Нийгэм
ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ХҮНИЙ АМЬ НАС АВАРЧЭЭ

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагч нарт аж ахуй нэгж, байгууллага, иргэнээс талархал ирүүлжээ.
Улсын онц чухал объектын хамгаалалтыг хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжүүлэн ажиллах үед Үйлдвэрийн бүсийн гүний худгийн үүрэг гүйцэтгэж байсан харуулчин ахлагч Б.Батмөнх, дэд ахлагч Х.Бат-Эрдэнэ нар объектын ойролцоо ухаангүй хүн байсныг илрүүлэн шалгахад иргэн М согтууруулах зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсныг анхны тусламж үзүүлэн тухайн иргэнийг төрсөн ахад нь хүлээлгэн өгчээ.
Мөн Үйлдвэрийн бүсэд харуулын даргын үүргийг гүйцэтгэж байсан ахмад Ч.Алтанхуяг, ахлагч Н.Самдан нар нь Үйлдвэрийн бүсийн цэгийн хамгаалалтын бүсээс 400 орчим метр газарт байрлах барилгын сахиулын гэр шатаж байхыг хяналтаар илрүүлж, иргэн А, О нарыг галаас гаргаж, эрдэнэт хүний амь насыг аварч, Онцгой байдлын гал унтраах ангиийн жижүүрт дуудлага өгч шуурхай ажилласны үр дүнд галыг бүрэн унтраасан байна.
Энэ сарын 14-ний өдөр гүний худгийн шалган нэвтрүүлэх цэгт “Улаанбаатар цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Зүүн түгээх станцын хашаанд хүчтэй дуу чимээ гарч, хар утаа олгойдон гарч байсныг эргүүлийн офицер, ахмад Р.Аззаяа, харуулчин, ахлах ахлагч Т.Пүрэвгэрэл, дэд ахлагч С.Гантогтох, жолооч, ахлах ахлагч Ц.Даваажав нарын хамт дэд станцын хашаа руу оржээ. Таслуур дэлбэрч хашаанд гал гарч, тархаж байсныг Шуурхай удирдлагын жижүүр, Шуурхай удирдлагын төвд мэдэгдэж, тархсан галыг унтраах ажлыг зохион байгуулсан байна.
Ноцтой хохирол гарахаас урьдчилан сэргийлж, шуурхай ажилласан алба хаагч нарт “Улаанбаатар цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн салбарын хамт олноос талархал илэрхийлсэн байна.
Өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, эрдэнэт хүний амь нас эд хөрөнгийг хамгаалж, гавьяа байгуулсан дотоодын цэргийн алба хаагч нартаа ажлын амжилт хүсч байна.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр17 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм17 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм12 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ