24 баримт
Богд ууланд 200 га газрыг төлбөргүйгээр ашиглаж буй “Скай резорт”-ын талаархи 24 баримт
Эрх мэдэл гэдэг юуг ч өөрийн болгож чаддагийн жишээ бол “Скай ресорт “ хэмээх цанын бааз. Ингэж хэлэхээр утаандаа хордон эрүүл мэндээрээ хохирч буй улаанбаатарчуудын уушигийг цэвэрлэж байгаа ганц газар хэмээх өмөөрөх нэгэн цөөнгүй биз. Гэвч хэргийн учир Дархан цаазат Богдхан уулын хүрхрээгийн аманд 200 га эзэмшин үйл ажиллагаагаа явуулах гадаадын хөрөнгө оруулалт бүхий “Мариотт” ХХК тусгай хамгаалалттай газрыг ашигласныхаа төлбөрийг улсад төлдөггүйд л хэргийн учир оршино. Ингээд тус компаний үйл ажиллагааны нэгээхэн хэсэг болох цанын баазын үйл ажиллагаатай холбоотой 24 баримтыг уншигч танд хүргэж байна.
Баримт 1.
“Мариотт” ХХК 2006 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Худалдааны зуучлал, Гадаад худалдаа, Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Монгол Улсын иргэн Д.Одгэрэлийн нэр дээр Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж байжээ. Сүүлд, 2009 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “Мариотт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь “Скай резорт” ХХК гэж бүртгүүлсэн байна.
Баримт 4.
Тус компани зах зээлийн орон зайг маш сайн мэдэрч, утаандаа хордон онцгой байдал зарлаад ч нэмэргүй болсон улаанбаатарчуудын уушгийг цэвэрлэх аваас олон хүнд буян болно тэр хэрээр ашиг олно хэмээн тооцоолж, Дархан цаазат Богдхан уулын Хүрхрээгийн аманд өвөлд нь цанын бааз, зунд нь гольфын талбай байдлаар ашиглах амралтын газар байгуулсан нь бидний сайн мэдэх “Скай ресорд” цанын бааз.
Баримт 5.
Гэвч тус компаний үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь тэс ондоо. Улсын бүртгэлийн ерөнхий газрын архив руу орж сонирхох аваас “Гадаад худалдаа, Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж бүртгүүлсэн байдаг. Харамсалтай нь “Мариотт” ХХК нь 2007 оноос Дархан цаазат Богдхан уулын Хүрхрээгийн аманд 13.9 га-г газар ашиглах, 131.8 га-г хариуцан хамгаалах гэрээгээр ашиглаж ирсэн.
Баримт7.
Мөнгөтэй аж ахуйн нэгжийн хувьд шүүхийн шийдвэрийг зөвшөөрөөгүй төдийгүй давж заалдсан байдаг. Энэхүү хуралд БОАЖ-ын сайд тайлбараа хүргүүлсэн ч шүүх түүнийг нь хүчингүйд тооцжээ. Тодруулбал,2018 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 221/МА2018/0530 дугаартай магадлалд “…“Мариотт” ХХК-тай БОАЖЯ Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан ба тухайн гэрээгээр “…“Мариотт” ХХК 13.9 га газар болон түүний эргэн тойронд орших 131.8 га газарт гольфын талбай бүхий аялал жуулчлал, спорт, амралтын иж бүрэн цогцолбор бааз байгуулах, байгалийг хариуцан хамгаалах, нөхөн сэргээхэд хөрөнгө оруулах, уг хөрөнгө оруулалтыг үнэлэх, газар ашиглалт, хамгаалалтын бүс байгуулахаар” тохиролцсон гэх БОАЖ-ын сайдын тайлбар үндэслэлгүй. …БОАЖ-ын сайдаас “Мариотт” ХХК-д олгосон 13.9 га газраас илүү газрыг хамгаалалттай талбай гэж тогтоож өгсөн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн гэж үзэхгүй” гэж үзсэн.
Баримт 8.
Түүнчлэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны 494 дугаартай тогтоолд “…Гэрээгээр “хариуцан хамгаалах”-аар тохирсон гэх 131.8 га газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу “Мариотт” ХХК-д “газар ашиглах”, эсвэл “газар эзэмших” эрх үүсээгүй. “Мариотт” ХХК нь 131.8 га газарт Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу “газрын төлбөр төлдөггүй” болох нь тогтоогдсон. Уг үйл баримттай талууд маргаагүй байх тул гуравдагч этгээд “Мариотт” ХХК-ийг тухайн газарт газар эзэмших, ашиглах хууль ёсны эрхтэй гэж шүүх дүгнэх боломжгүй” гэсэн байна.
Баримт 9.
Гэвч БОАЖЯ-ны албаны эх сурвалж “… Аялал жуулчлал, амралт зугаалга, соёл спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор газрыг ашиглаж байгаа тохиолдолд төлбөрөөс чөлөөлөхгүй. Газрын төлбөрийн тухай хуулиар газрын гэрчилгээнд заасан га-гаар журамд заасан хэмжээгээр төлбөрөө төлж барагдуулна. Сайд нарын хамтарсан тушаалаар газрын төлбөрөөс чөлөөлж болно гэсэн хуулийн заалт байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн байх жишээний.
Баримт 10.
Аргаа барсан ч гэх юм уу эсвэл хуулийн цоорхойг ашигласан ч юм уу. Ямартай ч “Мариотт” ХХК хувьцаа эзэмшигчийнхээ мэдээлэлд өөрчлөлт оруулсан байдаг. Улсын Дээд шүүхийн дээрх шийдвэрээс 23 хоногийн дараа, 2019 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр “Мариотт” ХХК-ийг эзэмшигч “Скай резорт” ХХК-ийн Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт орсон байдаг. Хувьцаа эзэмшигч дөрвөн компанийн нэг “Скай резорт” ХХК-ийн 11.96 хувийг эзэмшдэг “Скайтел групп” солигдоод “Алтай холдинг” ХХК болсон байгаа юм.
Баримт11.
Дээрх мэдээлүүдтэй холбогдлуулан Байгаль орчны асуудал эрхэлсэн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Мариотт” /”Скай резорт”/ компанийн гурвалсан гэрээнүүдэд заасанчлан яг 131.8 га газраа ашигладаг эсэхийг нягталсан байна.
Баримт 12.
Тодруулбал, 2008 оны долдугаар сарын 3-нд БО-08/А-09 тоот гэрээнүүд, 2007 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн БО-04/А-09 тоот, 2013 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэгийн баталсан гэрээ, 2016 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансарын баталсан 2016/001 тоот гэрээ болон 2009 оны аравдугаар сарын 2-ний өдөр БОАЖ-ын сайд Л.Гансүх, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт гурав Монгол улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбар болох Хүүхэд залуучуудын спорт сургалтын төв барьж байгуулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг дэмжих тухай 317/447/235 тоот хамтарсан тушаалын хавсралтуудад “Мариотт” ХХК-д “хариуцан хамгаалуулах” газрыг 131.8 га гээд эргэлтийн цэгүүдийг заасан байдаг.
Баримт 17.
“Мариотт” /“Скай резорт”/ ХХК-ийн захирал А.Батсуурьт хуулийн зөвлөх Ч.Сандаг-Очироор нь дамжуулж хоёр асуулт тавьжээ. Эхнийх нь “Танай компани, Байгаль орчны асуудал эрхэлсэн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны гурвалсан 2008 оны долдугаар сарын 3-нд БО-08/А-09 тоот гэрээнүүд, 2007 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн БО-04/А-09 тоот, 2013 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэгийн баталсан гэрээ, 2016 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансарын баталсан 2016/001 тоот гэрээ болон 2009 оны аравдугаар сарын 2-ний өдөр БОАЖ-ын сайд Л.Гансүх, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт гурав Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбар болох Хүүхэд залуучуудын спорт сургалтын төв барьж байгуулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг дэмжих тухай 317/447/235 тоот хамтарсан тушаалын хавсралтуудад танай компанид 131.8 га газрыг хариуцан хамгаалуулахаар заасан байдаг. Танай компани дээрх гэрээ, тушаалуудын дагуу хариуцан хамгаалж буй газруудыг Хавсралтуудад заасан хэмжээний дагуу ашиглаж байгаа юу. Өөрөөр хэлбэл, та бүхэн 131.8 га биш 200 га, түүнээс дээш хэмжээгээр ашиглаж байгаа тухай мэдээлэл бидэнд байна вэ”, мөн “Дээрх гэрээ, тушаалд заасан хэмжээ бүхий Дархан цаазат газрыг төлбөргүй нэр бүхий хуулиудыг зөрчсөн гэж шүүх үзсэн байна. Тухайлбал, 2018 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “…“Мариотт” ХХК 13.9 га газар болон түүний эргэн тойронд орших 131.8 га газарт гольфын талбай бүхий аялал жуулчлал, спорт, амралтын иж бүрэн цогцолбор бааз байгуулах, байгалийг хариуцан хамгаалах, нөхөн сэргээхэд хөрөнгө оруулах, уг хөрөнгө оруулалтыг үнэлэх, газар ашиглалт, хамгаалалтын бүс байгуулахаар” тохиролцсон гэх БОАЖ-ын сайдын тайлбар үндэслэлгүй. …БОАЖ-ын сайдаас “Мариотт” ХХК-д олгосон 13.9 га газраас илүү газрыг хамгаалалттай талбай гэж тогтоож өгсөн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн гэж үзэхгүй” гэж үзсэн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх “…Гэрээгээр “хариуцан хамгаалах”-аар тохирсон гэх 131.8 га газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу “Мариотт” ХХК-д “газар ашиглах”, эсвэл “газар эзэмших” эрх үүсээгүй. “Мариотт” ХХК нь 131.8 га газарт Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу “газрын төлбөр төлдөггүй” болох нь тогтоогдсон. Уг үйл баримттай талууд маргаагүй байх тул гуравдагч этгээд “Мариотт” ХХК-ийг тухайн газарт газар эзэмших, ашиглах хууль ёсны эрхтэй гэж шүүх дүгнэх боломжгүй” гэсэн байна.
Баримт 20.
Энэ дашрамд, албан ёсны гэрээн дэх солбилцол нь тогтоосон тооноосоо давж байгаа нь БОАЖЯ, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хяналт энэ тал дээр дутагдалтай байдаг нь харагдаж байна. Тэгэхээр яг газар дээр нь хэмжилт хийж үзвэл 200 га-гаас ч илүүг хашаалж байгаад ашиглаж байж мэдэх магадлал бий гэсэн үг.
Баримт 21.
АНУ-ын “Kerry Resort Holdings”, “Петровис холдинг”, “Эм Си Эс холдинг”, “Алтай холдинг” ХХК-иуд Монголд ч, олон улсад нь нэртэй данстай. Жил бүр Монголын ТОП компаниудаар шалгардаг. Гэтэл Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Дархан цаазат газраар нэрлэгдэж, улсын тусгай хамгаалалтад байдаг газрыг ийм байдлаар, төлбөргүй ашиглаж ирсэн, ашигласаар байгаа нь зүгээр орхиж болохооргүй ноцтой асуудал юм.
Баримт 24.
Богдхан уулын Хүрхрээгийн аманд жирийн нэг иргэн амралтын бааз барья гээд холбогдох яам, газарт хандах аваас ам руугаа алгадуулаад л гарах нь лавтай. Мөн ч олон хууль дүрэм ярих биз. Гэвч эрх мэдэлтнүүдэд хууль журам, тогтоол шийдвэр үйлчилдэггүйн жишээ дээрх баримтууд. Албан бус эх сурвалжийн мэдээллээр энэ бүхний цаана Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан нэгэн эрхмийн нөлөө байсан гэх сураг дуулдлаа.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.
-
Бусад21 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм3 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
-
Улс төр3 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ