Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Э.Орчлон: Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хамгийн чухал үе нь одоо

Нийтэлсэн

-

“Клин энержи Ази” компанийн гүйцэтгэх захирал Э.Орчлонтой сэргээгдэх эрчим хүчний талаар ярилцлаа.


БОДЛОГО ТОГТВОРТОЙ БАЙВАЛ ТАРИФ БУУРАХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ

-Сэргээгдэх эрчим хүчний салбар манайд хэр хөгжиж байна гэж харж байгаа бол?

-Сэргээгдэх эрчим хүч Монгол Улсын хэмжээнд томоохон салбар болон өргөжих ирээдүйтэй. Өнөөг хүртэл хагас тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг энэ салбарт хийсэн байна. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр “Оюутолгой”-г эс тооцвол уул уурхайтай өрсөлдөхүйц үзүүлэлт юм.

2007 онд батлагдсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль хөрөнгө оруулагчдыг дэмжих, тэднийг татах гол хөшүүрэг болж чадсан. Уг хуульд арав гаруй жил өөрчлөлт оруулалгүй, тогтвортой хэрэгжүүлсэн. Ер нь хөрөнгө оруулагчдад тогтвортой байдал маш чухал. “Ньюком” группийн охин компани “Клин энержи” 50 мВт-ын хүчин чадалтай “Салхит” салхин цахилгаан станцыг Төв аймгийн Сэргэлэн сумд 2013 онд ашиглалтад оруулсан.

Мөн “Клин энержи Ази” компани Өмнөговь аймгийн Цогтцэций сумд 50 мВт-ын “Цэций” станцыг 2017 онд ашиглалтад орууллаа. Эдгээр төсөлд тус бүр 120 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулсан. “Цэций” төслийн хөрөнгө оруулалтын 70 хувь болох 90 сая ам.долларыг Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА), Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хамтарсан зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлсэн юм.

Үлдсэн 30 гаруй сая ам.долларыг “Ньюком” групп болон Японы “SoftВank”-ны хамтын хөрөнгөөс бүрдүүллээ. Хөрөнгө оруулагчид төслийн орлого, зардал, зээлийн хүүг төдий хэмжээний байх нь гэж тооцоолсон. Тус төслийг хамгийн багадаа 15-20 жил тогтвортой хэрэгжүүлэх нь чухал юм.

-Гэвч тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ярьж байгаа шүү дээ?

-Томоохон хоёр өөрчлөлт оруулахаар яригдах болсон. Нэг нь тарифыг бууруулах асуудал. Үүнийг бид зөв гэж үзэж байгаа. Дэлхий даяар сэргээгдэх, тэр дундаа нарны эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх технологийн үнэ ихээхэн буурч байна. Өдгөө манай улсад нарны эх үүсвэрээс эрчим хүчийг нэг кВт/цагийг нь 15-18 центээр нийлүүлнэ гэж хуульд тусгасан. Үүнийг хувийн хөрөнгө оруулагч бид өндөр гэж үзэж байгаа.

Манай компанийн удирдлагын баг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороотой жил гаруйн хугацаанд хэлэлцсэний үр дүнд “Салхит” станцын талбайд 24 мВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станцыг энэ жил ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Өнгөрсөн оны эцсээр тарифаа 9.5 центээр тохирч, батлуулсан. Хэдий өнөөдрийн байдлаар дээр дурдсанчлан нэг кВт/цаг нь 15-18 цент байсан ч ойлголцож чадлаа.

Төрийн зүгээс хувийн хэвшлийнхнийг “Тарифаа бууруул” гэж шаардах нь зөв ч, нөгөө талаас бид зөв харьцуулалт хийх шаардлагатай. Тухайлбал, Дубайд нарнаас эрчим хүч үйлдвэрлэн, нэг кВт/цагийг нь 1-2 центээр нийлүүлж байна. Энэ жишээг манайхтай харьцуулахад xүндрэлтэй. Өөрөөр хэлбэл, хоёр өөр зүйлийг харьцуулж буй хэрэг юм. Арабын Нэгдсэн Эмират Улс сэргээгдэх эрчим хүчийг бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн.

100 гаруй жил нефтийн бүтээгдэхүүн нийлүүлж хөгжсөн тус улс нөөц баялгаа шавхагдаж дууссан үед эдийн засгаа хэрхэн амжилттай авч явахаа тооцоолсон байна. Дубайн цөл манай говь нутагтай ижил төстэй бөгөөд нарны асар их нөөцтэй. Улс орнууд интернэтийн сүлжээгээр холбогдсоны нэгэн адилаар эрчим хүчээр холбогдож эхэлж байна л даа. Үүний адилаар эрчим хүчний эх үүсвэр нь хаана ч байж болох юм.

Дэлхийн хаанаас ч, хаашаа ч эрчим хүч нийлүүлэх боломж бүрдэж байгаа гэсэн үг. Арабын улсууд аль хэдийн бодлогын хүрээнд дэмжин, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих газрыг нь үнэгүй олгож, бүх л татвараас чөлөөлж, маш хөнгөлөлттэй буюу 1-2 хувийн хүүтэй зээл олгох болсон. Холбогдох бусад зээлд нь ч баталгаа гаргаж өгч байгаа.

Эдгээрээс харахад 2-3 гВт (2000-3000 мВт) хүчин чадалтай эх үүсвэрүүд барьснаар санхүүжилтийнхээ зардлыг бууруулж, төрөөсөө асар их дэмжлэг авч байгаа улстай харьцуулах боломжгүй. Бага хэмжээний, жишээ нь, 24 мВт-ын хүчин чадалтай эх үүсвэр барихад зээл авах хэлэлцээрт санхүүжүүлэгч өндөр хүү санал болгодог. Харин хоёр гВт-ын эх үүсвэр барьж буй компаниудад харьцангуй бага хүүтэй зээл олгох нь тодорхой юм.

Монголд арилжааны банкнаас 100 сая ам.доллар авах боломжгүй. Хэдий авсан ч төслүүдэд хамаг валютаа хэрэглэх шаардлага тулгарна. “Цэций” станцын хувьд ЖАЙКА, “Soft¬Bank”, Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжилт босгосныг дээр дурдсан.

Бидэнд хамгийн том ачаа болж байгаа нь улс төрийн тогтворгүй байдлын эрсдэлийн үнэлгээ. Үүнээс болж манай зээл дээр бараг дахиад үндсэн хүүтэй тэнцэхүйц хүү нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жил санхүүжилтийн хүүнд 10 сая ам.доллар төлөх байсан бол 15 болж өссөн байх жишээтэй. Бид тарифаа буулгая гэвэл бодлогын түвшинд тогтвортой байдлаа нэн даруй хангах ёстой юм. Байгуулсан гэрээгээ өөрчилдөггүй гээд банкуудад ойлгуулчихвал дараагийн төслүүдэд хамаагүй хямд санхүүжилт олох боломжтой.

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өрсөлдөөнт зах зээл бий болгоно хэмээн тусгасан гэж сонссон. “Та нар тэнд эх үүсвэрээ барь” гээд хэлдэг болно гэж ойлгож байгаа. Уг нь танайхаар жишээ авахад салхины хурдны судалгааг дор хаяж 4-5 жил хийсэн байх. Гэтэл цаашид ийм судалгааг хангалттай хийлгүйгээр, заасан газарт нь л эх үүсвэрээ барих болчих юм биш үү?

-Тарифын өөрчлөлтөөс гадна өөр нэг том өөрчлөлт тусгасан нь энэ. Үндсэндээ сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтыг сонгон шалгаруулалтын зарчмаар явуулах гэж байна л даа. Үүнийг маш болгоомжтой, хувийн хэвшлийнхнээс, зовлонг нь мэддэг мэргэжилтнүүдийн байр суурийг сонсож, олон улсын стандарт шалгуурын дагуу зөв хэрэгжүүлэх хэрэгтэй.

Салхин цахилгаан станц барихаас өмнө дор хаяж таван жил салхины хурдны судалгаа хийдэг. Ингэж байж санхүүжилт татах боломж бүрддэг л дээ. Уул уурхайн хайгуул хийж байгаатай адилхан. Хиймэл дагуулаас аль хавьд илүү салхитай, нартай байдгийг мэднэ. Очоод 80, 100, 120 метрт нарны тусгал, салхины хурдны хэмжилт хийдэг.

Энэ нь асар их зардалтай, хэдэн зуун мянган ам.доллар шаардлагатай. Ийм судалгааг “Ньюком” анх 2004 онд хийж эхэлсэн. Одоо олон компани хийж буй байх. Тийм учраас хуулийн өөрчлөлтийн хүрээнд ийм судалгааг төр, хувийн хэвшил хэрхэн хамтран хийх талаар нарийвчлан тусгах хэрэгтэй.

Эдгээрийг дүгнэж үзэхэд, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль энэ салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоо маш сайн биелүүлсэн гэхэд болно. Үүний зэрэгцээ өндөр тарифын хэмжээ болон олон тооны тусгай зөвшөөрөл олгосон нь өнөөдөр асуудал дагуулж байгааг үгүйсгэх аргагүй.

Иймээс хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тарифын хэмжээ, тогтолцоо, сонгон шалгаруулалтын талаас нь олон талын оролцоог хангаж, тэдний зөвлөмж, зөвлөгөөг тусгасны үндсэн дээр баталбал салбарын тогтвортой байдлыг улам бэхжүүлэх боломж бүрдэнэ. Магадгүй төрийн зөв бодлого хамгийн хэрэгтэй үе болж байна. Өөрөөр хэлбэл, зөв голдиролд нь оруулахад төрийн дэмжлэг, туслалцаа хамгийн хэрэгтэй үе нь одоо гэсэн үг л дээ.

-ДЦС-ууд хөрөнгө оруулалтаа нөхөх шаардлагагүй бол шинэ эх үүсвэрүүд эсрэгээрээ гэдгийг хүмүүс тэр бүр анзаарахгүй байх шиг?

-Салхин цахилгаан станцын тариф нэг кВт/цаг нь 8-9 цент байгааг ДЦС-ынхтай харьцуулдаг. Тэдгээрээс 4-5 центээр нийлүүлж буй. Тухайн станцуудыг ашиглалтад оруулах үед хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн ойлголт байгаагүй. 1960, 1970-аад онд барьсан ДЦС-тай бид тарифаар өрсөлдөж чадахгүй. Тэгэх ч хэрэггүй.

“Ньюком” групп “ДЦС-5”-ыг барьж, долоон центээр цахилгаан нийлүүлье гэсэн. Одоо манайд шинэ станц баривал эрчим хүчийг ойролцоогоор ийм үнээр нийлүүлэх нь. Салхин цахилгаан станцаас 8-9 центээр нийлүүлж буйгаас нэг их хол сонсогдохгүй байгаа биз. Ер нь эрчим хүч тийм ч ашигтай салбар биш.

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр 10 гаруй жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөх тооцоо бий. Эрсдэл хүлээж чадах хөрөнгө оруулагч орно уу гэхээс дурын хүн ажиллаад, 10, 15 жилийн дараа өртөг зардлаа нөхөхийг хүлээгээд сууж байхгүй. Үр өгөөжөө хурдан нөхдөг өөр салбарт оруулна.

АВТОМАШИНАА ДӨРВӨН ЦАГ ЦЭНЭГЛЭЭД 130 КМ ЯВАХ БОЛОМЖТОЙ

-Шөнө хэрэглээ багасах үед сэргээгдэх эх үүсвэрүүдээс нийлүүлэх эрчим хүчийг хязгаарлаж байгаа. Энэ үед хэрэглээ бий болгох ямар арга байна вэ. Сэргээгдэх эх үүсвэрээс нийлүүлж буй эрчим хүч ашиглавал ус, нүүрсний хэрэглээг бууруулж чадна. Энэ нь хүн бүр заавал мод тарих шаардлагагүйгээр байгалиа хамгаалахад хувь нэмэр оруулж буй хэрэг биз дээ.

-Монгол Улс Азидаа нар, салхины хамгийн их нөөцтэй. Азийг тэр чигээр нь хангах хэмжээний ч нөөц бий. Мөн нүүрсний ихээхэн нөөцтэй. Гэтэл бид хэрэглээнийхээ 20-30 хувийг гадаадаас, нэг кВт/цагийг нь 8-9 центээр импортолдог. Мөн “Оюутолгой” Хятадаас нийлүүлэх эрчим хүчнээс хараат байгаа. Цаашид Монгол Улсаас эрчим хүчээ авахаар шийдсэн нь маш зөв юм. Маш их нөөцтэй атлаа хэрэглээгээ хангаж чадахгүй байгаа нь тун харамсалтай.

Бидний эрчим хүчинд төлж буй тариф дэлхийд хамгийн доогуурт орно. Монголчууд эрчим хүчийг бүтээгдэхүүн гэж харахгүй байгаа. Айл өрх сард дунджаар 220 кВт/цаг эрчим хүч ашигладаг статистик бий. Тэр нь 25 мянган төгрөг. Бусад хэрэглээтэй үүнийг харьцуулбал “Юнивишн”-ий төлбөрт 40, “Мобиком”, эсвэл “Юнител”-ийн хэрэглэгч дунджаар 30 мянган төгрөг төлж байна. Энэ бол эрчим хүчний салбарт төрөөс асар их татаас өгч байгаагийн нэг жишээ.

Заавал Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль баталж, хүмүүсийг цахилгаанаа “гамнахыг” уриалж байгаад олон улсын зөвлөхүүд гайхсанаа хэлж байсан. Хүн мөнгөө төлж авч байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг аль болох хэмнэхийг бодно. Ашиглахгүй байгаа гэрлээ унтрааж, зардлаа хэмнэхийг хичээнэ.

Дээр дурдсанчлан хүмүүс эрчим хүчийг зардал гэж ойлгохгүй байгаа хэрэг. Үүний сөрөг нөлөөгөөр одоо хүртэл шинэ ДЦС барьж чадаагүй хэвээр. Иймээс ч татаасыг тодорхой хэмжээгээр бууруулж, цаашилбал байхгүй болгох ёстой. Эдийн засаг хүндрэлтэй байгааг ойлгож байна л даа.

АСЕМ-ын хаусанд, эсвэл Зайсанд, Долоон буудалд амьдарч байна уу хамаагүй цахилгаанд бүгд адил тарифаар төлбөр төлдөг. Боломжтой, орлого өндөр, өрөө болгондоо зурагттай, хамаагүй их цахилгаан хэрэглэдэг хүмүүст татаас хэрэггүй. Татаасыг хавтгайруулж өгдөг тогтолцоог эргэн харж, яг хэрэгтэй хүмүүст нь олговол зөв. Эрчим хүчээ найдвартай, тасардаггүй болгоё гэвэл тарифаа зах зээлийн зарчимд оруулах хэрэгтэй.

Эрс тэс уур амьсгалтай Улаанбаатарт нүүрс, сэргээгдэх хосолсон тогтолцоо хамгийн зөв гэж би боддог. Сэргээгдэх эх үүсвэрээс дулаан үйлдвэрлэдэггүй. Одоо байгаа ДЦС-уудтайгаа хамтраад ажиллах хамгийн сайн хувилбар нь юу вэ гэдгийг харах ёстой. Хоёрт, нүүрсний станцуудаа хэзээ ч муулж болохгүй.

Тэнд ажиллаж байгаа хүмүүс өдий хүртэл биднийг эрчим хүч, дулааны хомсдолд оруулчихгүй, ажиллуулж байгаа жинхэнэ баатрууд. Техник нь аль хэдийн хуучирчихсан ч маш сайн бэлтгэгдсэн мэргэжилтнүүдтэй учраас системийг доголдуулахгүй авч явж чадаж байгаа. Үүнтэй зэрэгцүүлэн Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглаад хэрэглээгээ тогтвортой, найдвартай хангах боломжтой болох нь чухал.

-Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлбэл эрчим хүчний хэрэглээг тэнцвэржүүлэхэд нөлөөтэй байх?

-Тийм ээ. Улс орнуудад цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэж байна. Германы зарим хотод 2030 он гэхэд дизель хөдөлгүүртэй автомашиныг оруулахгүй гэсэн. BMW, “Mercedes benz” автомашиныхаа хөдөлгүүрийг яаж сайжруулах вэ гэдэгт биш, цахилгаан машинаа сайжруулахад анхаарч, хөрөнгө оруулж, хүмүүсээ дайчилж байна шүү дээ. Тэгвэл Монгол Улс түлшээ бараг 100 хувь ОХУ-аас импортоор авдаг.

Уг нь “Nissan leaf” гээд цахилгаанаар ажилладаг машиныг залуучууд оруулаад ирсэн. Үнэ нь 13 сая төгрөг гэсэн байх шүү. Үүнийг гэрийн нөхцөлд цэнэглэж болно. Нэг удаад дөрвөн цаг цэнэглээд (2500-3000 төгрөгөөр гэсэн үг) 130 км явах боломжтой. Ажил, гэрийнхээ хооронд долоо хоног хангалттай явчихна. Орой ажлаа тарж ирээд гараашдаа, гэр хороололд амьдардаг бол хашаандаа цэнэглэчихнэ.

Цаашид энэ технологи улам сайжирна, автомашинууд улам хямд болно. Нэг удаа цэнэглээд 130 биш, 500 км явдаг машин үйлдвэрлэнэ. Эрчим хүчний зохицуулах хороо “Цахилгаан автомашины хэрэглээг дэмжих ёстой” гээд хамтарч ажиллах тухайгаа илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор ийм автомашины хэрэглээ, эрчим хүчний хуримтлуур болон ухаалаг систем гэх зэрэг шинэ технологийг Монгол Улсын хэмжээнд бий болгоход шаардлагатай хамтарсан судалгаа, туршилтууд хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Нийтийн тээвэрт ч цахилгаанаар явдаг автобуснууд ашиглах боломжтой. Том оврын автобуснууд дизель их ашигладаг. Автобус, автомашины утаа хүмүүсийн алхаж буй түвшинд ялгардаг тул хамгийн хортой ч гэдэг. Дэлхий даяар цахилгаан автобусыг олноор ашиглах болсон. Үүнийг манайд хэрэгжүүлж, автобусаа Монголынхоо нар, салхины эх үүсвэрээр “явуулахад” болохгүй зүйлгүй. Өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан монгол хүн өдөр тутмынхаа эрчим хүчний хэрэглээг Монголын салхи, нараар бүрэн хангах боломжтой болгохын төлөө бид ажиллаж байгаа.

БНСУ, ЯПОНД ЭРЧИМ ХҮЧ НИЙЛҮҮЛЭХ НЬ БИЕЛЭХГҮЙ МӨРӨӨДӨЛ БИШ

-“Азийн супер сүлжээ” төслийн явц ямар байгаа бол. “Нарлаг Монгол”, “Сэргээгдэх эрчим хүчний диваажин” тодотголтой манай улс бусад оронд эрчим хүч нийлүүлэх хэр боломжтой вэ?

-Манай төсөлд хөрөнгө оруулсан “Soft¬Bank” бол асар том компани. “Alibaba”-д хөрөнгө оруулж байсан, таксины үйлчилгээний компани болох “Uber”-ийн хамгийн том хөрөнгө оруулагч нь. Технологи хөгжүүлэлтэд анхаардаг тус компани саяхан 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санг Саудын Арабтай хамтраад байгуулчихлаа.

Хүмүүс “Soft¬Bank” яагаад хаа байсан Цогтцэцийд салхин цахилгаан станц байгуулахад хөрөнгө оруулсан юм бэ” гэж асуудаг. Бид маш том мөрөөдөлтэй яваа. Түүхийг нь сөхвөл “SoftBank” нь “Мобиком”-той төстэй компани. “SoftBank mobile” нь Японы үүрэн телефоны маш том оператор.

Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослын дараа “SoftBank”-ыг үүсгэн байгуулагч Масаёоши Сон “Хүн бүр iPhone утастай, сүлжээ нь ч маш сайн. Гэвч ослоос болж эрчим хүчгүй, утас сүлжээгүй болчихлоо. Хамгийн чухал зүйл бол эрчим хүч юм байна” гэж ойлгосон гэдэг. Үүнгүй бол гар утас хэрэгцээгүй, “тоосго” болох нь гэж бодсон юм билээ. Тус улс сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх гэхээр газар нутаг багатай.

Нарнаас эрчим хүч үйлдвэрлэх нөөц байхгүй. БНСУ бас адилхан. Хятадаас эрчим хүч авъя гэхээр урд хөршийн дотоодын хэрэглээ их. Тэгвэл Монголын говьд асар их нөөц байгаа нь бидний хувьд азтай хэрэг. Урд хөршөөс БНСУ руу далай доогуур шугамаар холбох юм. Эрчим хүчний тодорхой хэсгийг БНСУ-д өгөөд мөн л далай доогуурх шугамаар Японтой холбоод, арлын оронд цахилгаан экспортлох төсөл шүү дээ. Одоо ТЭЗҮ-ийг нь боловсруулж байгаа.

Японд мөрдөж буй тарифаас нь бага үнээр Монголоос эрчим хүч түгээх боломжтой гэж урьдчилсан ТЭЗҮ-ээр дүгнэсэн. Манай улс арабууд шиг, 10, 20 жилийн дараа дэлхийд биш юм гэхэд Азид эрчим хүчний томоохон тоглогч болох боломжтой. Орон зай, нөөц нь бий. Гагцхүү Монголд эрчим хүчний тарифыг зөв тогтоох, бүтээн байгуулалтыг нь дэмжих бодлого баримталбал 10 жилийн дараа бусад оронд экспортлох бүрэн боломжтой. Энэ бол биелэхгүй мөрөөдөл биш.

-Японд манай мэргэжилтнүүд ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулна уу.

-“Салхит” станцыг барихад үндэсний 18 компани оролцож, туршлага хуримтлуулсан. “Цэций” салхин цахилгаан станцыг бүтээн байгуулахад ажилчдын 95 хувь нь монголчууд байсан. Угсралтын бүх ажлыг монголчууд хийсэн юм. Дэлхийд хамгийн хурдан угсарсан 50 мВт-ын салхин цахилгаан станц болж чадсан.

Манай нэг ажилтан “Өмнө нь есөн давхар байшин дээр ч гарч үзээгүй. Гэтэл 120 метр өндөр (далавчийг нь оролцуулбал) турбин дээр гарчихлаа. Угсраад байвал угсраад л байх юм байна” гэж ярьсан удаатай. Миний мэдэхийн 15 хүн Данийн, турбин угсралтын “Vestas” компанийн Филиппин, Тайланд дахь төсөлд нь ажиллаж байгаа. Мөн “SoftBank”-ныхан монголчууд шуурхай ажилладаг гэж магтдаг.

Тэд энэ жил хамгийн багадаа 20 монгол хүнийг Японд ажиллуулахаар болсон юм билээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс эрчим хүчнээс гадна мэргэжилтэй боловсон хүчнээ экспортлох боломжтой. Австраличууд Монголд ирж уул уурхайн салбарт ажилладаг шиг монголчууд бусад орны сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хэнээс ч дутахааргүй ажиллаж чадна гэж танигдаж эхэллээ. Энэ салбараа хөгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчээ болон монгол хүний оюун ухааныг дэлхийн зах зээлд экспортлох боломж тун удахгүй ирнэ гэдэгт итгэж байна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.

Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.

2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.

Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:

• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.

• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.

• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.

• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.

• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.

Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.

Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.

Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад3 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр5 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр5 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм5 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм6 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм6 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм6 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим