Эдийн засаг
“Тавантолгой” ХК-ийн нүүрсний цахим арилжаа хоёр удаа хойшиллоо
Монголын хөрөнгийн биржээр дамжуулан лхагва гарагт зохион байгуулах байсан нүүрсний ээлжит арилжаа хоёр удаа хойшлогдлоо. Энэ удаагийн арилжаанд “Тавантолгой” ХК анх удаагаа оролцохоор байсан юм. Тус компанийн 2 багц буюу нийт 12,800 тонн нүүрсийг хил нөхцөлөөр худалдаалах байв.
“Тавантолгой” ХК-ийн анхны цахим арилжааны дараагийн тов хараахан тодроогүй байна. Дуудах доод үнэ тонн тутам 173 ам.доллар, дэнчингийн хэмжээ 221,440.00 ам.доллар байжээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар, биржийн арилжааны дэнчингийн хэмжээг 10 хувиас таван хувь болгон бууруулсан. Энэ нь арилжаа хойшлох шалтгаан болсныг үгүйсгэх аргагүй юм.
Экспортод гаргах нүүрсний цахим арилжаагаар төрийн өмч давамгайлсан “Эрдэнэс Тавантолгой” болон хувийн хэвшлийн “Энержи Ресурс” компани нийт 210 мянган тонн нүүрс арилжаалжээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.