Connect with us

Эдийн засаг

Өрмөө хамуулчихаад хусам ч үгүй үлдвэл яана, Монгол Улс

Нийтэлсэн

-

 Ч.Чулуунцэцэг

Монгол Улсын Газрын тосны салбарын нөхцөл байдал ийм л байгаа.   Байгаа баялгаа бүрэн дүүрэн ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй  байгаа тул  ингэж хатуу хэлсэн хэрэг. Бид өнгөрсөн 2022 онд 1,1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлосон байна.  Бага тоо биш байгаа биз. Энэ хэрээр валют гадагшаа урссан гэхээр гол зурж, хармын сэтгэл төрөөд байх юм.  Үнэн хэрэгтээ   80 жил түүхтэй хэмээн ханхалзах авч өөрийн гэсэн  боловсруулах үйлдвэртэй болж чадаагүй л  салбар шүү дээ.   Газрын тосны салбарт амьдрал, сэтгэл оюунаа зориулсан үе үеийн газрын тосчид үүнд буруугүй.  Гагцхүү   бодлогогүй шахам явж ирсэнд асуудал оршиж буй хэрэг. Бодлогогүй, зөвхөн түүхий эд бэлтгэн нийлүүлэгч   байдлаар хараандаа байлгах өөр ашиг сонирхол тухайн  цаг үед байсныг хүлээн зөвшөөрч болох ч шинэ цагийн Монгол Улсын төр, засаг  33 жилийн  хугацаанд хуруу хөдөлгөх төдий явж ирсэн нь эмгэнэл.  Гогдох зүйл  ердөө  Газрын тосны тухай хууль.   Газрын тосны эрэл ,хайгуул олборлолт бол  дуртай хүний барьж аваад ашиг олдог бизнес  биш гэдгийг хэн хүнгүй гадарлах. Тэр ч утгаараа Монгол Улс энэ салбарт үндэсний компанигүй шахам яваа.  Төр бодлоготой явж ирсэнсэн  бол ХХI зууны босго давж байж боловсруулах үйлдвэрийн сураг сонсч  суухгүй байсан. Бас  гадныхныг царайчлахгүй үндэсний  аж ахуйн нэгжүүдээ өөр хооронд нь өрсөлдүүлсэн шигээ “ үнэ өндөр байна, буруул буруул” гээд сууж байх байлаа. Энэ мэтчилэн тоочих зүйл олон. Нөгөөтэйгүүр, биднийг дөнгөж газрын тосны боловсруулах үйлдвэртэй болох гэж үйл тамаа үзэн хэрэлдэж, хэлэлцэх зуур  энэ салбарын хөгжил бараа сураггүй талийж өгсөн байх юм.   Өндөр хөгжилтэй зарим орон  газрын тосыг халж  устөрөгчөөр  ажилладаг хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг  зах зээлд  санал болгох нь тэр.  Гэтэл манайд..,  Энэ сэдвийг орхиё.   Монгол Улс нөөцтэй юү гэвэл нөөцтэй.  Харамсалтай нь   байгаа нөөцөө  бүрэн дүүрэн ашиглах боломж бололцоо алга.  Хууль эрх зүйн хүрээнд ч тэр, эдийн засгийн чадамж нь ч алга. Шинэ цагийн Монгол Улсын Газрын тосны салбар  өөрийн гэх  өрмийн цамхаггүй гээд төсөөл дөө. Эмгэнэлтэй сонсогдож байна уу.  Газрын тосчид “ Бид өрмийн цамхагтай болох хүсэлтээ холбогдох яам, тамгын газарт нь өчнөөн удаа тавьсан. Дэмждэг  газар байдаггүй юм билээ. Өртөг өндөр болоод тэр биз” гэцгээх.  Цаг хугацаа урссаар.  Хөрөнгө оруулагчид Монгол Улсаас дайжсаар. Ийм нөхцөлд  яах ёстой юм бол.   Мөнгө олдвол өрөм тавьж шалгана даа хэмээн хүлээсээр суух уу. Тэгвэл баларна.  Хүлээх эрх бидэнд байхгүй.    Учир нь  манай урд хил   тодруулж хэлбэл, хоёр улсын хилийн шугам дагуу БНХАУ-ын  газрын тосны  500 гаруй компани олборлолт явуулж буй. Тэдний  зарим нь  1980-аад оноос үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн гэнэ лээ.   Зах зээлээ хангаж дийлдэггүй, хаа  холын  Арабаас хүртэл газрын тос импортлодог   ханаж цаддаггүй “мангас”  бол  урд хөрш. Тэр утгаараа газрын тосны хайгуулыг эрчимтэй явуулж,нээлтүүдээ маш богино хугацаанд орд болгон хөгжүүлж байгааг  бид харсаар, үзсээр суугаа.  Манай газрын тосчдын хэлж буйгаар, Монгол Улсын газрын тосны гол нөөц болох хотгорууд тодруулбал, Дорнодын Буурь нуур,  Тамсагийн сав газар,  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум,  Бичигтийн боомт орчмын  ордууд нь  Хятадын олборлолт явуулж явуулж буй Хайлаар, Эрээний сав газруудтай нэг бассейн гэнэ.  Гэтэл  бид хил орчмын бүсээ тусгай хамгаалалттай газар нутаг  хэмээн “таг” дараад хэвтсээр  өнөөдөртэй золгов.  Нөхцөл байдлыг ухаарч “За одоо  ашиглая” гэх үед  нөхдүүд хэдийнэ хөндлөн чиглэлээр   өрөмдөн/ 270 км бол орчин цагийн технологт юу ч биш /  алсын зайнаас сороод авчихсан байвал яах юм.  Албаны  хүн “ Олборлолт явуулах тусам цооногийн ойролцоох даралт  буурч  тос нь өндөр даралт бүхий холын хэсгүүд рүү энерцээрээ  урсч орж ирдэг.  Энэ нь манай тос хятад руу урсч байна л гэсэн үг”  хэмээсэн. Үнэхээр тийм бол  Төр, засаг энэ сэдэвт онцгой анхаарч, нэн даруй холбогдох  хуулийн төслийг  боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх нь зөв байх.   Харзная, судлая, нутгийн иргэд юу гэх бол хэмээн алгуурлах аваас  хэдхэн жилийн дараа    үзээд өгөе чөмөггүй  болсон байх вий.  Технологийн хөгжил жилээр бус сараар  хувьсан өөрчлөгдөж байгааг хэлүүлэх юун. Өрмийг нь хамж, цөцгийг нь машиндсан сүү ямар байдаг билээ дээ.   Шингэн гэж жигтэйхэн цэхэр ус  болж хувирдаг. Манай  нутгийн авгайчууд нохойн идүүр рүүгээ хөнтөрч орхидог. Хэнд ч хэрэггүй гэсэн үг.  Тиймээс тослогтой, амттай, зах зээлд эрэлт хэрэгцээ их байгаа дээр  ашиглах нь дээр болов уу.

 Нөгөөтэйгүүр,  хөдөө орон нутгийн удирдлагууд, мал бүхий иргэдэд  Монгол Улсын хөгжлийн  түлхүүр нь хүсэн эс хүссэн ч уул уурхай гэдгийг тархинд нь суулгаж өгмөөр байна. Бас газрын тосны эрэл хайгуул, олборлолт  бол  нүүрс, алт шиг байгалийг нүд хальтрам дүр төрхтэй болгодоггүйг хэлж, энэ тухай өгүүлсэн  кино ший үзүүлмээр байх юм. Өндөр хөгжилтэй орнууд тариалангийн талбай, гудамж талбай, хүүхдийн цэцэрлэг, сургууль,  маш том   худалдааны төвийн өмнөх талбай,   айлын хашаанд хүртэл олборлолт явуулж болж байхад монголчууд л үзэж чадахгүй сүйд болох юм. Тэгээд ч манай ордууд дэлхийн сонгодог ордууд шиг эдийн засгийн хувьд   супер ашигтай биш гэнэ лээ.  Тэр утгаараа түүхий тосны  үнэ зэх зээл дээр буурах юм бол ашиггүй болж мэднэ  гэсэн.  Ховх соруулчихаад шогширч суухын оронд хэдүүлээ санаагаа нэгтгээд ажил болгочихвол Монгол Улсын эдийн засагт өгөөжөө өгөх юм даа.  Төсгөлд нь тэс хөндлөнгөөс далийж орж ирээд нэг зүйлийг хэлэхэд,   Сайншандаас Тамсаг хүртлэх 530 км дамжуулах хоолойн барилгын ажил эхэлсэн дуулдсан.  Уг нь бидэнд хоолой барьж мөнгөө дэмий зүйлд үрэхгүйгээр шийдэх гарц бий шүү дээ.  Төмөр зам яасан юм. Монгол орон эрс тэс уур амьсгалтай гэдгийг мартаж орхив уу.  Түүхий тосыг хоолойгоор урсгахын тулд хоолойг халааж таарна аа даа.   Өдөр шөнийн 24  цагийн турш цахилгаанаар халаана гэвэл тэр хэрээр  мөнгө урсч өгөх юм бус уу. Өнөө наймаачид “ Гахайг бордоё гэвэл зургаан сараас хэтрүүлэх хэрэггүй.   Өөрөө өөрийгөө идчихдэг юм” гэцгээдэг. Хоолой халаах гэж гачгаардсаар байгаад олсон жаахан ашгаа эрчим хүчний төлбөрт тавиад туучих юм бол үйлдвэр бариад яах юм.   Өөр юмгүй дээ.  

 БНМАУ тээврийн хэрэгсэлтэй болж ирсэн тэр цагаас өнөөдрийг хүртэл газрын тосны бүтээгдэхүүнээ импортлосоор иржээ.   Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр импортын хэмжээ явж өгч буй.  Өнгөрсөн оны байдлаар /2022он/ 1,7 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлосон байх жишээний.   

 Монгол Улс газрын тосны салбарт 80 жилийн түүхтэй ч бодлогогүй явж ирсэн гэдэгтэй  захын хүн  санал нийлэх биз.  Ямар бодлоготойдоо  л   шатахуун  импортлон  хурааж хуримтлуулсан ч юмгүй цаг мөнх  валютын хомсдолд орж,  урд хормойгоороо хойдохоо нөхсөөр 80 жил болсон нь үнэн шүү дээ.   Өнгөрсөн оны байдлаар /2022 онд / 1,7 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлож, тэр хэрээр хэдэн арваар хэмжигдэх валют гадагшаа урссан байж таарна.  Энэ их урсгалыг дотооддоо тогтоож чадах ганцхан арга нь түүхий тосоо дотооддоо боловсруулах явдал.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%)  их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%)  тэрбум  төгрөг, цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбар 169.5(27.2%)  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  2025  оны  эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс   857.6 (18.6%)  тэрбум  төгрөгөөр  өсөхөд металлын  хүдэр  олборлолт 614.0(27.2%)  тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын  баяжмал, төмрийн  хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн  сүү, янжуур  тамхи зэрэг  гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.

Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр1 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм1 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр1 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр2 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр2 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм2 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр2 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр2 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм2 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим