Connect with us

Нийгэм

Ж.Ган-Эрдэнэ: Хиймэл оюун ухааны тусламжтайгаар боловсролын чанарыг сайжруулна

Нийтэлсэн

-

БЛИЦ:
Боловсрол:

2003 онд: ШУТИС-ийн КТМС, Програм хангамжийн инженер, Бакалавр
2018 онд: ШУТИС-ийн МХТС, Мэдээллийн систем, Магистр
Ажил эрхлэлт:

2004-2006 онд: БСШУСЯ-дэргэдэх БҮТ, мэргэжилтэн
2006-2015 онд: “Майтеч” ХХК-ийн захирал
2015-2016 онд: Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга
2016 оноос: БСШУСЯ-ны дэргэдэх БҮТ-ийн захирал
Бид салбар бүрийн тэргүүлэгчдийг “Leaderships forum”буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санааг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн “Leaderships forum” булангийн зочноор БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнийг урилаа.

ЭЕШ-ЫН ДҮНГ ШАЛГУУЛАГЧДЫН ДЭРГЭД ШУУД ЗАСНА
-Элсэлтийн ерөнхий шалгалтыг технологийн давуу тал ашиглаж илүү нээлттэй, ил тод, шуурхай, шударга явуулах зорилготой шууд засалтын “Шилэн технологи”-ийг нэвтрүүлж байна. Өмнө нь 14 хоногийн дараа шалгалтын дүн гардаг байсан бол 2019 оны элсэгчид ЭЕШ-аа өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой болсон. Шууд засалтыг өнгөрсөн жил Ховд, Орхон аймагт хэрэгжүүлэхэд шалгуулагчид болон эцэг эхчүүдийн зүгээс ямар нэгэн гомдол, санал ирээгүй. Тиймээс энэ жил энэ зохион байгуулалтын дагуу улсын хэмжээнд дүнг шууд засахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

Мэдээллийн технологийг ашиглаад аливаа ажлыг шударга, шуурхай, ил тод зохион байгуулж болдог юм байна гэдэг нь шууд засалтын технологийн давуу талуудаас харагдаж байгаа. Тухайлбал, жил бүр 10 мянга орчим шалгуулагч сумын төвөөс аймгийн төв рүү шалгалтаа өгөх гэж нэг ирнэ. Дараа нь 14 хоногийн дараа дүнгээ сонсон, хуваарь сонгох гэж дахин нэг ирдэг нь шалгуулагчдын хувьд тодорхой зардал, чирэгдэл гаргадаг байсан.

Тэгвэл энэ жил шууд засалтын технологийг нэвтрүүлснээр шалгуулагчид шалгалтаа өгөөд, шалгалтаа өгсөн даруйдаа дүнгээ сонсоод, ЭЕШ-аа дуусгаад шууд хуваарь сонголтоо хийгээд нэг удаагийн ирэлтээр бүх ажлаа амжуулчих учраас өмнөх жилүүдийнх шиг хүндрэлүүд байхгүй болно. Өмнөх онуудад 14 хоногийн хугацаанд бүх шалгалтын материалуудыг улсын хэмжээнд төвлөрүүлж, цагдаагийн хамгаалалт дор олон хүнийг маш өндөр зардалтайгаар засалтын ажлыг зохион байгуулж ирсэн. Одоо шууд засалтын технологи нэвтрүүлснээр зохион байгуулалтын зардал бодитой хэмнэгдэж байгаа.

Хамгийн гол нь ЭЕШ-аа сайн өгөөд, хүссэн сургуульдаа элсэн орох нь сурагчдын хувьд амьдралынх нь чухал үе юм. Ийм хүсэл мөрөөдөл, зорилго тээж яваа хүүхэд, залуучууддаа ил тод, шударга байдлыг бодитой үзүүлж чадаж байгаа нь бидний ажлын ололт, амжилт юм.

ШАЛГАЛТЫН ДААЛГАВРУУДЫГ НЭЭЛТТЭЙ ЦАХИМ САНД БАЙРШУУЛСАН

-Боловсролыг үнэлгээнд нэвтрүүлж байгаа дараагийн гол технологи бол нээлттэй даалгаврын сан юм. Энэ нь ерөнхий боловсролын хичээлийн шалгалтын даалгаврыг itembank.eec.mn вэб хуудсанд олон нийтэд нээлттэй байршуулсан мэдээллийн цахим сан юм. Аливаа зүйл ил тод, нээлттэй байх тусмаа хөгждөг.

Шалгалтын даалгаврыг нээлттэй болгосноор боловсролын үнэлгээг ил тод явуулж, боловсролын чанар, үр дүнг дээшлүүлэх, тухайн сургуулийн сургалтын үйл ажиллагааны ахиц амжилтыг ахиулах зэрэгт чухал нөлөөтэй байна.

Бид өмнө нь шалгалтын сэдэв даалгавар задарсан уу, задраагүй юу гэдэг тухай их ярьдаг байсан. Тэр даалгавар сайн, муу гэж хэн ч ярьдаггүй байлаа. Уг нь бид даалгавар задарсан тухай биш даалгаврын чанар, энэ даалгавар хүүхдүүдийн мэдлэг, чадварыг сорьж, шалгаж чадаж байна уу гэдэг тал дээр илүү анхаарч ярилцаж байвал, түүнийгээ дагаад сургалтын чанар сайжрах юм. Тэгэхээр даалгаврыг нээлттэй болгоод ирэхээр нийгэмд байдаг сэдэв задардаг хардлагыг бүрэн арилгаж чадсан гэж ойлгож болно. Одоо харин бидний энэ гаргасан нээлттэй даалгаврууд дээр багш нар ажиллах, санаа бодлоо хэлж, хэлэлцмээр байгаа юм. Ингэвэл дагаад сургалтын чанар сайжирна.

Нөгөөтэйгүүр, энэ зөвхөн даалгаврын цахим сан бус, харин өөр олон зорилгоор ашиглах боломжтой юм. Тухайлбал, багшийн ачааллыг багасгах, сурагчдад хичээлийн хөтөлбөрийн дагуух даалгавруудаас өөрийгөө дүгнэн, чадвараа дээшлүүлэн бие даан суралцах болон эцэг эхчүүдэд хүүхдийнхээ боловсролд хяналт тавих боломжийг олгож байгаагаараа ач холбогдолтой юм. Одоогоор нээлттэй даалгаврын санд боловсролын түвшин, хичээл тус бүрээр бэлтгэсэн нийт 46 мянга гаруй шалгалтын сэдэв, 16 мянга гаруй даалгавар байршиж байна.

Та эдгээр даалгаврыг хүссэн үедээ, хүссэн газраасаа, хэзээ ч орж үзсэн нээлттэй байх бөгөөд мэдээж ямар ч үнэ төлбөргүй. Мөн хамгийн чухал нь эдгээр даалгавруудаас V, IX, XII ангийн сурагчдын улсын шалгалтын материал ирэх болно. Бид өмнөх онд анх удаа улсын шалгалтыг нээлттэй даалгаврын сангаас зохион байгууллаа. Улсын шалгалтад нээлттэй даалгаврын сангаас даалгаврыг оруулснаар шалгалтын материалыг тэр дор нь боловсруулах, урьд өмнө тохиолдож байсан шалгалтын материал задрах зэрэг асуудлыг нэг мөр шийдвэрлэж чадаж байгаа юм.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ АШИГЛАЖ БАЙЖ Л ОЛОН УЛСАД ӨРСӨЛДӨНӨ
Бидний дараагийн шатны хийж байгаа том ажил бол хиймэл оюун ухааныг боловсролын үнэлгээнд нэвтрүүлэх явдал юм. Үүний нэг бодит ажил нь хиймэл оюун ухааныг ашиглаад, даалгаврын чанарыг сайжруулах судалгааны ажлыг эхлүүллээ. 2019 онд бид нээлттэй даалгаврын санд 14 мянган даалгаврыг худалдан авна. Энэ ажлыг багш нарын дунд нээлттэй зарлаж байгаа. Багш нарт даалгавар зохиох эрхийг нээлттэй болгох нь бодит орлого олох, ур чадвараа сайжруулах боломжийг олгосон зөв хандлага юм.

Энэ зөв хандлагыг дэмжсэн технологийн шийдлээ давхар хийж явахгүй бол манай байгууллагын хийх ажлын хэмжээ болон ачаалал нэлээд нэмэгдэхээр байна. Тиймээс бид боловсролын салбарын хөгжил, мэдээлэл технологийн давуу тал, ажлын ачаалал, хүний нөөц зэргээ бодсон ч энэ салбарт хиймэл оюун ухааныг ашиглах зайлшгүй шаардлага урган гарч ирж буй юм.

Нөгөөтэйгүүр хиймэл оюун ухааныг ашиглаж байж бид олон улсад өрсөлдөх боломж нээгдэнэ. Тиймээс нээлттэй даалгаврын санг сайжруулахад хиймэл оюун ухааныг ашиглахаар судалгаа, шинжилгээ хийгдээд явж байна. Боловсролын салбарт, багшийн ажлын үзүүлэлт, сурагчдын сурлагын ахиц амжилтыг үнэн зөв шалгаж тогтоох, үнэлэх систем илүү тодорхой болж, бодит үр дүн, эерэг хандлага гарч ирнэ гэсэн итгэлтэй байгаа. Ялангуяа үнэлгээ хийнэ гэдэг бол ямар нэгэн субьектив хандлага орох ёсгүй байдаг. Тиймээс энэ ажлыг хэн шударга, нээлттэй, ил тод үнэн зөв хийх вэ гэхээр робот л хийнэ.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ “ЭМРАЙ” НЭВТРҮҮЛЛЭЭ
-ЭЕШ-ыг аваад, дүнг нь гаргаад, сурагчид авсан оноогоороо их, дээд сургуульд элсэж ороод болчихдог зүйл бас биш юм. ЭЕШ-ын тайланг мэргэжлийн байгууллагын хэмжээнд, ЕБС-д хүртэл зориулж эргэх холбоог сайжруулах зорилготой ухаалаг тайлангийн программ боловсруулан гаргаад байна. Ухаалаг тайлангийн программын тусламжтайгаар улсын хэмжээнд ямар ч аймаг, дүүрэг, сумын сургуулийн аль ч анги, бүлгийн хүүхдүүдийн ЭЕШ-ын даалгаврын үзүүлэлт, ямар хэмжээнд гүйцэтгэсэн, юун дээр яагаад алдаад байгааг нь мэдэх боломжтой болсон.

Энэ маань эрүүл мэндийн салбартай зүйрлэвэл боловсролын салбарт “эмрай” нэвтэрч байна гэж ойлгож болно. Өмнө нь бид, сурагчид ямар даалгаврыг хийж чадаж байгаа, чадахгүй байгааг ерөнхий байдлаар нь хэлдэг байлаа. Тэгвэл энэ систем нэвтэрснээр яг аль даалгаврыг ямар учраас хийж чадахгүй байна гэдгийг мэдэх боломжтой юм. Эмч хүн өвчтөнөө оношлохгүйгээр эмчилгээ хийдэггүй шиг, багш, сурагчид алдаа, оноогоо мэдэхгүйгээр цааш хөгжихгүй, боловсролын чанар нь ч бас сайжрахгүй.

Сурагчид юун дээр алдсан, багш хэрхэн анхаарах шаардлагатайг ухаалаг тайлангийн программ бидэнд хэлж өгч байна. Тиймээс ухаалаг тайлангийн программ боловсролын салбарт хөгжил дэвшил авчирна гэдэгт итгэж байна.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМ ШИЛЖИЛТЭЭР БИД МАНЛАЙЛЖ БАЙГАА
-Олон улсын боловсролын үнэлгээний хөгжлийн чиг хандлага нь цахим суурьт үнэлгээ рүү эрчимтэй шилжиж байна. Үүний нэг тод жишээ нь 2021 онд дэлхийн 100 орчим улс оролцох “PISA – 2021” буюу олон улсын сурлагын амжилтын судалгаа компьютер дээр зохион байгуулагдах юм. Энэ судалгаанд Монгол Улсын 15 настай сурагчид компьютер дээр шалгалт өгнө. Иймээс бид дэлхийтэй хөл нийлүүлэхийн тулд мэдээлэл технологийг боловсролын үнэлгээнд нэвтрүүлж ажиллахаас өөр аргагүй.

Боловсролын үнэлгээг хүний оролцоогүй, ямар нэгэн нөлөөлөлгүй байх талаас нь онцгой анхаарал хандуулж ажиллаж байна. Нээлттэй даалгаврын сангаас шалгалтаа аваад шууд нээлттэй дүнг нь харуулдаг болгож байна. Сурагчдын даалгаврын дүн, оноон дээр суурилаад тухайн анги, бүлгийн багш нар өөрсдийнхөө үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх боломжтой болсон. Энэ бүхнээс харвал боловсролын салбарт, тэр дундаа боловсролын үнэлгээнд нэвтрүүлж байгаа технологиороо бид олон улсад тэргүүлэгчдийн эгнээнд очиж чадаж байгаа. Энэ онд улсын хэмжээнд ЭЕШ-ын дүн оноог шууд гаргах систем бүрэн нэвтрүүлснээр олон улсад илүү байр суурьтай болно.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр1 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм1 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр2 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр2 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм2 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр2 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр2 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим