Эдийн засаг
“Голомт Банк” ХК олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайлангаа танилцууллаа
Голомт Банк 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд анхдагч зах зээлийн арилжаагаар хувьцааныхаа 10.09 хувь буюу 80,402,743 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1,285 төгрөгөөр нийтэд санал болгосон билээ. Захиалгын эрэлт өндөр байсан тул олон нийтэд санал болгосон хувьцааныхаа 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 12,060,411 ширхэг хувьцааг нэмэлтээр гаргаж, нийт 118,815,152,890 төгрөгийг /нийт хувьцааны 11.43 хувь/ олон нийтээс амжилттай татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн хөрөнгөөс санхүүжүүлсэн 31.0 тэрбум төгрөгийн зээлийг төлөвлөгөөний дагуу олгожээ.
Одоогийн байдлаар ашиглагдаагүй 85.7 тэрбум төгрөгийг Монгол Банкны үнэт цаасанд байршуулсан бөгөөд цаашид төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар зээл олголтыг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.