Нийгэм
Шүүгчийн нууцлаг үхэл: Гадны нөлөөтэй, нөлөөгүй

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан шүүгчийн нууцлаг үхэл олны анхаарлыг татаж байна. Салхитын мөнгөний ордод үйл ажиллагаа явуулж байсан “Амин билигт” компанийн хуульчаар ажиллаж байсан, Монгол Улсын шүүхийн салбарт насаараа ажилласан гавьяат хуульч Л.Бямбааг АТГ-аас авлигын хэргийн хамжигч байж магадгүй талаар АТГ-аас мэдээлээд байгаа билээ. Талийгаачийн үхлийн талаар АТГ, ШШГЕГ болон ар гэрийнхний зүгээс өөр өөрсдийнхөө тайлбарыг өгөөд байгаа бөгөөд гэр бүлийнхэн нь амиа хорлоогүй гэж үзэж байгаа юм. Юутай ч нийгэмд хардлага дагуулсан энэ хэрэгт албаныхан болоод ар гэрийнхнийх нь зүгээс өгсөн тайлбарыг хүргэе.Х.ХАШБААТАРАТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар-Салхитын мөнгөний ордыг ашиглаж байсан ашиглагч нарын хоорондын маргаанаас үүдэлтэйгээр хууль хяналтын байгууллага тухайн маргааныг хянаж байх явцад их хэмжээний мөнгийг хээл хахуульд өгсөн болохыг тогтоосон. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг төлөвлөгөөний дагуу явуулж байсан. Мөрдөх байгууллагын хувьд талийгаачийг ажлын байр гэрт нь нэгжлэг хийн ноцтой баримтуудыг хураан авсан. Хураагдсан баримтуудын хүрээнд хууль зүйн үндэслэл тогтоогдсон учраас талийгаачийг сэжиглэн 48 цагийн дотор баривчилсан. 48 цагийн хугацаа нь дуусаад бид авахаар очих үед харамсалтай үйл явдал болсныг мэдсэн.Д.ДАМДИНЦЭРЭНШШГЕГ-ын тэргүүн дэд даргаХорих ангийн дотоод журам цагдан хорих дотоод журамд биечилсэн хяналт тавьдаг. Тухайн хэрэг гарах мөчид ээлжийн хамгаалалтынхан бүрэлдэхүүнээрээ ажиллаж байсан. Хяналтын ажилтнууд, давхрын харуулууд ажилдаа хариуцлагагүй хандсан, эсвэл сонор сэрэмж алдсан байхыг үгүйсгэхгүй. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Өрөө бүрт хяналтын камер байдаг бөгөөд харуулын ажилтан 20-30 камерын төхөөрөмжид хяналт тавьдаг. Байршуулсан камер өрөөг бүхэлд нь харах боломж хомсхон байдаг. Мөн цагдан хоригдож буй этгээдийг цагдан хоригдох дотоод журамд зааснаар өөрийн өмсөж буй тухайн улирлын хувцастай нь оруулахыг зөвшөөрдөг. Уг хэрэг Бямба гаригийн орой 21.40 цагийн орчимд гарсан. Камерын бичлэгт талийгаачийн сэтгэл санааны байдалд анхаарал татахаар зүйл байгаагүйР.МӨНХЗУЛТалийгаачийн бэрМиний ээж яавч амиа хорлох хүн биш. Хамт олон, найз нөхөд нь мэднэ. Сүүлд сонсох нь ээ, ээжийг амиа алдахаас гурван цагийн өмнө гадуур байцаасан юм билээ. Нэг бол тэр хооронд шахаж дарамталсан, үгүй бол хоолонд нь элдэв зүйл хольсон байх гэж би хардаж байна….Хөрөнгөө тайлбарлаж чадахгүй болсон ганган чамин хүн биш. Хотын төвийн хуучин байрандаа энгийн даруухан амьдардаг, өөрөө ч энгийн хүн гэдгийг мэддэг хүмүүс нь хэлнэ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.