Эдийн засаг
“Силк нэт” ХК-ийн оноосон нэрийг өөрчиллөө

Монголын хөрөнгийн биржийн III ангилалд бүртгэлтэй “Силк нэт” ХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн нэрийг өөрчилж, дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/142 тоот тушаал болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 58 тоот тогтоолоор “Силк нэт” ХК-ийн оноосон нэрийг “И Эс Жи файнанс” ХК болгон өөрчлөхөөр шийдвэрлэсэн.
Тухайн компани нь оноосон нэрийн өөрчлөлт, шинэчилсэн дүрмээ холбогдох журмын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шинээр олгосон Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн тул 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тус компанийн үнэт цаасны арилжааг “И Эс Жи файнанс” ХК /GFG/ нэрээр зохион байгуулахаар боллоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Арилжаанд 5 оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.
Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.
Эдийн засаг
Монголбанк гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2025 оны 3 дугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35.1 хувиар буурсан үзүүлэлт байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 55.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 3 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 333,309.34 төгрөг байв.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурчээ
Нийслэлийн статистикийн хорооноос махны дундаж үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17351 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19919 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар өсөж 19919 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурч 22394 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Улс төр15 цаг өмнө
Тодорхой этгээдэд зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг хуульчлах шаардлагатайг судалгаа харуулжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 398 болжээ
-
Нийгэм15 цаг өмнө
Х.Нямбаатар: Жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулна
-
Нийгэм18 цаг өмнө
Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам 102 км үргэлжилнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Л.Алтангэрэл: Үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа явган хүний зам, ногоон байгууламжийн тохижилт хийнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Бусдыг хэл амаар доромжилсон ачилтын компанийн ажилчинг 100 мянгаар торгожээ
-
Нийгэм21 цаг өмнө
Зөөлөн хот фестиваль болно