Эдийн засаг
“Богд банк” ХК-ийн үнэт цаасны арилжааг зогсоолоо
“Богд банк” ХК нэгж хувьцаагаа 20 хуваахаар шийдвэрлэж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн бөгөөд СЗХ-ны 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тул Хорооны улсын байцаагчийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 06 тоот албан шаардлагын дагуу “Богд банк” ХК-ийн үнэт цаасны арилжааг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн түр зогсоолоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.