Connect with us

Нийгэм

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Нийтэлсэн

-

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн. Тэр нь байгаль орчинд ээлтэй, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангасахаар үл барам нөөц баялагийг хаягдал багатайгаар гүйцэд ашиглахад чухал ач холбогдолтой далд уурхайн дүүргэлтийн технологи болон  баяжмалын хаягдлын сангийн даланг хяналтын онлайн системээр  хянах явдал

Монгол Улс холимог металлын ордоо эдийн засгийн эргэлтэд оруулаад хэдхэн жилийн нүүр үзэж буй. Алдаа, оноогоо хамтад нь үүрч тэр хэрээр амжилт өөд тэмүүлнэ гэдэг гайхалтай зүйл мөн үү гэвэл мөн. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Шинь шинь компаний тухайд алдах бус онохын төлөө яваа аж ахуйн нэгж. Орон нутгийн хөгжлийн санд жил бүр 1,5 тэрбум төгрөг төвлөрүүлнэ  гэдэг  багагүй хувь нэмэр юм.Дэлхийд дөнгөж нэвтэрч буй технологийг нутагшуулж байгаа  тус компаний захирал Сун Гүй Минтэй  уулзаж ярилцлаа.

– Шинь шинь бол дэлхийд танигдсан компани. Чин үнэнээ хэлэхэд,  Шинь шинийг  дорнодчууд л мэднэ.   Улаанбаатар хотод эдүгээ ашиглаж буй “Хөшигийн хөндий”-н нисэх буудалруу явах хурдны замыг  танай компани барьж ашиглалтад оруулсныг би хувьдаа сая л сонсч байх жишээний.

– Шинь шинь ХХК-ийн толгой компани болох CREC корпораци бол дэлхийд хэдийнэ танигдсан  нэр хүнд бүхий маш том корпораци юм.   Дэлхийн топ 500  аж ахуйн нэгийн 34-т жагсдаг.  Толгой компани маань  БНХАУ-ын Төмөр замын барилгын корпораци гэдэг нэртэй.  Манай  корпорацийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь төмөр замын  болоод туннелийн  суурь бүтээн байгуулалт, дэд бүтэц, автозам, төмөр зам  юм.  Мөн  төмөр зам болоод авто замтай холбоотой  бүх төрлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Дорнод аймгийн Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулж буй  Улааны уурхайн Шинь Шинь ХХК-ийн  хувьд толгой компан CREC корпорацийн дор БНХАУ-ын төмөр замын эрдэс баялагийн групп компани гэж байдаг. Түүний охин компани нь. Дашрамд өгүүлэхэд,  Төмөр замын эрдэс баялагийн групп компани бол корпораци дотроо уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй  цорын ганц групп компани төдийгүй Монгол Улсад уул уурхайн үйлдвэрлэл эрхлэхээр бүртгүүлсэн Шинь Шинь компанид 100 хувь хөрөнгө оруулсан, цорын ганц хөрөнгө эзэмшигч юм.

-Дэлхийд  34-т жагсана гэдэг  маш том амжилт.  Гол шалгуур нь юу байдаг бол?

– Манай толгой компаний зорилго бол   байгалийн  баялгийг ашиглаад  орхих бус өгөөж,  үр ашгийг нь  орон нутаг цаашлаад иргэн бүрт хүртэх ёстой  гэх зарчмыг баримталж ажилладагт оршино. Энэ бол бидний, манай компаний  үнэт зүйл. Тодруулбал, компани тухайн орон нутагт хийсэн хөрөнгө оруулалтаас  ямар ашиг олох  нь тийм ч  чухал зүйл  биш харин  гарч явсны дараа  юу үлдэх вэ гэдэг илүү чухал зүйл байх ёстой гэж хардаг. Мэдээж  уул уурхайн салбарт  үйл ажиллагаа явуулж байгаа компаний хувьд ашгийн төлөө ажиллаж буйгаа үгүйсгэхгүй.  Гэхдээ   ардаа  муу нэр үлдээгээд явж болохгүй. Энэ сайхан байгаль дэлхийгээс баялгийг нь хүртчихээд байгаль орчинд нь сөрөг нөлөөтэй, хүн ардад нь хортой зүйл үлдээж болохгүй шүү дээ.  Нийгмийн өмнө хүлээх  хариуцлага гэж бий. Муу зүйл болох аваас дэлхийд нэр хүндтэй толгой компанийн маань нэр төрд муугаар нөлөөлнө. Иймээс  бид маш их хичээж ажиллаж байгаа.  Өөрөөр хэлбэл,  Шинь Шинь компани байгаль орчинд ээлтэй, ногоон уул уурхай байх зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Зорилгоо биелүүлэхийн тулд олборлолт бүрийн  араас нөхөн сэргээлтийн ажлыг чанарын өндөр түвшинд хийдэг.  Бидний нөхөн сэргээсэн газар дээр хүмүүс  ая тааваараа амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Дорнод аймагт аялал жуулчлалын салбар утгаараа хөгжих бүрэн боломжтой. Бидний буй болгосон ногоон байгууламж иргэдийн аялж зугаалах дуртай цэцэрлэгт хүрээлэн болно гэдэгт итгэл төгс байгаа. Түүний төлөө бид хичээх болно. Нөгөөтэйгүүр,  Монгол Улсад  далд уурхайн чиглэлээр уул уурхайн олборлолт хийж байгаа компани маш цөөхөн. Манайх тэдний нэг.  Шинь шинь компани  дэлхийд дөнгөж  хөгжиж буй дүүргэлтийн технологийг  нэвтрүүлсэн.  Энэхүү  технологи нь ашиглалтын явцад үүссэн хоосон нүхийг дүүргэж, ямар ч  сул орон зай үлддэггүй нь сайн талтай.  Байгаль орчинд  сөрөг нөлөөгүй.  Бид анхдагч нь  болж чадсандаа  баяртай байгаа. Нууж хаах зүйл байхгүй, дүүргэлтийн системийн  суурийг зөв тавих, стандарттай болгох,  дүүргэлтийн лаборатори нээх гээд  цаг наргүй ажиллаж байна.   Өөр нэг  анхдагч нь болсон ажлын тухайд  хаягдлын далан дээрээ газрын гүний хяналтын системийг суурилуулж өгсөн явдал. Энэхүү системээр дамжуулан газар доорхи гүний нөхцөл байдлыг дэлгэцээр  хянах  нөхцөл бүрдэх юм. Үүний үр дүнд далагнийн аюулгүй байдлыг  хангаж, байгаль орчинд ээлтэй байх зорилгодоо хүрч чадлаа.

-Хаягдлын далангийн асуудал та бүхнийг нэлээд хэдэн жил  зовоож буй. Монголд “зовсны эцэст жаргана” гэх үг байдаг. Харин эдүгээ асуудлыг бусдад үлгэр жишээ болохуйцаар шийджээ гэж харж сууна, би.

– Тийм шүү. Маш их цаг хугацааг алдсан. Гэхдээ бидний алдаа бусдад сургамж болсон нь сайн хэрэг.  Асуудлыг маш сайн шийдэж, шинэ технологи нэвтрүүлж, түүнийгээ нутагшуулж чадсандаа баяртай байгаа. Бид хаягдлын далан дээрээ усны түвшинг хэмжих буюу газар доорхи усны даралт, шүүрэл гээд бүхий зүйлийг хянах системтийг нэвтрүүлж, нутагшууллаа. Бид хаягдлын далан дахь  усаа эргүүлэн ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, саарал усаа эргүүлэн ашигладаг болсон гээд ойлгочиход гэмгүй. Үйлдвэрлэлийн  усыг  дахин ашиглахад хамгийн чухал нь цэвэр усны хэмнэлт,  байгаль орчинд ээлтэй байх явдал юм.

 -Шинь шинь компани нийгмийн хариуцлагын хүрээнд иргэн рүү чиглэсэн ямар ямар ажлыг зохион байгуулж байна вэ?

–   Нийгмийн хариуцлагын хүрээнд олон арван ажлыг санаачилж, түүнийгээ ажил болгохын төлөө хичээн ажиллаж буйгаа энд онцлон дурдахыг хүсч байна. Шинь шинь компанид нэлээдгүй  гадаад мэргэжилтнүүд ажилладаг. Тэд цаг мөнх Монгол Улсад  ажиллаж, амьдрахгүй. Нэг л өдөр Монгол ажилчид бие даан уурхайгаа авч үлдэнэ.  Тэр өдрийн төлөө өнөөдрөөс хичээх ёстой. Миний бодол шүү. Үүний тулд уурхайн үндсэн ажилчдыг  бэлтгэх, сургаж дадлагажуулах, мэргэшүүлэх, хөгжүүлэх тусгай хөтөлбөр гарган ажиллаж байна.   Үр дүн ч эхнээсээ гарч буй. Монгол ажилчид маань  ажлын байран дээрээ өсч дэвжин эхнээсээ мэргэжлийн ахисан түвшний шалгалтуудаа  өгч , зэрэг дэвээ ахиулж байгаад би хувьдаа баяртай суугаа. Зэрэг ахих бүрт  нэмэгдэл цалин олгодог. Дунд шатны удирдах ажилтнуудаа Дорнод их сургуультай хамтран  мэргэшүүлж эхэлсэн.  Өнөөдрийн байдлаар 60 ажилтан сургалтад хамрагдсанаас 49  нь  амжилттай төгссөн.Тэдний  есөн сарын хугацаатай сургалтын  зардлыг компани дааж,  ажилласан цагаар тооцсон.  Үр дүн нь санаснаас хамаагүй илүү, маш сайн  гэж хэлж болно. Мөн тэднээс шилдэг арван суралцагчийг сонгон  дараагийн буюу дунд шатны сургалтад хамруулахаар болсон.  Дашрамд сонирхуулахад,  сургуулиа амжилттай төгссөн автын хэлтсийн  ажилтан н.Баатар болон дүүргэлтийн цехийн ажилтан  н.Ууганхүү хоёр маань    албан тушаал  ахисан.  Түүнчлэн  нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэсэн хоёр дахь ажил бол орон нутагтайгаа нягт хамтарч ажиллаж сурсан явдал.  Манай компани Дорнод аймгийн ЗДТГ-тай орон нутгийн хөгжлийг дэмжих гэрээний дагуу хамтран ажиллаж,  гэрээний хүрээнд   аймгийн орон нутаг хөгжүүлэх санд жил бүр 1.5 тэрбум төгрөгийг шилжүүлдэг. Үүнийг орон нутаг боловсрол, эрүүл мэнд, автозам, үндсэн бүтээн байгуулалтад зарцуулж ирсэн.   Мөн түүнчлэн  орон нутгийн ААН-үүдээс 100 хувь ханган нийлүүлэлт хийн орон нутагт үйлдвэрлэсэн, орон нутгаас  худалдан авч болох бүхий  л зүйлээ  худалдан авах зорилго тавин  ажилладаг. Шинэ он гараад удаагүй байгаа ч орон нутагт шинээр байгуулагдсан хэд хэдэн компанитай  2023 онд  хамтран ажиллахаар болсон.

-1.5 тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш. Мөнгө өгсөн хүний хувьд зарцуулалт дээр нь  хянаж  чаддаг уу?

-Бид орон нутгийн засаг захиргаатай жил бүр гэрээгээ дүгнэн, санал бодлоо солилцон цаашид хэрхэн хамтран ажиллах талаараа ярилцдаг.  Бидний өгсөн  мөнгөний дийлэнх нь орон нутгийн бүтээн байгуулалтад зарцуулагддагт баяртай байдаг.

-Манай улс холимог металлын ордоо анх удаа ашиглаж байна.  Тэр утгаараа  энэ салбарын алдаа оноог та бүхэн  үүрч байгаа.  Бидэнд ч  туршлага  алга. Тиймээс  үүсээд байгаа  нөхцөл байдлын улмаас  хаалгаа барихад хүрвэл маш олон хүн ажилгүй болох нь мэдээжийн асуудал. Асуудлыг хүндрэлгүйгээр шийдэх гарц гаргалгаа байна уу, ингэхэд?  

-Ямар ч шалтгаанаар уурхайг  зогсоож магадгүй. Үүнийг үгүйсгэх аргагүй. Би ч ажил аваад удаагүй байна. Асуудал байгаа гээд  асуудалд сул дорой хандаж болохгүй.  Бүх ажил төлөвлөгөөний дагуу явах ёстой.  Ажил авсан даруйдаа л  ажилчдаа үе шаттайгаар мэргэшүүлэх зорилго тавьсан. Мэргэшүүлж ч байна. Ажилчид уурхайгаас цалин хөлс авч ар гэрээ тэжээж байгаа ч компаний зүгээс санал болгож буй сургалтыг боломж гэж харах ёстой.  Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас  мэргэжилтэй, мэдлэгтэй болж үлдэх хэрэгтэй гэдгийг ажилчиддаа хэлсэн. Нэгэн  цагт бид явахад та нар  биднээс  сурсан эрдмээрээ өөр уул уурхайн компанид бүр илүү өндөр цалинтай ажлын байранд ажиллах чадвартай   байх ёстой  гэдгийг  байнга хэлж, сургадаг. Хүн тасралтгүй суралцаж, дээшээ ахиж дэвших ёстой шүү дээ. Нөгөөтэйгүүр,  Шинь Шинь компанид үүсээд байгаа нөхцөл байдлын талаар  дорнодчууд мэдээлэл сайтай байгаа.    Компани сул зогссон уу, хаягдлын далан үнэхээр шүүрсэн үү гэдгийг ажилчид маань, ойр хавийн малчид, манайд хяналт тавин ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд  үнэнээр нь мэдэж буй.  Манай компанийн хувьд өнөөдөр жижиг асуудал бэрхшээлүүд тулгарч байгаач компанийн алс ирээдүй, мөн Монгол- Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа үргэлждээ сайн сайхан байна гэдэгт миний хувьд бат итгэлтэй  байдаг .  Хоёр сарын өмнө хоёр улсын төрийн тэргүүнүүд уулзаж 16 чиглэлээр хамтран ажиллахаар тохирсон.  Тэдгээр чиглэлд  уул уурхай болон суурь бүтээн байгуулалтын ажлууд багтсан.  Манай толгой компани дэд бүтэцийн бүтээн байгуулалт тал дээр мэргэшсэн.   Монгол Улс байгалийн баялаг, нөөц ихтэй. Энэ хоёр давуу байдлаа түшиглэн  хамтарч ажиллавал энэ бидний яриад байгаа   хөгжлийн гарц гэж боддог.  Илүү ч  ойрхон  харагдаж байна.  Монгол Улсад уул уурхайн салбараа  хөгжүүлэх,  мэргэжилтэй боловсон хүчнээ  мэргэшүүлэх, чадавхижуулах,  түүгээр дамжуулан  уурхайчдын  ар гэрт сайхан амьрал бэлэглэх, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, олон тооны ажлын байрыг  шинээр бий болгох цаашлаад   Монгол Улсын хөгжилд  хувь нэмрээ оруулахад миний бие болоод манай Шинь Шинь компанийн зүгээс бэлэн буйгаа илэрхийлэх байна. Одоогийн байдлаар манай компани Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбоо болон БНХАУ-аас  Монгол Улсад хөрөнгө оруулагчдын Зун Хуа  нийгэмлэгийн гишүүн байгууллага юм.   Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой  компаниуд надаас санал, зөвлөмж авдаг. Би тэдэнд  “Өнөөдөр энд бага сага асуудал гарч мэдэх ч ирээдүй маань   маш гэгээн саруул шүү “ гэж  хэлдэг.

-. Ер нь монгол хүний чадварыг та хэрхэн үнэлж байна?

-Монголчууд  европ боловсрол, бодлого, ахуй, хандлагатай.Тэгвэл дорныхон уламжлалт зүйлээ хадгалж, хүндэтгэдэг зан заншилтай.  Байгаль орчны нөлөөлөл буюу газар зүйн байршлын хувьд  өндөрлөг газарт аж төрдөг монголчууд маш хатуу бэрхийг ялан давах чадвар сайтай. Ажил амьдрал дээр энэ чадвар нь тодоос тод харагддаг. Маш хурдан сэтгэдэг чадварыг нь би өндрөөр үнэлдэг.

– Дашбалбар суманд айлд ороход гэрийн эзэгтэй “Манай нөхөр жирийн малчин, боловсролгүй нэгэн.   Шинь Шинь компанид ажилд орсноор гэр бүл болон амьдралдаа хандах хандлагад нь  их өөрчлөлт орсон. Бас хүнтэй харьцаж сурсан байна лээ” хэмээн  бахархан өгүүлж  хэлж байсныг танд уламжлах байна?

-Хятад хүн  аливаа зүйлийг нөөцөлж сурсан.  Манай  компаний ажилчид дэмий зүйлд цалингаа үрэхгүй, хадгалж байгаад  аймгийн төвд, хотод  байр орон сууц, унаа машин авч байгааг харах сайхан байдаг. Бид ч ажилчдаа монгол, хятад гэж ялгалгүйгээр хүн хүнээрээ байхын ухаанд сургаж байгаа.  Ажилчдын маань авч буй цалин амьдралд нь элбэг  хүрэлцдэг бол тэд  юунд хямарч, энэ тэр болох билээ. Тиймээс боломж гарах бүрт цалин хөлсийг нь нэмэх юмсан гэж боддог.  Сүүлийн нэг жилийн хугацаанд 300-500 мянгаар  цалингаа  нэмсэн.

-Аливаа удирдагч бүхэн хожмын өдөр өөрөөрөө  нэрлэгдэх хэмжээний сайн үйл хийхийг хичээх нь бий. Таны тухайд?

– Хожмын өдөр “Манай Сун Гүй Мин захирал маш эелдэг дотно хүн байсан шүү. Бас тэр хүний үед бид давхар ийм сайхан мэргэжлийг эзэмшсэн шүү”  гэх чин сэтгэлийн дурсамж үлдээхийг хүсч байна. Үүний төлөө хичээн ажиллах болно.

– Толгой компани нь Монгол дахь Шинь Шинь компанийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байж чадаж байна уу?

-Өнөөдрийн байдлаар 100  биш ч 60 орчим хувьтай  байгаа гэж ойлгож болно. Учир нь толгой компани манай уурхайд  100 хувь  хөрөнгө оруулалт хийсэн ч зардлаа эргүүлж  олж  авч чадаагүй л байгаа. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийн тэр хэрээр хөгжих бололцоотой ч бидний хувьд  хүчин чадлаа бүрэн ашиглахгүйгээр үл барам  дэмий зүйлд цаг их зарцуулж байгаад сэтгэл хангалуун бус байгаа нь ойлгомжтой.  Гэсэн хэдий ч  толгой компани маань орон нутгийн хөгжилд ихээхэн анхаарахыг биднээс цаг үргэлж  шаарддаг.

– Дорнод аймагт амьдраад нэлээд хугацаа өнгөрсөн байх. Та  гадаад хүн ч гэлээ ажиллаж амьдарч буй нутгийнхаа хөгжилд ухаан нэмбэл? 

-Дорнод аймагт амьдрах хугацаандаа бүх зүйлийг сайхнаар харж байна.  Дорнод зон олон маш  их найрсаг.  Миний бодлоор гайхалтай  сайхан байгальтай,  тансаг орчинд амьдарч байгаа ч амьдралын чанарын хувьд  сэтгэл хангалуун амьдарч чадахгүй байна  даа гэж харж байна. Тиймээс  компани, ААН-үүд орон нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр үзүүлэх ёстой.  Мөн айл өрхийн  амьдралын түвшинг дээшлүүлж,  хангалуун амьдрахад туслах нь бидний үүрэг.  БНХАУ-ын “Ядуурлаас ангижрах, ядуурлыг устгах”  төсөл амжилттай хэрэгжсэн. Хэдхэн алхмын цаана тусгаж аваад хэрэгжүүлмээр туршлага байхад түүнийг маш  сайн судлаасай гэж бодож байна. Сургамж ч болно шүү дээ.  Алдаж оносон  зүйл ч их байгаа.  Алдааг нь хаяж, оносон зүйлүүдийг нь нутагшуулж, ажил хэрэг болгоход л Монгол Улс маш богино хугацаанд хөгжинө.

-Та ер нь уурхайчдаа хараад “Энэ  хүн тэр байна” гэж таньж мэддэг үү. Нэрийг нь хэлж чадахгүй ч зүсээр нь таних уу?

-Ерөнхийдөө танина шүү. Миний фасебоок хуудас 3000 гаруй найзтай. Дийлэнх нь  манай компанийнхан.   Би энд ирээд монгол хэл сурч,  ажилчидтайгаа  монголоор ярихыг  хүсч байсан ч эсрэгээрээ манай ажилчид харин хятад хэл сурч надтай хятадаар ярьж, ойлголцдог болсон.

-Манай сониноор дамжуулан дорнодчууд, компанийн ажилчид, хамтран ажилладаг орон нутгийнхан, ажилчдынхаа  ар гэрийнхэнд хандаж юу хэлмээр байна?

-Дорнод аймаг бол миний Монголд ирээд харсан хамгийн сайхан нутаг юм. Энэ нутагт  ажиллаж амьдарч буй би азтай хүн.  Дорнод нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд чадлынхаа хэрээр хувь нэмэр оруулан хичээж ажиллах болно. Дорнод нутгийнхаа зон олонд  мөн хамтарч ажилладаг бүх хүн, байгууллага, хамт олонд хамгийн сайн сайхныг хүсье.

-Таны үндсэн мэргэжил юу вэ?

-Төмөр замын инженер мэргэжилтэй. Мөн усан цахилгаан станцын инженер мэргэжлийг эзэмшсэн. Миний үндсэн мэргэжил уул уурхай биш гэсэн ч уул уурхайд ажиллах дуртай, тэр хэрээрээ өндөр үр бүтээмж гаргахыг хүсдэг. Уурхайд ажиллаж авсан цалингаа ар гэртээ зарцуулж, амьдралын баяр баясгаланг бий болгож байгаадаа өөрийгөө азтай хүн гэж боддог.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

Нийтэлсэн

-

Нийтэлч

Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух зэрэг тохиолдлууд нэлээд гарч байна.

Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.

Элчин сайдын яамны зүгээс паспорт, бичиг баримтаа гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.

Иймд БНХАУ-д зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.

Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.

ЭСЯ-ны шуурхай утас :    +86 176 0078 7323

                                           +86(10) 6532 1203, 

Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Бог малын мялзан өвчний тархвар зүйн системийн төв азийн орнуудын бүсийн уулзалт болж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газар Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Бог малын мялзан өвчнийг устгах үйл ажиллагааны чиглэлээр бүсийн уулзалт, хурлыг Монгол Улсад зохион байгуулж байна.
Хуралд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо байрлах төвийн төлөөлөгчид, НҮБ-ийн ХХААБ-ын төлөөлөгчид, Бог малын мялзангийн олон улсын лавлагаа лаборатори Франц Улсын CIRAD-ын төлөөлөл, БНХАУ, ОХУ, Казакстан, Узбезстан, Гүрж, Киргизстан, Тажикстан, Туркменстан болон Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Зүүн Өмнөд Азийн бүсийн газрын төлөөлөгчид оролцож байна.
Бог малын мялзан өвчнийг Дэлхийн хэмжээнд хянах, устгах стратеги нь 2015 онд батлагдсан бөгөөд 2030 он гэхэд бог малын мялзан өвчнийг бүрэн устгах, мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, нөлөөлөх бусад халдварт өвчний нөлөөг бууруулах зорилтыг тавьсан.
Монгол Улсын Засгийн газар бог малын мялзан өвчнийг 2030 он гэхэд устгах зорилт бүхий энэхүү Дэлхийн хөтөлбөрийг бүрэн дэмжин ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд Монгол Улс болон хөрш орнуудад бүртгэгдсэн дэгдэлтүүд нь энэ өвчнийг устгахын тулд уялдаа холбоотой арга хэмжээ авах, мал эмнэлгийн үйлчилгээг бэхжүүлэх, хил дамнасан хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатайг харуулж байна.
Дэлхийн хэмжээнд Бог малын мялзан өвчнийг устгах хөтөлбөрийн хоёрдугаар үе шатанд нэвтрүүлсэн тархвар зүйн системийн (эписистемийн) чиг хандлага нь бог малын мялзан өвчнийг тархалтад нөлөөлж буй олон хүчин зүйлийг нэгтгэн авч үзэх замаар өвчнийг хянах, устгах стратегийг сайжруулах үр дүнтэй арга зам болох юм.
Энэхүү уулзалт, хурлыг Монгол Улсад зохион байгуулснаар бог малын мялзан өвчинтэй тэмцэх, устгах арга хэмжээг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын стандарт, заавар, зөвлөмжийн дагуу зохион байгуулж буйгаа хөрш зэргэлдээ орнуудад дэлгэрэнгүй танилцуулж, экспортыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Жимс, жимсгэний талбайн тариалалт 70-80 хувийн ургалттай байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Булган аймгийн Хангал сум Хялганат тосгонд ажиллаж, Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт, үйлдвэрийн төв-123 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус анги нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжих, байгалийн доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоолоор байгуулагдан, үйл ажиллагаа явуулж байна.

Байгуулагдсан цагаасаа хойш өвлийн дотор хүлэмжийн бортогонд үрээр нийт 67.540 үрсэлгээ хийж, 355.750 тарьц, суулгац, харандааг нөөцөлсөн.

Түүнчлэн Орхон аймгийн Жаргалант, Булган аймгийн Орхон суманд байрлах мод үржүүлгийн газрын жимс, жимсгэний талбайн тариалалт 70-80 хувийн ургалттай байгаа бөгөөд хавар, намрын тариалалтын хүрээнд тус талбайн сул хэсгийг 100 хувь ашиглан тарьц суулгац тариалахаар ажиллаж байна.

Мөн 10.000 ширхэг жимс, жимсгэний суулгацыг үндэслүүлж, намрын тариалалтын үеэр харьяа анги, байгууллагуудад нийлүүлэхээр төлөвлөж байгааг энэ үеэр танилцууллаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Эдийн засаг12 цаг өмнө

Монголбанк гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа

Нийгэм12 цаг өмнө

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

Эдийн засаг14 цаг өмнө

Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурчээ

Улс төр15 цаг өмнө

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

Улс төр15 цаг өмнө

“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно

Улс төр15 цаг өмнө

Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ

Улс төр15 цаг өмнө

ЗГ: Байгалийн хийн хоолой барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны гуравдугаар улиралд хийнэ

Нийгэм16 цаг өмнө

Бог малын мялзан өвчний тархвар зүйн системийн төв азийн орнуудын бүсийн уулзалт болж байна

Нийгэм16 цаг өмнө

Жимс, жимсгэний талбайн тариалалт 70-80 хувийн ургалттай байна

Улс төр16 цаг өмнө

2023 оны байдлаар 824 эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслын тусламж, үйлчилгээ хийгджээ

Нийгэм16 цаг өмнө

Монгол Улс олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байна

Нийгэм16 цаг өмнө

Нийслэлийн 2025 оны зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ

Нийгэм17 цаг өмнө

Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарч 21 га талбай шатжээ

Эдийн засаг17 цаг өмнө

Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Бусад17 цаг өмнө

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийгэм18 цаг өмнө

Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдүүд болон асран хамгаалагч нартай нь уулзаж, мэдээлэл өгчээ

Нийгэм18 цаг өмнө

Монгол-БНХАУ-ын гаалийн байгууллага “Итгэмжлэгдсэн ААН-ийг харилцан хүлээн зөвшөөрөх” хэлэлцээрийг ирэх сарын 01-ээс эхлүүлнэ

Нийгэм18 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 220 болжээ

Нийгэм18 цаг өмнө

Гэр хорооллын авто замын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна

Нийгэм18 цаг өмнө

ЭЕШ-ын жишээ даалгаврууд нээлттэй байршжээ

Улс төр19 цаг өмнө

Засгийн газар хуралдаж байна

Нийгэм19 цаг өмнө

Олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно

Нийгэм19 цаг өмнө

Газрыг эргүүлэн авахдаа нөхөх олговор олгоно

Нийгэм19 цаг өмнө

Орон сууцны урт хугацааны бодлогоо тодорхойлно

Нийгэм19 цаг өмнө

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Улс төр19 цаг өмнө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас боловсруулж буй хуулийн төслүүдтэй танилцлаа

Нийгэм19 цаг өмнө

Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслийг олон улсын “ФИДИК” гэрээний дагуу хэрэгжүүлнэ

Эдийн засаг2 өдөр өмнө

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдлээ

Нийгэм2 өдөр өмнө

Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдрөөс хэрэглэгчдийн дуудлагыг зөвхөн 70047004 утсаар хүлээн авна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад1 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр1 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм1 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм9 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад10 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим