Эдийн засаг
Нэр бүхий 33 компани 303 тэрбумын ногдол ашиг тараана
Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлснээр, энэ жил 33 хувьцаат компани 303.07 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор болжээ. Тодруулбал, “Эрдэнэт суварга”, “Түмэн шувуут”, “Ган хийц”, “Голомт”, “Мах импекс” зэрэг 33 компани ногдол ашиг тараах юм байна. Эдгээрээс хамгийн их буюу 144 тэрбум ногдол ашгийг орон нутгийн өмчит Тавантолгой ХК хувьцаа эзэмшигчиддээ олгох аж.
Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр хуульчилсан байдаг аж. Энэ дагуу хуульд заасан хугацаа дуусгавар болсон хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 68 хувьцаат компаниас 33 нь хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгоно гэдгээ мэдэгдсэн аж.
Сануулахад, нэр бүхий хувьцаат компаниуд 2019 онд 112.1 тэрбум, 2020 онд 132.7 тэрбум, 2021 онд 110.5 тэрбум, 2022 онд 150.8 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус бүр хуваарилж байсан бол 2023 онд 303.07 тэрбум болж, хоёр дахин өсчээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.