Connect with us

Эдийн засаг

Б.Ачитсан: Бид их хэмжээний нөөц илрүүлэх, цаашид Хятадын зах зээлд нийлүүлэх том зорилготой

Нийтэлсэн

-

Нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй “Elixir Energy” компанийн Монгол дахь охин компани болох “Жи Өү Эйч” ХХК-ийн Ерөнхий менежер Б.Ачитсантай ярилцлаа.

“Жи Өү Эйч” компани анх хэдэн онд байгуулагдсан, метан хийн салбарт хэд дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Та бүхний хайгуулын ажил ямар шатандаа явж байна гэдгээс ярилцлагаа эхэлье?

Манай компани анх 2011 онд Австралид байгуулагдсан, Австралийн хөрөнгө оруулалттай. Компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчийн хувьд “Оюу толгой” төсөл олон улсын анхаарлын төвд байх үед Монгол Улсыг сонирхож, хөрөнгө оруулах боломж, мөн Хятадын том зах зээл ойр байгааг харж нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын чиглэлд үйл ажиллагаа явуулах зорилготойгоор анх “Голден Хорд” нэртэй компаниа, дараа нь“Жи Өү Эйч” нэртэй охин компаниа Монголд байгуулсан. “Голден Хорд” гэх нэр нь их гүрнийг бэлгэдсэн буюу Батхааны Алтан ордны улс гэх утгатай. Харин Монголд компаниа бүртгүүлэхдээ Алтан орд гэх нэр нь түгээмэл байдаг учраас эхний үсгүүдээр бүртгүүлсэн байдаг. Ингээд 2011 онд Монголд орж ирээд нүүрсний давхаргын метан хий буюу уламжлалт бус байгалийн хийн хайгуул хийх хүсэлтээ Монгол Улсын Засгийн газарт өгөөд долоон жилийн дараа буюу 2018 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ) байгуулсан. Долоон жил гэдэг багагүй хугацаа, ингэж удаан хүлээгдэх болсон шалтгаан нь тухайн үед Газрын тосны тухай хуульд уламжлалт бус газрын тосны талаарх хуулийн зохицуулалт байгаагүй. Тиймээс бидний хүсэлтийг хүлээн авах боломжгүй, бид хуулиа шинэчилж байж гэрээ байгуулна гэх хариултыг өгсөн. Ингээд 2014 онд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан даруйд манай компани эрлийн гэрээ байгуулж, гэрээгээ дүгнүүлээд БХГ-г 2018 оны есдүгээр сард албан ёсоор байгуулсан. Манайх хууль шинэчлэгдсэнээс хойш БХГ байгуулсан анхны компани. Үүнээс өмнө гэвэл 1991 онд батлагдсан Газрын тосны тухай хуулийн хүрээнд 2004 онд Канадын хөрөнгө оруулалттай компани нүүрсний давхаргын метан хийн хайгуул, олборлолтын чиглэлд үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулаад хоёр жилийн хугацаанд тодорхой хэмжээний ажил хийчхээд, үйл ажиллагааг зогсооход гарсан байдаг. Манай компани Өмнөговь аймгийн зүүн долоон сумын нутгийг хамарсан Номгон IX талбайд үйл ажиллагаа явуулахаар нийт 10 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Шаардлагатай тохиолдолд хүсэлт гаргаад нэг удаа сунгуулах боломжтой. Гэрээ байгуулсан цагаас хойг тав дахь жилдээ хайгуулын үйл ажиллагаа явуулж байна. Төсөл нийт дөрвөн үе шаттай. Нэгдүгээр үе шатны ажил 2022 онд дуусч энэ жилээс хоёрдугаар шат руугаа орлоо. Эхний үе шатад бид нийт 15 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс 14 орчим сая ам.доллар нь хайгуулын болон бусад зардалд гарсан. Үлдсэн нэг 1.2 сая орчим ам.доллар нь тусгай зөвшөөрлийн төлбөр болон гэрээний хүрээнд Засгийн газарт төлдөг төрөл бүрийн урамшуулал, төлбөрүүдэд  тухайлбал, орон нутгийн үйл ажиллагаа, төлөөлөгчийн газрын дэмжих гэх мэт зардалд гарсан байх жишээтэй.

Хайгуулын ажлын хүрээнд манай компани нийт 50 орчим цооног өрөмдөж, 1100 орчим км тууш чичирхийллийн судалгааны ажил хийсэн байна. Үүний хоёр нь туршилтын ажлын цооног юм. Бид хайгуулын шинж чанартай өрөмдлөгийн ажлаас гадна хий агуулж байгаа нүүрсний сав газрыг тогтоогоод, тухайн сав газарт туршилтын журмаар хий болон шингэн шавхалтын ажлыг төлөвлөгөөний дагуу өнгөрсөн онд эхлүүлсэн, одоо үргэлжлээд явж байна. Ингээд шингэнээ шавхаж усан санд хуримтлуулаад аюулгүй байдлыг хангах үүднээс бамбардана. Энэхүү ажлын гол зорилго нь хий болон шингэний урсгалыг тогтоох буюу гарцыг нь тодорхойлох юм. Хуульд зааснаар туршилтын ажлыг зургаа хүртэлх сарын хугацаанд хийх ийм зохицуулалттай. Энэ зургаан сарын хугацаанд хий болон шингэний урсгал,  хэр хэмжээтэйгээр гарч байна гэдгийг нь тогтооно. Ингэснээр цаашид газрын гүнд байгаа хийн нөөцийн хэмжээг тодорхойлоход нэг алхам урагшилж байгаа хэрэг.

Хийн салбарт ямар технологийг ашиглаж байна. Үйл ажиллагаа явуулж буй тухайн улс орноосоо шалтгаалж өөр байна уу эсвэл олон улсын тогтсон нэг стандарт бий юу?  

Олборлолтын технологийн хувьд ялгаатай зүйл бий. Гэхдээ улс орны онцлог болоод геологийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад тэс өөр байна гэж байхгүй. Харин хэвтээ болон босоо өрөмдлөг гэж бий. Манай улсад босоо өрөмдлөг хийдэг бол АНУ, Канад, Хятад гэх мэт газрын тос, хийн салбар өндөр хөгжчихсөн улс орнуудад газрын гүнд хэвтээ өрөмдлөгийг хийдэг. Энэ бол маш олон жил хөгжчихсөн бэлэн технологи. Хэрвээ нүүрсний үеүд нь нүх сүв багатай, нэвчүүлэх чанар муутай байвал олборлолтыг дэмжих зорилгоор буюу гарцыг нь нэмэгдүүлэхийн тулд нүүрсний үе дотуур хэвтээ өрөмдлөг хийдэг. Түүнээс бусад тохиолдолд уламжлалт газрын тосны олборлолттой ижил буюу цооног өрөмдөж хийг нь шавхаж аваад зах зээлд нийлүүлнэ. Газрын тос, хийн салбарын олборлолтын тухайд хатуу ашигт малтмал шиг хөрс хуулахгүй, бага диаметрт цооног өрөмдөж түүгээрээ хийгээ шавхаж хуримтлуулаад дамжуулах хоолойгоор түүхий эдээ нийлүүлдэг.

Танай компанийн зорилтот зээл зах юу вэ?

Мэдээж хэрэг том зураг л харж байгаа шүү дээ. Том зураг гэдэг нь өмнөд хөршийн зах зээл. Нөөц ихтэй байж л БНХАУ-ын зах зээлд нийлүүлнэ. Яагаад гэвэл холын зайд тээвэрлэхийн тулд мэдээж хийн хоолой байгуулна. Үүнд их хэмжээний хөрөнгө шаардлагатай. Тиймээс их хэмжээний баялаг хэрэг болж таарна аа даа. Одоо байгаа багахан хэмжээний баялагт тулгуурлаж хийн хоолой байгуулах боломжгүй шүү дээ. Тэгэхээр том зураглал бол их хэмжээний хийн нөөцийг илрүүлэх, цаашлаад ирээдүйд Хятадын зах зээлд нийлүүлэх том зорилготой. Харин ойрын зорилт гэвэл мэдээж хамгийн боломжтой нь дотоодын зах зээл байна. Тухайлбал, бага оврын цахилгаан станц байгуулаад тэндээсээ төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх юм. Манай улс одоо ч эрчим хүчний дутагдалтай л байна шүү дээ. Тэгэхээр үүнийг нэг боломж гэж харж байгаа. Учир нь  нүүрсний давхаргын метан хий хамгийн анх Австрали, Канад, АНУ гэх улсуудад түлхүү хөгжсөн. Манай компанийн хувьд Австралийн хөрөнгө оруулалттай учраас тухайн улсынхаа жишээг харж байгаа юм. Нүүрсний давхаргын метан хий Австралид анх хөгжиж гарч ирэхдээ нөөц тогтоогоод хийн станцууд байгуулж эрчим хүч үйлдвэрлэн цахилгаан түгээх сүлжээнд нийлүүлсэн. Ингэж мөнгөн урсгал бий болгоод зах зээлд хөлөө олж боссон байдаг. Тэгэхээр Монголд энэ туршлагыг нэвтрүүлэх бүрэн боломжтой. Богино хугацаандаа ийм боломж бий. Үүнээс гадна метан хий химийн салбарт бас нэлээн том байр суурь эзэлдэг. Тухайлбал, бордоо, уул уурхайн тэсэлгээний бодис ч үйлдвэрлэх зэргээр аж үйлдвэрийн салбарт томоохон суурь түүхий эд нь болдог. Тиймээс энэ чиглэлээр ч бас Монголдоо ашиглах боломжтой гэдгийг харсан. Монгол Улс бороо, тэсэлгээний бодисуудыг дандаа гадаадаас импортолдог, үүгээрээ ОХУ-аас бараг бүрэн хараат шахуу. Эдгээр импортыг орлох бүтээгдэхүүнийг бид дотооддоо үйлдвэрлэх боломж бий.

Газ үйлдвэрлэх гэх мэт энгийн хэрэглээг хангах нь танай зорилтот зах зээл биш гэсэн үг үү?

Монголчуудын хэрэглэж сурсан газ, тухайлбал, Дашваанжил нь нэг ёсондоо газрын тосыг дагалдах дагавар бүтээгдэхүүн. Энэ нь бидний ярьж байгаа хийнээс арай өөр чанартай. Өөрөөр хэлбэл пропан, бутан гэсэн үг. Харин бидний ярьж байгаа нь байгалийн буюу метан хий юм. Метан хий нь ямар онцлогтой вэ гэхээр -160, -170 градус хүртэл шингэрэхгүй, хөлдөхгүй. Гэтэл ахуйн хэрэглээнд хэрэглэж байгаа пропан бутан хийнүүд болохоор -20-30 градус хүртэл тэсвэртэй гэж үзээд байх шиг байгаа юм. Ер нь аль алийг нь ахуйн хэрэглээнд хэрэглэх бүрэн боломжтой. Байгалийн хийгээр ахуйн хийг оруулж болно. Ахуйн хэрэглээнд нэвтрүүлэх талаар Азийн хөгжлийн банк, Эрчим хүчний яам хамтарч хийсэн дэд бүтцийн судалгааны ажлууд бий. ТЭЗҮ хийгдэж байгаа гэж ойлгосон. Шугам хоолой татаж айл өрх бүрд холбоно гэдэг ойрын хугацаанд хийхэд нэлээд бэрх ажил шүү дээ. Дээр нь их хэмжээний хөрөнгө оруулалт, хөдөлмөр шаардана. Маш том дэд бүтцийн асуудал яригдаж байгаа учраас хувийн хэвшил дангаараа хийх ажил биш. Бид хувийн хэвшлийн компани учраас шууд зах зээлд хүргэхийн тулд ойрын хугацаанд биелэх боломжтой ажлууд руу зорьж байна. Тухайлбал, эрчим хүч үйлдвэрлэх, бага оврын үйлдвэр байгуулж, шингэрүүлээд түлш болгож ашиглах, нүүрс тээвэрт явж байгаа том оврын ачааны машинуудыг байгалийн хийгээр ажилладаг болгох, амиак үйлдвэрлэх гэх мэт. Үүнд нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэхдээ болохгүй зүйл биш, хийх боломжтой ажлууд юм.

Та түрүүн хоёр туршилт хийсэн гэж ярьсан. Туршилтын үр дүн хэр гарсан бэ, хүлээлтэд хүрсэн үү?  

Туршилтын ажил дуусаагүй, үргэлжилж байна. Манай үйл ажиллагаа явуулж буй талбайн хэмжээ 30 мянган метр квадрат буюу Бельги улсын газар нутагтай тэнцэхүйц. Өөрөөр хэлбэл бид Европын нэг улсын газар нутагтай тэнцэхүйц хэмжээний маш том талбайд хайгуул хийж байна. Хайгуулын чанартай өрөмдлөгүүдийг хийгээд хий байх магадлалтай нэг дэд сав газар тогтоосон. Ингээд 2022 онд туршилтаар хоёр цооног өрөмдөж, хий шавхах ажлаа эхлүүлсэн. Хий маш хурдан гарч эхэлсэн одоогоор бамбардалтын ажил үргэлжилж байгаа учраас хийн гарц тогтворжоогүй, ер нь хэлбэлзэх маягтай, үр дүн ярихад хараахан эрт. Гэхдээ ажил тасалдалгүй, хэвийн үргэлжилж байна. Бамбардалт хийж байгаа нь манай компани төдийгүй Монгол Улсын хувьд нэлээдгүй ололт амжилт гэж харж байгаа. Учир нь Монгол Улсад байгалийн хий байхгүй юм байна гэдэг тийм ойлголт олон жил үргэлжилсэн. Гэтэл бид байгааг ямар ч байсан тогтоочихлоо. Одоо гагцхүү хэр их байгаа, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй эсэхийг л тогтоох үлдээд байна. Энэ дэд талбайн хэмжээ нь 40 километр квадрат. Гэтэл бид 30 мянган километр квадрат талбайд хайгуул хийж байгаа шүү дээ. Тэгэхээр цаашид ирээдүй буюу нөөц боломж бий гэж харж байгаа. Манай компаниас гадна гурав, дөрөв дэх компани энэ салбарт БГХ байгуулаад явж байна.

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад тулгардаг нэг зүйл нь орон нутгийн эсэргүүцэл . Танай компанийн хувьд өнгөрсөн хугацаанд орон нутгийн эсэргүүцэлтэй хэр их тулгарч байв?

Ер нь тийм хүндрэлүүд гаралгүй яах вэ. Гэхдээ өргөн утгаар нь харвал хоёулаа эрдэс баялгийн салбар хэдий ч тусдаа хуулиар зохицуулагддаг. Уул уурхайн буюу ашигт малтмалын салбар Ашигт малтмалын тухай хуулиар буюу татвараар харин газрын тосны салбарын тухайд БХГ-ээр зохицуулагддаг. Тодруулбал, нэг талдаа хувийн компаниуд эрсдэлээ үүрээд нөгөө талдаа ЗГ, төрийн төлөөлөл буюу Ашигт малтмал газрын тосны газар гэрээний нэг талд хамтрагчаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тиймээс орон нутгийнхантайгаа ямар нэг байдлаар харилцах, зөвшилцөх тохиолдолд АМГТГ байнгын оролцоотой байж бидэнд дэмжлэг үзүүлдэг. Мэдээж өдөр тутмын үйл ажиллагаанд байнга оролцоод байхгүй учраас зарим тохиолдолд орон нутагтайгаа харилцахад хүндрэл бэрхшээл гарна. Мөн хуульд болон гэрээгээр хандивын хэмжээ, үйл ажиллагааг хязгаарлачихсан байдаг учраас бид шахаж шаардсан болгонд хандив тусламж үзүүлээд байж чаддаггүй. Гэхдээ орон нутагтайгаа ойлголцох тал дээр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй зарим нэг компаниудыг бодвол харьцангуй гайгүй юм уу гэж хардаг. Хоёрдугаарт хатуу ашигт малтмалыг бодвол хөрс хөндөх нь бага учраас орон нутгийн эсэргүүцэл бага ч уул уурхай гэсэн ерөнхий ойлголтоос болж бэрхшээлүүд гарна. Манай компанийн хувьд орон нутагтайгаа байнгын харилцаатай байж, нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, ковид цар тахлын үед орон нутагтаа мөнгөн болон эд материалын дэмжлэг үзүүлж, витаминжуулах аяныг зохион байгуулсан. Өнгөрсөн жилийн тухайд орон нутагтайгаа хамтраад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд таван га газарт мод тарьж ургуулсан зэргээр орон нутагт хэрэгтэй, үр өгөөжөө өгөх ажлууд хийхийг эрмэлздэг.

Уул уурхайн компаниудад тухайн сум орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах нэг шаардлага тавьдаг. Танай компанийн хувьд үйл ажиллагаа явуулж буй сум орон нутгаасаа хэчнээн хүнийг ажлын байраар ханган ажиллуулж байна. Метан хий харьцангуй шинэ салбар, дээр нь техник технологийн хөгжлийг их ашигладаг учраас цөөн хүнтэй ажиллах шаардлага ер нь гарч байна уу? 

Ажиллах хүчний тухайд ярихад хэд хэдэн суурь хүчин зүйлийг дурдах хэрэгтэй болов уу. Ашигт малтмалтай харьцуулахад газрын тос, хийн салбарт цөөн хүн ажиллах боломжтой. БХГ-нд аль болох дотоодын компаниудаа дэмжих ёстой гэсэн заалт бий. Тиймээс манай компани үүнийг хэрэгжүүлэхийг хичээн ажилладаг. Энэ боломж нь ч бүрдчихсэн гэж харж байгаа. Газрын тосны хайгуул, өрөмдлөг маш их хөрөнгө шаарддагаас гадна эрсдэл ихтэй. Газрын гүн рүү 2000-3000 метр хүртэл өрөмддөг. Энэ хэмжээний гүнд өрөмдлөг хийхийн тулд маш үнэтэй тоног төхөөрөмж ашигладаг. Гэтэл үүнийг ажиллуулж чадах хүн хүчтэй, мөн тоног төхөөмжтэй дотоодын компани одоогоор байхгүй гэж бодож байна. Ихэвчлэн Хятадын, ганц нэг барууны компаниуд байх шиг байна. Тэгэхээр газрын тосны өрөмдлөг хийхийн тулд хүссэн хүсээгүй гаднын компанийг оруулж ирэх болчхож байгаа юм. Харин нүүрсний давхаргын метан хийн тухайд харьцангуй гүехэн буюу 800-1000 метр хүртэл өрөмддөг учраас энэ хэмжээний өрөмдлөгийг хийх тоног төхөөрөмжтэй, туршлагатай боловсон хүчинтэй дотоодын компаниуд бол бий. Тиймээс манай компанийн хувьд, метан хийн салбарт дотоодын өрөмдлөгийн компаниудтай хамтарч ажиллах бүрэн боломжтой. Чичирхийллийн хувьд ч мөн адил, бид дотоодын компаниудтай хамтран ажилладаг. Өрөмдлөг гэхэд л дотоодын гурван компанитай хамтарч ажилласан байна. Мөн дээр нь байгаль орчин болон туршилтын ажлын чиглэлээр туслан гүйцэтгэгч компаниуд бүгд Монголд бүртгэлтэй, дотоодынх байна. Дотоодын компаниудаа зуун хувь дэмжиж хамтарч ажилладаг гэхэд буруудахгүй болов уу. Гагцхүү өрөмдлөг, чичирхийллийн мэдээллийг боловсруулах гэх мэт нарийн мэдлэг, ур чадвар шаардсан технологийн ажлуудад гаднын мэргэжилтнүүдийг авч ажиллуулах шаардлага үүссэн.

Манай компани 2022 оны байдлаар нийт 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй, үүний тавыг нь орон нутгаас авч ажиллуулсан байна.

Танай компанийн хайгуул хийж буй 30 мянган километр квадрат талбайн нийт таамаг буюу тойм нөөц гэж урьдчилсан байдлаар гарсан уу?

Таамаг нөөц гэх хүний ой тоонд багтахааргүй тоо бий. Үүнийг нарийвчилж авч үзэхийн тулд хайгуул хийгээд, эхний ээлжид түрүүн хэлсэн 40 километр квадрат талбайд хэр хэмжээний нөөц байна вэ гэдгийг үзэх туршилтын олборлолт хийж байгаа юм. Туршилтын олборлолт хийсэн  40 километр квадрат талбайд гэхэд л хоёр тэрбум куб метр хий байх боломжтой гэж гарсан. Бодит нөөц хэд байгааг тогтоох ажил одоо хийгдэж байна. Ерөнхийдөө процесс яаж явдаг вэ гэхээр эхлээд нийт талбайд хайгуул хийж, нүүрсний үеүдэд хий байгаа эсэхийг тогтоож, хийнээс дээж авч, хэмжилтүүдийг хийнэ. Тодруулбал, найрлага, нүүрсний чанар үзэх шинжилгээнүүд хийгддэг.

Энэ онд ямар ажлууд хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?

Энэ онд төслийн хоёр дахь шатны эхний үе эхэлж байна. Төлөвлөгөө ёсоор шинэ дэд сав газарт нээлт хийнэ. Нээлт хийгээд хий байна гэж үзвэл дараагийн ажил буюу туршилтын олборлолт хийх төлөвлөгөөтэй байна.

Уул уурхай дагасан сум харьцангуй хөгжил сайтай байдаг. Та бүхний хувьд Номгон суманд хожмоо танай компаниар овоглож үлдэхээр томоохон хэмжээний хөрөнгө оруулалт, бодит бүтээн байгуулалт хийх төлөвлөгөө, мөн орон нутгийн иргэд, удирдлагуудын зүгээс тавьж байгаа шаардлага юу байна вэ? 

БХГ-нд заасны дагуу бид орон нутгийн хөгжүүлэх санд мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх ёстой байдаг. Энэ гэрээг аймгийн удирдлагатай нь байгуулдаг. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт 2024 он хүртэл метан хий, сэргээгдэх эрчим хүч гэх мэт салбаруудыг маш сайн дэмжиж ажиллана гээд тусгачихсан. Энэ мөрийн хөтөлбөрийг дагуу ЗДТГ нь ажилладаг. Бидний хувьд мөрийн хөтөлбөрөө л маш сайн хэрэгжүүл гэдэг, тэгээд орон нутгийн хөгжлийн санд нь мөнгөө төвлөрүүлдэг. Харин аймгийн зүгээс манай үйл ажиллагаа явуулж буй сумдад тухайн мөнгийг хэрхэн яаж хуваарилах вэ гэдгийг шийддэг. Бидний зүгээс хүсэлтээ тавина. Мод тарих санаачилгын тухайд орон нутаг нааштай хүлээж авч хэрэгжүүлсэн, цөлжилтийн эсрэг гэдэг утгаараа. Өмнөговь аймагт цөлжилт нэлээн тулгамдсан асуудал болчхоод байгаа шүү дээ.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%)  их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%)  тэрбум  төгрөг, цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбар 169.5(27.2%)  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  2025  оны  эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс   857.6 (18.6%)  тэрбум  төгрөгөөр  өсөхөд металлын  хүдэр  олборлолт 614.0(27.2%)  тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын  баяжмал, төмрийн  хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн  сүү, янжуур  тамхи зэрэг  гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.

Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр1 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм1 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр1 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр2 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр2 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм2 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр2 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр2 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм2 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим