Эдийн засаг
52 компанийн хувьцаа арилжжээ
2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 5,443,419,199 төгрөгийн үнийн дүн бүхий 6,013,801 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Гутал ХК (GT +15.00%), Бэрх Уул ХК (BEU +15.00%), Айтүүлс ХК (ITLS +13.04%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Шарын гол ХК (SHG -14.98%), Ар баянхангай ХК (ABH -14.89%), Мерекс ХК (MRX -13.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 57,988 ширхэг нэгж эрх 45,638,673 төгрөгөөр,
-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5943 ширхэг бонд 594,300,000 төгрөгөөр,
-Багцын арилжаанд нийт 2,828,661 ширхэг үнэт цаас 1,516,125,390 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 7,599,483,262 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс 0.81% хувиар өсч, 38316.86 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,989,787,617,708 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.