Нийгэм
Ч.Цэцэгсүрэн: 800 гаруй ажлын байр бий болгоно
Чингэлтэй дүүргийн 11 хороо буюу эмх замбараагүй шахалдсан гэр хорооллын хашаа, байшингуудын дунд орчин цагийн өндөр байшин сүндэрлэн боссон нь нэн содон.
“Нарлаг дэнж” нэртэй тус худалдааны төв тун удахгүй үүд хаалгаа нээж, үйл ажиллагаа явуулах нь. Тус худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Ч.Цэцэгсүрэнгээс энэ тухай тодрууллаа.
-“Нарлаг дэнж” худалдааны төвийн бүтээн байгуулалт нь хэзээнээс эхэлсэн бэ?
-2018 оны тавдугаар сарын 1-нээс барилгын үйл ажиллагаа эхлээд үндсэндээ оны өмнө арван хоёрдугаар сарын 25 гэхэд дуусгавар болсон.
-Бүх цаг үед нийслэлчүүд хамгийн хямд махыг худалдан авахаар зорьж ирсэн газар бол танай эсрэг талын дэнж. Цогц үйлчилгээтэй худалдааны төв сүндэрлэснийг харахад ямартаа ч бизнес эрхлэгчид тохилог, дулаан орчинд үйл ажиллагаа явуулах нь ээ?
-“Нарлаг дэнж” бол орчин үеийн шийдэлтэй цогцолбор юм. Энэ дэнжийнхээ нүүр царай гэж хэлбэл буруудахгүй байх. Хүний хэрэгцээт хүнс, барааны бүх тасаг нэг дор төвлөрч, урсдаг шат, автомашины нэгдсэн зогсоол, найдвартай харуул хамгаалалт, камержуулалтыг цогцоор шийдсэн. Түрээслэгчдийнхээ зогсоолыг хүртэл тун удахгүй өргөтгөнө. Аажимдаа тэлэх ажлуудыг үе шаттайгаар төлөвлөөд байна.
-Зөвхөн хүнсний зүйлс биш хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн худалдаалагдана гэхээр онцлогтой санагдлаа.
-Бүтээгдэхүүний төрөл гэвэл хязгааргүй. Дөрвөн давхар барилгын бүх лангуу, павильоныг стандартын шаардлагад нийцүүлэн тохижуулж байна. В1 давхарт мах шулах цэг, мах машиндах цэгийг төвлөрүүлж, махны хөргүүр, гүн хөргүүр буюу энгийн хөргүүрийг байршуулсан. Ийм учраас хэрэглэгчид хэрэглэгчид мах, махан бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан, цэвэр орчноос худалдан авна гэсэн үг. Хадгалалтын горимыг бас шийдсэн байгаа. Хоёрдугаар давхартаа бол хүнс, нарийн боов, ус ундаа гэх мэт хүнсний бүтээгдэхүүний тасгууд бий. Бөөний, жижиглэнгийн бүх төрлийн худалдаа явагдана гэсэн үг. Хүнсний дэлгүүрүүд, ТҮЦ эрхлэгчид эндээс бөөний үнээр бараа татах боломжтой. Хотын төв буюу Нарантуул руу чиглэсэн урсгалаас хэсэгхэн нь ч гэсэн наашилж, хотын бөглөрлийг саармагжуулахад бага ч атугай нөлөөлөх байх. Учир нь манай автомашины зогсоол том шүү дээ.
Айл өрхүүд жижиглэнгийн болон бөөний үнээр худалдан авалт хийх асуудал мэдээж нээлттэй. “Нарлаг дэнж” худалдааны төвд үсчин, гоо сайхнаар үйлчлүүлэх боломжийг ч бид хэрэглэгч, худалдан авагчаа хүндэтгэн төвлөрүүлээд байна. Энийг дэлгэрүүлээд хэлчих нь зүйтэй гэж бодлоо. 00 давхартГурил, Мах, Хүнсний ногоо, Мах машиндах, Махны шулааны цэг, Гэсгээлтийн, хөргүүрийн цэгтэй, 1 давхарт нарийн ногоо, хиам, өндөг, төмс хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны шинжилгээний лаборатори ажиллана, 2 давхарт архи, ус, ундаа, тамхины бөөн, чихэр, нарийн боов, торт, Итали зайрмаг, ТЭСО, шар доктор, эмийн бөөний төв, иргэдийн даралт үзэх. хүчилтөрөгчийн коктейлоор үйлчлэх гэх мэт эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх цэг бий. Хүнсний бөөний бараа, Юнтелийн салбар иргэдэд үйлчилнэ, 3 давхарт эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцас, хүүхдийн хувцас, хүүхдийн тоглоом, шашины эдлэл, гэр ахуй, гоо сайхан, цахилгаан бараа, цагаан хэрэглэлийн лангуунууд байршина, 4-р давхарт иргэдэд үйлчлэх зоогийн газар, үсчин, гоо сайханы салон, хувцас захиалга засвар, хими цэвэрлэгээ, Хадгаламж зээлийн хоршоо, мөн бэлэн хувцасны тасаг бий.
-Хаан банкны томоохон салбар “Нарлаг дэнж”-д байршсан явдал бизнес эрхлэгч худалдан авагчдад бас давуу тал болжээ.
-Чингэлтэй дүүргийн хойшоо Дэнжийн мянга чиглэлд Хаан банкны хамгийн том салбар манай худалдааны төвд үйл ажиллагаагаа яьуулаад эхэлчихсэн ажиллаж байна. 5800 м2талбайтай авто машины зогсоол, нэг давхрын 1180м2. талбай, зоорийн давхраас эхлээд нэг, хоёр, гурав, дөрвөн давхар нийлээд 6000 гаруй м2 талбайд үйлчилгээ явуулах боломжтой ашигтай талбайтай.
-Барилгад тавигдах бүх төрлийн стандарт шаардлага байна шүү дээ. Тэдгээрт доголдол гаргахгүйн тулд юуг чухалчилсан бэ?
-Манай гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч байгууллагууд олон жил барилга байгууламж барьж, ашиглалтад өгчихсөн туршлагатай компаниуд. Үндэсний сайн компаниудыг сонгосон. Барилгын хувьд чанар маш сайн. Бид сэтгэл хангалуун байгаа.
-Маш олон хүнийг ажлын байраар хангах нь байна шүү дээ?
-800 гаруй түрээслэгч байна. Энд бүртгэлд ороогүй тэрэгчин, туслах ажилчид бас олон.
-Хоёрдугаар сарын 22-нд нээлтээ хийнэ гэж байгаа шүү дээ. Нээлтийн онцлог юу вэ?
-Дулаан тохитой, цэвэр соёлтой, гадна талбайгаа цогц шийдсэн, иж бүрэн үйлчилгээний төв буюу худалдааны төвөөр үйлчлэхэд бэлэн болсоноо хэрэглэгчдэдээ таниулах явдал юм. Мөн хамтлаг, дуучдын нэгдсэн тоглолттой. Манайх өглөө 08:00-20:00 цаг хүртэл ажиллах төлөвлөгөөтэй байна. Зуны улиралдаа ажлын цагаа уртасгаад 21:00 цаг хүртэл ч ажиллах боломжтой.
-Тэр бас давуу тал юм аа. Манайд өглөө эрт онгойдог зах ховор?
-Өглөө 08:00-20:00 цаг гэж төлөвлөж байгаа. Махны бөөний худалдаа бол шөнийн 03:00 цагаас эхэлнэ. Иймд хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд эндээс ирж хүнсээ татах боломжтой. Дөрөвдүгээр сарын нэгнээс эхлээд гадна талбайгаа павильонжуулна. Энд мах, гурил, ногооны бөөний төвүүд үйл ажиллагаа эрхэлнэ.
-Түрээслэгчид маань ирээдүйтэй ажлын байрыг сонгож байгаа юм байна. Та бүхэнд амжилт хүсье.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.