Нийгэм
970 мянган машины дугаарыг өөрчлөх “том” бизнес хэнийх вэ?

Зам тээврийн хөгжлийн яам болон /ЗТХЯ/ Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/ хамтран тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэн солих асуудал яригдаж эхэлжээ. Хэдийгээр энэ асуудал эцэслэн шийдээгүй байгаа ч холбогдох байгууллагуудын ихэнх нь энэ саналыг хүлээн зөвшөөрч, дугаарын стандартыг өөрчлөхийг дэмжиж буй гэнэ. Тодруулбал, ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн автомашины улсын дугаарыг латин үсгээр солихоор төлөвлөжээ. Хэрэв ЗТХЯ-аас үүрэг чиглэл өгвөл АТҮТ хэрэгжүүлэхэд бэлэн гэлээ. Автомашины улсын дугаар дөрвөн тоо, гурван үсэг байдаг бол гурван үсэг, гурван тоо байхаар өөрчлөх юм байна.
ДУГААРЫН ХЭМЖЭЭ, ӨНГӨ БУДГИЙН ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ ОРОХГҮЙ
АТҮТ-ийн мэргэжилтэн Б.Батцэцэгээс энэ талаар тодруулахад ““Монгол Улс УБЯ, УБН гэх мэт дугаарын тэмдэглэгээг хэрэглэдэг. Гэвч хил даваад явахаар зарим үсгийг таньдаг улс байдаггүй. Жишээлбэл, “Ж” үсгийг ганцхан оросууд л мэддэг. ЗТХЯ-аас үүрэг чиглэл өгвөл хуучин хэрэглэж байсан дугаарын үсгийг 11 латин үсгийн тэмдэгтэд багтаан өөрчилнө. Дугаарын хэмжээ, өнгө будгийн хувьд өөрчлөлт орохгүй. Мөн тээврийн хэрэгслийн дугаарыг солиход одоо хэрэгжиж байгаа улсын дугаар олгох журамд заасан төлбөр хураамжийг авахаас өөр нэмэлт төлбөр авахгүй. Шинээр дугаар номер авахад болон шилжилт хөдөлгөөн хийхэд автомашины улсын дугаарын стандартын өөрчлөлтийг хийнэ” гэлээ.
Олон улсын стандартаар бол автомашины улсын дугаар нь гурван тоо гурван үсэг, дөрвөн тоо гурван үсэг хэрэглэдэг. Өндөр хөгжилтэй Европын холбооны улс, АНУ, ОХУ зэрэг оронд гурван тоо гурван үсэг хэрэглэж байна. Сүүлийн үед улсын дугаарыг хуурамчаар үйлдвэрлэх, дугааргүй машинд сольж зүүх асуудал ихээр гарах болжээ. Үүний цэгцлэх аргыг мөн л машины дугаар солих шаардлагатай уялдуулж байгаа гэсэн тайлбарыг албаны хүн өглөө
2018 оны байдлаар Монгол Улсад 970.880 тээврийн хэрэгсэл байгаагаас 537.671 нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй. Эдгээр тээврийн хэрэгсэл автомашины дугаараа тайлж, шинээр хийлгэж, хадуулна, лацдуулна, гэрчилгээ солиулна гэхээр нэлээд их мөнгө төсвөөс зарцуулагдах нь тодорхой. Өөрөөр хэлбэл, автомашины дугаарыг өөрчлөх нэрээр ахиад мөнгө “идэх” нь гэсэн хардлага ч байна. Нийтдээ 60 тэрбум төгрөг энэ ажилд зарцуулагдах нь гэсэн тооцоог ч зарим хүн гаргаж тавих болсон. Улсын дугаар солих асуудал батлагдах юм бол Монгол Улсад ашиглагдаж байгаа 970 мянган тээврийн хэрэгсэлд олгох дугаарыг нэг дор солих боломжгүй. Хэдийгээр өнөөдөр нэг дор бүх автомашины улсын дугаарыг солихгүй гэж байгаа боловч аажимдаа журам дүрэм гаргаж солихоос аргагүй болгох нь тодорхой.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр17 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм17 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм12 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ