Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Энтертайнмент

Өнөөдөр дэлхийн түүхэнд

Нийтэлсэн

-

Орост эх орноо хамгаалагчдын өдөр

Оросын цэргийн алдарын өдрүүдийн нэг энэ өдөр тэмдэглэгддэг. Өмнө нь бид сайн мэддэг байсан Зөвлөлтийн арми, Тэнгисийн цэргийн флотын  өдрийг Ерөнхийлөгч Б.Ельцин 1995 онд батлан гарын үсгээ зурснаар хуулийн дагуу Эх орноо хамгаалагчдын өдөр болгожээ.

Өнөөдөр дэлхийн түүхэнд

Зөвлөлтийн арми, Тэнгисийн цэргийн флотын  өдөр нь бүх нийтийн баяр болон тэмдэглэгдэж иржээ. Зөвлөлтийн түүхийг зохиогчид  энэ баярыг 1918 оны  үл явдалтай уялдуулан зохиосон байгаа.

Өнөөдөр дэлхийн түүхэнд

Хоёрдугаар сарын 22-нд Ардын комиссаруудын зөвлөл “Социалист эх оронд аюул учирлаа” гэсэн зарлигийг гаргажээ. Хоёрдугаар сарын 23-нд Петроград, Москва зэргийн хотуудад хурал цуглаан явагдан өөрийн эх орны хамгаалалтад зогсохыг нийтэд уриалсан байлаа.

Энэ өдөр сайн дураар Улаан армид элсэх арга хэмжээ зохиогдсон юм. 1919 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийг Улаан бэлэгний өдөр эсвэл Улаан армийн өдөр гэж тэмдэглэжээ. Тэр өдөр тулалдаж явсан улаан цэргийнхэнд тусламж үзүүлэх арга хэмжээг явуулжээ. 1920-1921 онд Улаан армийн өдөр тэмдэглэгдээгүй. 1922 оны нэгдүгээр сарын 27-ны Бүх  Оросын төвийн гүйцэтгэх хорооны тогтоолд гүйцэтгэх хороонуудад Улаан армийн ойд анхаарлаа хандуулахыг өгүүлжээ. 1923 онд Бүх  Оросын төвийн гүйцэтгэх хорооны тогтоолд энэ өдөр Улаан арми төрснийхөө 5 жилийн ойг тэмдэглэнэ гэсэн байв. Үүнээс  5 жилийн өмнө Ардын комиссаруудын зөвлөлийн нэгдүгээр сарын 28-ны зарлигт “пролетарийн диктатурын түшиг Ажилчин-тариачны Улаан арми байгуулагдах эхлэл тавигдсан гэж дурьсан байлаа.

Өнөөдөр дэлхийн түүхэнд

 

1938 оны “Бүх Оросын Коммунист намын түүхийн богино курс”- т баярын гарлын зарчмын цоо шинэ тодорхойлолтыг Ардын комиссаруудын зөвлөлийн тогтоолтой хамруулалгүйгээр гарган ирсэн байна. Уг номонд,  1918 оны энэ өдөр Нарва ба Псковын орчимд “немецийн булаан эзлэгчдэд шийдвэрлэх цохилт өгөн тэдний Петроградын зүг хийж байсан давшилтыг зогссон. Германы имперализмын цэрэгт шийдвэрлэх цохилт өгсөн хоёрдугаар сарын 23 нь залуу  Улаан армийн төрсөн өдөр” гэж  бичсэн байв.

Өнөөдөр дэлхийн түүхэнд

1946 оноос баярыг Зөвлөлтийн арми, Тэнгисийн цэргийн флотын  өдөр гэж нэрлэх болсон юм. Хожим Зөвлөлтийн арми, Тэнгисийн цэргийн флотын  өдөр нь бүх нийтийн баяр болон тэмдэглэгдэж иржээ.

Өнөөдөр дэлхийн түүхэнд

“Оросын дайчин алдрын өдрийн тухай” 2006 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн Холбооны хуулинд оруулсан өөрчлөлтөөр баярын албан ёсны статус нь”хамгаалагч” гэсэн ганцхан ойлголтод суулгагдсан байна. 2002 оноос эхлэн Төрийн дум ба Холбооны зөвлөл энэ өдрийг  ажлын биш болгожээ. Зарим хүмүүст хоёрдугаар сарын 23 нь эрэгтэйчүүдийн баяр болсон байгаа. Улаан армийн төрсөн өдөр эсвэл ялалтын баяр гэгдэлгүйгээр эх орноо хамгаалагчид нэн түрүүнд жинхэнэ эрчүүдийг баярлуулах өдөр болгон оросууд тэмдэглэдэг. Өнөөдөр хадгалагдан үлдсэн баярын уламжлалд ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх, хөшөө дурсгалын газруудад цэцэг өргөх зэрэг үлджээ. Мөн эх оронч  арга хэмжээ, баярын концертууд тоглогддог.

Том теннисний талбай патентлагдав

“Теннис” гэсэн үг нь францын tenez – “үүнийг танд, бариарай” гэсэн үгнээс гаралтай аж. Эртний грек, ромчуудад гараар эсвэл саваагаар бөмбөг цохих тоглоом байсан гэдэг. Гэхдээ том агаарын теннисний эхлэл гэхээр “жидоко” тоглоом 13-14 дүгээр зуунд Итали, Франц, Англид байжээ. Торон дээгүүр даваад ирсэн бөмбөгийг бээлийгээр, модон хаалтаар эсвэл суран бүсээр эргүүлэн цохидог байсан гэнэ.

Өнөөдөр дэлхийн түүхэнд

“Жидоко”  тоглоомыг задгай агаарт эсвэл  зааланд тоглодог байж. ХVI зуунаас эхлэн ракетка гэх цохиуртой болсон байна. Арьсан бөмбөгөнд үртэс эсвэл өвс, даавууны өөдөс чихсэн байжээ. Тэр бөмбөг нь зөвхөн хатуу гадаргаас л ойдог байлаа. Резинэн бөмбөг гарч ирэн түүнийг зүлгэн дээр тоглож болохоор болгосон юм. XIV зуунд франц, испани, английн хаадын ордонд “же-де-пом” (фр. jeu de paume – Гарын алгаар тоглох) гэсэн тоглоом алдартай байсан гэнэ. Тэр үеэр “бүгдийн биш, хаадын теннис” гэсэн нэр гарч иржээ.

Өнөөдөр дэлхийн түүхэнд

XVI зуунд тоглоом ракетка ба тортой боллоо. Тоглоом алдаршиж эхэлснийг  IX Луи хааны  1480 оны зарлиг гэрчилнэ. Хааны зарлигаар бөмбөгт элс, шохой, шавар байж болохгүй. Бөмбөгийг сайн чанарын ширээр хийж, хялгас чихэж байхыг заасан байна. Тоглоом ихээхэн алдартай болж эмэгтэйчүүд хүртэл тоглох болсон байна.

Өнөөдөр дэлхийн түүхэнд

Тэр үеэр теннис ихээхэн хөгжиж италийн Антонио Скайно “Бөмбөг тоглох тоглоомын тухай” гэсэн аргачлал хэвлүүлсэн байв. Зохиогч оноог тоолох арга  мөн цохиурт тавих шаардлагыг бичсэн байна . Тэргүүн хамба Ришельед зориулсан шлэгт тоглогчид нь  “Tenez” (“tenir” фр. – барих, атгах зэргийн утгатай латин үг) ба “Raketka” (Raquette – “алга” гэсэн франц үг) хэлдэг тоглоомын тухай дурьдсан байдаг. 1872 онд энэ тоглоомын анхны клубыг Лимнигтоны  амралтын газрын зүлгэн дээр полтугалийн  Хоа Перейра, Фредерик Хейнс, Уэлсли Томкинсон нар байгуулав.

Өнөөдөр дэлхийн түүхэнд

Орчин цагийн теннистэй илүү адилхан тоглоом 1873 онд гарч ирээд “Сферистика” (грекээр – “Бөмбөгтэй тоглоом”) нэр авсан байна. Уэльс дэх шилтгээндээ хийж байсан хүлээн авалтууд дээрээ зочдыг зугаацуулах зорилгоор тоглоомыг Английн армийн хошууч Уолтер Уингфилд зохиожээ. Тэр английн алдартай цэвэр агаарт тоглох бадминтон, талбайн тоглоомуудын зарчмыг нэгтгээд цохируурыг нь бодож олсон гэж ярьдаг юм билээ. Тэрээр жишгийн талбай буюу кортыг тоглоомдоо зориулан зохиосон юм. Жилийн дараа 1874 оны хоёрдугаар сарын 23-нд Уингфилд тэр кортдоо № 685 дугаартай патент авсан байлаа. Үүнээс арай өмнө 1873 оны арванхоёрдугаар сард “Сферистика буюу лаун-теннис” гэсэн нэртэй тохимол хэвлүүлэн уг тоглоомын дүрмийн зохиожээ. Маш их алдартай болсон мөн өрсөлдөөн их байснаас  санхүүгийн ашиг нь алга болон патентыг гурван жил сунгаагүй гэдэг. Тоглоом нийтийн спорт боллоо.

Өнөөдөр дэлхийн түүхэнд

Өнөөдөр дэлхийн түүхэнд

XIX  зууны сүүл рүү том теннис голчлон англи хэлээр ярьдаг Австрали, Их Британи, АНУ-д тоглогдож байгаад дараа нь дэлхийд тархжээ. Сонирхогчдын анхны аваргын тэмцээн Уимблдон дахь Теннис ба крикетын английн бүх нийтийн клубын кортууд дээр 1877 онд эрэгтэйчүүдийн, 1884 онд эмэгтэйчүүдийн тоглолтоор эхэлжээ.

Өнөөдөр дэлхийн түүхэнд

Өнөөдөр дэлхийн түүхэнд

Харвардын их сургуулийн оюутнууд 1899 онд үндэсний шигшээ багуудын хооронд тоглолт явуулахаар шийдсэн байна.  Дуайт Дэвис 1900 онд  тэмцээний снхемыг бүтээж, комиссын дэлгүүрээс мөнгөн салатын савыг худалдан авч ялагчийн цом болгоод өөрөө Англи, АНУ-ын шигшээгийн хоорондын тоглолтод оролцсон байв. Д.Дэвис нас барснаас хойш 1945 оноос эрэгтэйчүүдийн багийн тэмцээн нь Дэвисын цомын тоглолт болжээ. Эмэгтэйчүүдийн багийн тэмцээнийг 1963 оноос хойш явуулсан ба тэр нь Холбооны цомын гэсэн нэртэй болов. 1920 оноос эхлэн тоглолтыг нь төлбөртэйгээр үзэх үзэгчдийн мөнгөөр тоглогчид үзүүлэх тоглолт хийн мөнгө олдог байв. Хэрэв чи теннис тоглоод мөнгө олж байгаа бол мэргэжлийн тоглогч сонирхогчдын тэмцээнд орох ёсгүй гэсэн журам 40 жилийн турш ноёрхож иржээ.

Өнөөдөр дэлхийн түүхэнд

Өнөөдөр дэлхийн түүхэнд

Теннисийн  хувцасны загвар дандаа спортын байж чадаагүй. Тухайн цагт эмэгтэйчүүд урт банзалтай, эрчүүдийн сүрлэн бүрх малгайтай, заримдаа үслэг эдлэлтэй, урт ханцуйтай цамцтай тоглож байлаа. Уимблдоны хамгийн залуу аварга Лотти Дод сургуулийн үеэс өмсөж байсан өвдөгнөөс доош банзалтайгаар тоглож байв. Тоглоомын хөгжлийн явцад  түүний явагдах нөхцөл ба тамирчдын хувцас өөрчлөгдөж ирлээ. Гучаад оны эхээр л эрэгтэйчүүдэд богино брюктай, эмэгтэйчүүдийг богино банзалтай тоглохыг зөвшөөрсөн юм. Гэтэл хорь гаруй жил Уимблдоны тэмцээнийг телевизээрээ дамжуулж байгаа Саудын Араб одоо хүртэл  эмэгтэйчүүдийн ганц ч тоглолтыг үзүүлээгүй. Харин францчууд 1928 он хүртэл аваргын тэмцээнээ эмэгтэйчүүдэд хаасан байлаа. Теннист “Их дуулга” гэгдэх Уимблдон, АНУ, Франц, Австралийн нээлттэй тэмцээнүүд хамгийн алдартай нь. Их дуулга буюу нэгэн тоглолтын улиралд энэ дөрвөн тоглолтод ялах нь мэргэжлийн тоглогч нарын дээд мөрөөдөл болдог. Өнөөдөр агаарын теннис нь олимпийн спортын төрөл, олон хүний дуртай спорт болжээ.

Өнөөдөр түүхэнд

303 он – Ромын эзэн хаан Диоклетиан Никомеди хотод байрлах Христийн шашны сүмийг нураах шийд гаргав. Тэрээр 9 жилийн туршид Христийн шашинтай хатуу тэмцсэн ажээ.

1505 он – Испани даяар луус хөлөглөн явах эрхийн лицензийг  Колумб авчээ.

1455 он – Германы Гутенбергийн зохиосон хэвлэх машинаар “Библи” судрыг олон тоогоор хэвлэж эхлэв.

1775 он – Шар тосны баярын үеэр «Комеди Франсез» театрт 1773 оноос эхлэн  хаагдаад байсан Пьер Огюстен де Бомаршегийн “Севилийн үсчин” жүжиг анх удаагаа 1775 оны энэ өдөр тайзнаа тавигджээ. Эхний  тоглолт нь амжилт муутай хэтэрхий сунжирсан учир хоёр дахь  тоглолтыг хүлээлгүйгээр зохиогч нь жүжгээ засч сайжруулсан байлаа. Үүнээс хойш энэ жүжиг дэлхийн тайзнаа тархан алдаршжээ.

1854 он – Голландчууд албан ёсоор тусгаар тогтнолоо зарлав.

1861 он – АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Абрахам Линкольны амь насанд халдахыг завджээ.

1898 он – Алдарт зохиолч Эмиль Золя шоронд хоригдов. Тэрээр Францын засгийн газарт ахмад Альфред Дройфусыг хилсээр хорьсон талаар захидал бичсэнийхээ төлөө шоронд хоригджээ.

1903 он – Куба улс Гуантанамо буланг АНУ-д хөлслүүлэх эцсийн шийдийг гаргав.

1905 он – Чикаго мужийн ерөнхий прокурор Пол Харрис, өөр бусад гурван бизнесмений хамтаар үдийн зоог барьж байх үеэрээ “Ротари клуб” байгуулах тохиролцоонд хүрчээ.

1917 он – Хаант Оросын Санкт Петербург хотод хоёрдугаар сарын хувьсгалын хөдөлгөөн эхлэв.

1934 он – Бельгийн хаан ширээнд III Леопольд суужээ.

1941 он – Доктор Гленн Т.Сиборг плутон бодисыг гарган авав.

1945 он –  Филиппинийн Манила хотыг Японы түрэмгийлэгчдээс чөлөөлөв.

1954  он – АНУ-ын Питтсбург хотод саа өвчний эсрэг хүүхдүүдийг анх удаагаа нэгдсэн вакцинжуулалтад хамруулжээ.

1991 он – Персийн булангын дайнаар Саудын Арабын цэргийн хүч Иракын хилийг давж байлдааны  ажиллагаагаа эхлүүлэв.

2012 он – Ирак даяар цуврал дэлбэрэлт болж, улмаар 83 хүн амиа алдан, 250 хүн шархаджээ.

2017 он – Сирийн чөлөөт арми Туркийн дэмжлэгтэйгээр Аль-Баб хотыг Исламын улс бүлэглэлээс чөлөөлөв.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Энтертайнмент

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.

Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.

Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.

С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Ar Gallery-үнэт бүтээлүүд” тусгай үзэсгэлэн дэлгэнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Монголын Уран зургийн Галерей”-аас зохион байгуулж буй “AR Gallery-үнэт бүтээлүүд” төслийн тусгай үзэсгэлэн 2024 оны 11 дүгээр сарын 18-наас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16:00 цагт тус галерейн үзэсгэлэнгийн их танхимд болно.
Монголын Уран зургийн Галерейн уран зургийн сан хөмрөг 2009 оны тавдугаар сарын 19-ний өдөр гал түймрийн аюул тулгарч Монголын дүрслэх урлагийн сор болсон Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн бүтээл 1000 орчим бүтээлүүд өртсөн юм.
Тухайн цаг үеэс хойш Монгол Улсын орчин цагийн дүрслэх урлагийн сор болсон галд өртсөн үнэт бүтээлийг авран хамгаалах чиглэлээр Монголын Уран зургийн Галерей нь сэргээн засварлах, сэргээн бүтээлгэх олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 2024 онд “AR Gallery-үнэт бүтээлүүд” төслийг санаачлан хэрэгжүүлж олон нийтэд танилцуулахад бэлэн боллоо.
Тус төслийн зорилго нь галын гэмтэлтэй уран зургийг AR технологийн тусламжтайгаар анхны эх бүтээлээр нь сэргээн үзэх, хосгүй үнэт бүтээлийн дүрүүдтэй бодитоор танилцах боломжийг үзэгчдэд олгох юм.
Хосгүй үнэт бүтээлүүд нь AR технологид суурилсан сонирхолтой дэглэлттэй байхаас гадна монгол, англи дохионы хэлээр тайлбарладаг “Виртуал тайлбарлагч”-тай байна гэж Соёл урлагийн газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“FIBA Asia Cup 2025 Qualifiers”-т өрсөлдөх шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

“FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтод Япон болон БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглох Монгол Улсын шигшээ багийн 12 тоглогч тодорлоо.
Өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдсан 18 тоглогчоос дасгалжуулагчдын баг дараах 12 тоглогчийг сонголоо.
А. Азбаяр
Б. Билгүүн
А. Энхбаясгалан
О. Эрдэнэцогт
Ч. Маргад
Г. Одбаяр
Ч. Ихбаяр
Г. Болор-Эрдэнэ
М. Өлзий-Орших
Т. Ууганбаяр
Б. Тулуй
Э. Саруул-Эрдэнэ
Ахлах дасгалжуулагчаар Василис Фрагкиас, туслах дасгалжуулагчаар Велибор Негованович, Б.Тамжид, А.Азбаяр нар ажиллаж байна.
Манай шигшээ баг 2024 оны арваннэгдүгээр сарын 21-нд Япон улсын Үцүномияа хотод Япон улсын шигшээ багтай, арваннэгдүгээр сарын 24-нд БНХАУ-ын шигшээ багтай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “UG Arena”-д тоглоно гэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм2 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад3 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм3 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм3 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм3 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр3 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр4 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр4 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр4 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм4 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр4 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр4 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм5 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм5 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм5 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим