Нийгэм
Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчдыг тодрууллаа
Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлд олон жил тогтвортой амжилт гаргаж байгаа хамт олныг “Улсын аварга тариаланч хамт олон”-оор, иргэдийг “Улсын аварга тариаланч”-аар шалгарууллаа.
“Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан аж ахуйн нэгжүүдийн 11 нь үр тарианы үйлдвэрлэл, 4 нь төмс, хүнсний ногооны тариалан эрхэлдэг бол “Улсын аварга тариаланч”-аар шалгарсан 40 иргэний 3 нь жимсний аж ахуй, 22 нь төмс, хүнсний ногооны тариалан эрхэлдэг бол, 15 нь үр тарианы аж ахуйн нэгжид механикжуулагчаар ажиллаж байна.
2023 оны ургац хураалтын дүнгээр 326.3 мянган га талбайгаас 456.4 мянган тонн үр тариа хураан авлаа.
Өнгөрсөн онтой харьцуулахад улаанбуудайн үйлдвэрлэл 8 хувиар буюу 32 мянган тонн, хүнсний ногооны ургац 23 хувь буюу 35 мянган тонноор тус тус нэмэгдэж, хүн амын хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангах боломж бүрдсэн.
“Улсын аварга тариаланч хамт олон”-оор:
- Булган аймгийн Рашаант сумын “Ти Эн Эс Эн Ти” ХХК;
- Булган аймгийн Тэшиг сумын “Илэнхэн” ХХК;
- Дархан-Уул аймгийн Орхон сумын “Шинэ орчин трейд” ХХК;
- Дорнод аймгийн Баян-Уул сумын “Буудайн алтан үүд” ХХК;
- Орхон аймгийн Жаргалант сумын “Орхонтариа” ХХК;
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Далай одод трейд” ХХК;
- Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Ачит-Оргил” ХХК;
- Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Голын өндөр” ХХК;
- Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Энххос мөрөн” ХХК;
- Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Баяншинэ зам” ХХК;
- Төв аймгийн Эрдэнэсант сумын “Буянт төв” ХХК;
- Төв аймгийн Батсүмбэр сумын “Агро-Альфа” ХХК;
- Төв аймгийн Угтаалцайдам сумын “Фамили фүүдс трейд” ХХК;
- Увс аймгийн Сагил сумын “Арвижих Увс” ХХК;
- Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Мөнхнөөлөг” ХХК;
“Улсын аварга тариаланч”-аар:
- Баян-Өлгий аймгийн Сагсай сумын иргэн Бүркитханы Хасымын;
- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн Шакиланы Салауат;
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Эг тариа” ХХК-ийн механикжуулагч Санжаагийн Болдбаатар;
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн Батдорлигийн Мөнх-Од;
- Булган аймгийн Хангал сумын “Молор Эрдэнэ түрүү” ХХК-ийн механикжуулагч Юнгэрэнийн Батцэнгэл;
- Булган аймгийн Сэлэнгэ сумын “Интосэ” ХХК-ийн механикжуулагч Должинсүрэнгийн Эрдэнэцогт;
- Говь-Алтай аймгийн Тайшир сумын иргэн Дагвын Эрдэнэбаатар;
- Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Баасанжавын Амгаланжаргал;
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Бөхөнт” ХХК-ийн механикжуулагч Жавзмаагийн Сандагсүрэн;
- Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Сүхбаатарын Энхтулга;
- Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Жигбаатарын Рэнцэнзаяа;
- Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэн Дамдины Цэнгэлмаа
- Завхан аймгийн Улиастай сумын иргэн Дагвадоржийн Нямсүрэн;
- Завхан аймгийн Улиастай сумын иргэн Балжиннямын Жаргалсайхан
- Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Хайрхан оргил уул”ХХК-ийн механикжуулагч Баянгийн Ганбат;
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Ургацын хишиг”ХХК-ийн механикжуулагч Пүрэвнямын Баянмөнх;
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Чагтай”ХХК-ийн механикжуулагч Хүрлээгийн Алтанхуяг;
- Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их шинэстэй”ХХК-ийн механикжуулагч Раднаагийн Баярсайхан;
- Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Бооцын тариа”ХХК-ийн механикжуулагч Болдбаатарын Өнөрцэнгэл;
- Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Бугант Ерөө буудай”ХХК-ийн механикжуулагч Жигжидийн Батбаяр;
- Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Анхтамир”ХХК-ийн механикжуулагч Батболдын Насанбуян;
- Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэн Уужинбаагийн Эрдэнэсан;
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Санжаадоржийн Лхагвацэрэн;
- Орхон аймгийн Жаргалант сумын иргэн Норпилын Цэрэнсодном;
- Орхон аймгийн Жаргалант сумын “Алтан тошлой”ХХК-ийн механикжуулагч Дуламжавын Батхүү;
- Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын иргэн Зундуйн Дамшигбазар;
- Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын иргэн Цэвэлмаагийн Ганбат;
- Ховд аймгийн Буянт сумын иргэн Мухамедийн Милихат;
- Ховд аймгийн Мянгад сумын иргэн Адраашийн Баатархан;
- Ховд аймгийн Ховд сумын иргэн Хасымын Сабиржан;
- Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Очирбатын Сүх-Очир;
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Жанцангийн Бямбасүрэн;
- Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Алтан хажир”ХХК-ийн механикжуулагч Цэдэн-Ишийн Тэрбиш;
- Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Батнасангийн Оюунцэцэг;
- Увс аймгийн Улаангом сумын иргэн Лосолын Алтай;
- Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Мөнхийн Цүлтэм;
- Төв аймгийн Борнуур сумын иргэн Зундуйн Энхтүвшин;
- Төв аймгийн Баянцогт сумын “Түмэн атар”ХХК-ийн механикжуулагч Борын Баясгалан;
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Чойдоржийн Эрдэнэцэцэг;
- Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэн Жамцын Чинзориг.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.