Эдийн засаг
Нэгдүгээр сард гадаад худалдааны нийт бараа эргэлт $1.7 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс 61% өсжээ
2023 оны эхний нэгдүгээр сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 1,765.7 сая ам.доллар болжээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 669.5 сая ам.доллар буюу 61.1 хувиар өссөн болохыг Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.
Экспортын дүн импортын дүнгээс 389.7 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ.
Түүнчлэн нэгдүгээр сард экспортод 1,077.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 99.7 хувиар өссөн байна.
Экспортын барааны нийт дүнд:
- Эрдэс бүтээгдэхүүн 875.6 сая ам.доллар буюу 81.2 хувь;
- Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 121.9 сая ам.доллар буюу 11.3 хувь;
- Ургамлын гаралтай бүтээгдэхүүн 31.4 сая ам. доллар буюу 2.9 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 95.5 хувийг эзэлж буй.
Монгол Улс дэлхийн 39 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 86.4 хувь, Швейцар-т 11.3 хувь, Сингапур-т 0.8 хувь тус тус ногдож нийт экспортын 98.5 хувийг дээрх орнууд эзэлж байгаа аж.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.