Эдийн засаг
НӨАТ-ын 5-30 сая төгрөгийн гурван азтан тодорлоо
НӨАТ-ын нэгдүгээр сарын азтануудыг өнөөдөр /2023.02.15/ тодрууллаа. Энэ удаагийн тохиролд 2022 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрүүдэд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг багтаасан юм.
Улсын хэмжээнд нийт 37,032,515 баримт бүртгэгдсэнээс 36,905 баримтын орон таарч, азтанууд тодорлоо.
Сугалааны дугаар: 37744585
- 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/ 33138
- 4 орон таарсан /40,000-100,000төгрөг/ 3367
- 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/ 365
- 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/ 30
- 7 орон таарсан /500,000- 10 сая төгрөг/ 2
- 8 орон таарсан /супер азтан/ 5-30 сая төгрөгийн гурван азтан тодорлоо.
Тохирлыг “Боловсрол суваг” телеиз болон ebarimt аппликэйшнээр шууд явуулж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл болон иргэд оролцож, хяналт тавив.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.