Connect with us

Эдийн засаг

Хасбанк ХХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслол боллоо

Нийтэлсэн

-

“Хасбанк” ХХК-ийн нээлттэй хүрээнд санал болгож буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол өнөөдөр /2023-05-29/ Монголын хөрөнгийн биржийн арилжааны танхимд зохион байгуулагдлаа.

Ёслолын ажиллагаанд Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны Дарга Д.Баярсайхан, Монголын Банкуудын Холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, ХасБанкны ТУЗ-ийн дарга Санжай Гүпта, ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав, “Rhinos investment ҮЦК”-ийн дэд захирал Н.Цэвэгмид болон албаны бусад төлөөлөгчид оролцсон юм.

Ёслолын ажиллагааг нээж “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай хэлсэн үгэндээ: “УИХ-аас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Банкны тухай хууль”-д өөрчлөлт оруулсны дагуу, Монголын банкны салбар дахь системийн 5 банк олон нийтийн хяналттай, нээлттэй ХК болох үйл явц өрнөж, энэ салбар бүхэлдээ шинэ тогтолцоо руу шилжиж байна. Тус хуулиар 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор Хаан, ХХБ, Голомт, Төр, Хас банкуудыг нээлттэй хувьцаат компани болох үүрэг хүлээлгэж, нэр бүхий банкууд шат дараатайгаар олон нийтэд нээлттэй компани болсон бол өнөөдөр “ХАСБАНК” хуулийн хугацаанд МХБ-д IPO гарган, системийн банкуудыг хувьчлах түүхэн үйл явцыг өндөрлүүлж байна.

Хорь гаруй жилийн хөгжлийн явцдаа “Харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэж, тогтвортой, ил тод үйл ажиллагаа явуулан “Азийн шилдэг засаглалтай компани, жижиг дунд бизнесийг дэмжигч, бизнес эрхлэгчдэд ээлтэй банк” болж өргөжин хөгжиж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр эрчим хүчний зах зээлд санхүүжилт олгож буй танай байгууллагын үйл ажиллагаа ийнхүү олон нийтэд нээлттэй компани болж өргөжин хөгжиж буйд баяртай байна” гэв.  Түүнчлэн “Монгол Улсын Их Хурлын 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс “Олон улсын санхүүгийн зах зээлтэй холбогдсон олон тулгуурт, хүртээмжтэй санхүүгийн системийг хөгжүүлэх, Эдийн засгийг тэтгэсэн, уян хатан, цахим технологид суурилсан олон талт санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх зорилтуудад хүрэхэд банк санхүүгийн системийн нөлөө бүхий 5 банк онцгой манлайллыг үзүүллээ. Ийнхүү арилжааны банкны өмчлөлийн төвлөрлийг сааруулах замаар өмчлөгч, удирдлагын хяналтын тэнцвэрт байдлыг хангах, харилцагч иргэн хэн ч банкныхаа хувьцаа эзэмшигч болж, улсын эдийн засгийн өсөлтийг хамтдаа бүтээх, хамтын үнэ цэнийг бий болгох үндэс суурийг нэгэн цаг үед хамт эхлүүлсэн системийн банкууд, түүний ТУЗ, Гүйцэтгэх удирдлагууддаа халуун баяр хүргэе” хэмээн онцоллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан: “УИХ-аас баталсан “Зээлийн хүртээмжийг сайжруулах олон тулгуурт санхүүгийн салбарыг бий болгох реформ”-ын хүрээнд системийн нөлөө бүхий банкууд ийнхүү амжилттай хувьчлагдлаа. “Банкны тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт орсон даруйд салбарын зохицуулагч, хөрөнгө оруулагчид, банкны салбарынхан МҮОНТВ-ээр анхны олон нийтийн хэлэлцүүлгийг хийж, энэ ажлыг орон даяар эхлүүлж байсан нь саяхан санагдаж байна. Энэ хугацаанд бид чамгүй ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. Эдийн засгийн өндөр өсөлттэй жилүүдэд зах зээлийн үнэлгээ 3 их наяд төгрөгт хүрч байсан бол өнгөрсөн хоёр жил гаруйн дотор 8.6 их наяд төгрөгийг давсан. Зах зээлд 70 гаруй шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гарсан байна” гээд УИХ, ЗГ-аас баримталж буй олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд ахиц дэвшил гарсан жилүүд байлаа” хэмээн тодотгосон юм.

Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монгол банк 2020 онд банк, санхүүгийн салбарыг шинэчлэх стратеги төлөвлөгөө, бодлогоо батлан хэрэгжүүлж эхэлсэн. Банкны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт ийнхүү хэрэгжиж, системийн нөлөө бүхий 5 банкны хувьчлал өндөрлөж байна. Эдгээр банкууд нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт банк, санхүүгийн салбарын 85 хувийг эзэлдэг. Энэ талаас онцолбол банкны салбарын 85 хувь олон нийтийн эзэмшилтэй, олон нийтийн хараа хяналттай нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн салбарт томоохон шинэчлэл ийнхүү амжилттай хэрэгжиж эхэллээ. Хойшид компанийн сайн засаглалын зарчим банкууд дээр хэрэгжин, олон нийтийн оролцоо хангагдаж, банкны өөрийн хөрөнгө нэмэгдсэнээр зээлийн хүртээмж, бусад бүтээгдэхүүн үйлчилгээ нэмэгдэнэ. Хяналтын байгууллагуудын хяналтаас олон нийт, хувьцаа эзэмшигчдийн хяналт зэрэгцэн оршиж, банкны үйл ажиллагааг үнэлэх үнэлэмж шинэ түвшинд гарах үндэс суурь тавигдлаа” хэмээн хэлсэн.

ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав төгсгөлд нь арилжааны нээлтийн цан цохих ёслол үйлдэж, Монголын хөрөнгийн биржийн “Дурсгалын дэвтэрт” тэмдэглэл үлдээлээ. Тэрээр “Энэ өдөр Хасбанкны харилцагчид хөрөнгө оруулагч болж, хойшид банкны үйлчилгээ, Монголын банк санхүү, хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт хувьцаа эзэмшигчид хамтран оролцож, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үр өгөөжөө илүү олуулаа хүртэнэ гэдэгт итгэлтэй, баяртай байна” гэв.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Арилжаанд 5 оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.

Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монголбанк гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк 2025 оны 3 дугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35.1 хувиар буурсан үзүүлэлт байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 55.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авсан байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 3 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 333,309.34 төгрөг байв.

 

 

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурчээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн хорооноос махны дундаж үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17351 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19919 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар өсөж 19919 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурч 22394 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр15 цаг өмнө

Тодорхой этгээдэд зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг хуульчлах шаардлагатайг судалгаа харуулжээ

Нийгэм15 цаг өмнө

Д.Оюунболд: Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон

Нийгэм15 цаг өмнө

Х.Нямбаатар: Жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулна

Нийгэм17 цаг өмнө

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам 102 км үргэлжилнэ

Нийгэм17 цаг өмнө

Зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчилж, амрах хүүхдийн тоог нэмэгдүүлнэ

Эдийн засаг18 цаг өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

Нийгэм19 цаг өмнө

Дорнод аймагт 120 га талбай, Булганд 45 га талбай хээрийн түймэрт өртжээ

Нийгэм19 цаг өмнө

Улсын химийн XXXIV олимпиад албан ёсоор эхэллээ

Нийгэм21 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 398 болжээ

Нийгэм21 цаг өмнө

Зөөлөн хот фестиваль болно

Нийгэм22 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 864 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

Нийгэм22 цаг өмнө

Бусдыг хэл амаар доромжилсон ачилтын компанийн ажилчинг 100 мянгаар торгожээ

Нийгэм23 цаг өмнө

Л.Алтангэрэл: Үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа явган хүний зам, ногоон байгууламжийн тохижилт хийнэ

Нийгэм23 цаг өмнө

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

Нийгэм2 өдөр өмнө

Б.Баатарсүрэн болон БНХАУ-ын иргэн Жан Рү Ди нарын 10 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав

Нийгэм2 өдөр өмнө

Жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргажээ

Нийгэм2 өдөр өмнө

Соёлын биет өвийн эд зүйлийг хувьдаа завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

ГИХГ: Гурван улсын 27 иргэнийг албадан гаргалаа

Нийгэм2 өдөр өмнө

“Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ” гэх мэдээлэл үндэслэлгүй худал мэдээлэл

Нийгэм2 өдөр өмнө

“Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо

Нийгэм2 өдөр өмнө

Нийт 5.2 сая ам метр талбайгаас 39.200 тонн хог хаягдал цэвэрлэлээ

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 20 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Улс төр2 өдөр өмнө

Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцлоо

Нийгэм2 өдөр өмнө

ЦЕГ: 513 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ

Спорт2 өдөр өмнө

Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ

Нийгэм2 өдөр өмнө

О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй

Нийгэм2 өдөр өмнө

Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана

Нийгэм2 өдөр өмнө

Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм9 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим