Энтертайнмент
Зураач Р.Батцэнгэлийн “Морин хуурын дууль’’ номын нээлт болов
Зураач Р.Батцэнгэлийн “Морин хуурын дууль’’ номын нээлт Монголын Үндэсний музейд боллоо. Түүний энэхүү бүтээл адал явдал дүүрэн, онц сонирхолтой анимейшин кино мэт зурган өгүүлэмжтэйн дээр танин мэдэхүйн тайлбартайгаар бусад бүтээлүүдээс онцлог болжээ. Зохиолын үндсэн өгүүлэмж өвөрмөц бөгөөд морин хуурыг бүтээсэн тухай домгоос сэдэвлэсэн, олон сонирхолтой домгуудыг багтаасан байна.
Зураач энэхүү бүтээлээрээ эртний монголчуудын оюун санааны ертөнц, хүрэл зэвсгийн үеэс өнөөг хүрсэн уламжлал, өв соёлын хэлхээ, залгамж чанарыг нээн харуулж, аман зохиолын уламжлалыг шингээжээ.
Номын нээлтийн үеэр зураач Р.Батцэнгэл “Миний бие 2019 оны арванхоёрдугаар сард хорт хавдрын онош сонстолоо хүүхэлдэйн кино хувилбар бодож, хөөцөлдөж явсан. Харин анхны мэс засалд орсны дараагаас тархинд дүрслэгдсэн тэдгээр зүйлийг яаралтай бодит болгоё, зурагт ном бүтээе гэж бодсон юм. ‘’Морин хуур дууль ном’’ Монголчууд бидний ахуй эрс өөрчлөгдөн, хүүхэд багачууд маань үндэснийхээ өв соёл, уламжлалаас улам холдож буй өнөөгийн нөхцөлд түүх, археологи, угсаатны зүйн судалгаанд үндэслэн бүтээсэн энэхүү ном ирээдүй хойчид ихийг ойлгуулах, оюуны хөрөнгө оруулалт болох байх гэж бодож байна. Номын танин мэдэхүйн тайлбарууд биет, биет бус соёлын өвүүд болон эртний монголчуудын ертөнцийг таньж мэдсэн төсөөлөл, шүтлэг, зан заншлын талаарх суурь ойлголт хүүхдүүдэд төдийгүй томчуудад өгөх болно” гэж хэлэв.
Ташрамд дуулгахад, зураач Р.Батцэнгэл 2014 онд “Mонголын нууц товчоо түгээмэл эх” цуврал ном гаргасан байна. Дэлхийн 10 гаруй орны хэл дээр хэвдэгдэн борлуулагдаж байгаа тус бүтээл нь ‘’Мөнгөн мод-2021’’ наадмаас шилдэг ном хэвлэлийн төрөлд шалгарчээ.
Тус үзэсгэлэн энэ сарын 18 хүртэл үргэлжилнэ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Энтертайнмент
“Ar Gallery-үнэт бүтээлүүд” тусгай үзэсгэлэн дэлгэнэ
Энтертайнмент
“FIBA Asia Cup 2025 Qualifiers”-т өрсөлдөх шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо
-
Бусад20 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм3 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
-
Нийгэм2 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой