Нийгэм
Өнөөдөр болох үйл явдал

10.00 цагт “Улаанбаатар Ардчилалын Форум-2019” Holiday Inn зочид буудлын хурлын танхимд болно. Энэхүү форум нь Тогтвортой Хөгжлийн Зорилго, түүний дотор дэд зорилт 16-г хэрэгжүүлэх болон мониторинг хийхэд Азийн орнуудын засгийн газар болон ИНБ-уудын оролцсон сайн туршлагуудыг хуваалцах хамтын ажиллагаа түншлэлийг бэхжүүлэх зорилготой юм.
11.00 цагт Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн ажлын хэсэг “Таван толгой түлш” улсын үйлдвэр /СХД/, мөн Налайх дүүрэгт байрлах “Хотын түлш”, “Ширээтийн хурд” зэрэг үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана.
-Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 27-ны өдөр эхлэх гэж байна. Бүртгэл болон бусад асуудлуудтай холбоотойгоор НЗДТГ-ын Цэргийн штабаас Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
-Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн яам хооронд нэхмэлийн салбарт хамтран ажиллах эрмэлзэх бичиг байгуулна.Уг эрмэлзэх бичгийн хүрээнд Монгол Улсад нэхмэлийн технологийн төв байгуулах юм.
-MN-Мэдээллийн төвдЖДҮХС-тай хариуцлага тооцохыг шаардсан бүх нийтийн жагсаалд нэгдэхээ илэрхийлж “Сошиал жагсаал” зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт Дэлхийн Оюутны Универсиадад оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах ёслол Спортын төв ордонд болно.
-Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан Хангарди ордны 14 давхарт хуралдана. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.
-Үндэсний мэдээллийн төвд “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой авлигын хэргүүдийн талаар “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийнэ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.