Эдийн засаг
Хойд хилийн боомтоор солилцох галт тэрэг өсжээ

Сүхбаатар өртөөний хувьд энэ оны эхний улиралд Наушки өртөөнд 541 галт тэрэг буюу 23804 вагон хүлээлгэн өгч, тус өртөөнөөс 582 галт тэрэг буюу 23933 вагон хүлээн авлаа. Энэ нь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хүлээлгэн өгсөн галт тэрэгний тоо 36-аар нэмэгдэж, гүйцэтгэл 107.1, хүлээн авсан галт тэрэг 37-оор өсөж, гүйцэтгэл 106.7 хувиар тус тус биелэв.
Мөн хэсэглэлийн хэмжээнд 968987 тонн ачаа ачсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 206, буулгалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 179 хувиар тус тус биелсэн дүнтэй байна. Харин орон нутгийн вагоны сул зогсолтыг төлөвлөснөөс 1.04 вагон цагаар, өмнөх оны мөн үеэс 3.1 вагон цагаар бууруулжээ. Ачааны нэг ажиллагаан дахь вагоны сул зогсолтыг төлөвлөгөөнөөс 2.86 вагон цагаар, өмнө оны мөн үеэс 0.1 вагон цагаар бууруулж ажиллажээ.
Дашрамд дурахад, УБТЗ-д хойд хилийн галт тэрэг солилцоо нь урд хилийн галт тэрэг солилцоотой шууд холбоотой бөгөөд хойд хөршөөс хүлээн авсан галт тэрэгнийхээ тоогоор урд хилээр галт тэрэг хүлээлгэн өгдөг юм. Тухайлбал, Замын-Үүд зангилааны төмөр замчид дөрөвдүгээр сард өргөн царигаар 1 удаа 14, 27 удаа 15, 2 удаа 16 буюу нийт 451 галт тэрэг БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн. Ингэснээр хоногт дунджаар 15.03 галт тэрэг солилцсон түүхэн амжилтыг тогтоогоод байгаа юм. УБТЗ ийнхүү хойд, урд хилийн гарцаар галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэхээс гадна Монгол Улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Арилжаанд 5 оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.
Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.
Эдийн засаг
Монголбанк гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2025 оны 3 дугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35.1 хувиар буурсан үзүүлэлт байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 55.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 3 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 333,309.34 төгрөг байв.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурчээ
Нийслэлийн статистикийн хорооноос махны дундаж үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17351 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19919 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар өсөж 19919 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурч 22394 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Улс төр15 цаг өмнө
Тодорхой этгээдэд зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг хуульчлах шаардлагатайг судалгаа харуулжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 398 болжээ
-
Нийгэм15 цаг өмнө
Х.Нямбаатар: Жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулна
-
Нийгэм18 цаг өмнө
Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам 102 км үргэлжилнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Л.Алтангэрэл: Үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа явган хүний зам, ногоон байгууламжийн тохижилт хийнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Бусдыг хэл амаар доромжилсон ачилтын компанийн ажилчинг 100 мянгаар торгожээ
-
Нийгэм22 цаг өмнө
Зөөлөн хот фестиваль болно