөгжлийн төлөө олон ажил хийсээр байх болно. Монгол орон даяар бэлтгэгдэж буй esport-ийн оргилд хүрэхийг хүссэн хүүхэд, залуусыг мөрөөдлөө биелүүлэхэд тусалсаар байх болно.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.