Нийгэм
“Оюу толгой”-н ТУЗ-ийн гишүүдийн булхай, луйврыг дэлгэнэ

09.00 цагт
ХХААХҮЯ-ны хурлын танхимд “Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монголын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөр” сэдэвт хурал болно. Холбоо барих утас: 8001-9000
09.00 цагт
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн МУИС-ийн номын сангийн хоёрдугаар давхрын хурлын танхимд зохион байгуулна. Холбоо барих: 80027744
09.00 цагт
Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн 3, 4-р хороолол Өргөө кинотеатрын хойно Раяал хаусын 6 давхрын хурлын танхимд болно. Холбоо барих: 99070054
10.00 цагт
Монголын хүүхдийн ордонд Нийслэлийн Архивын газраас үзүүлэх сургалт зохион байгуулна. Холбоо барих: 88085588
11.00 цагт
Монголын Үндэсний Музейд “2000” уран сайхны кино нээлт болно.
12.00 цагт
“Оюу толгой” компаний төв оффисийн нэг давхарт ТУЗ-ийн гишүүдийн булхай, луйврыг дэлгэж, ажилчдын эрх ашгийн хамгаалах талаар мэдээлнэ. Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн. Холбоо барих: 99191388, 88117157

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.