Нийгэм
Ерөнхийлөгч Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол дахь Америкийн худалдааны танхимын удирдах зөвлөлийн дарга Ойбек Халилов, тус танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа, танхимын гишүүн Жаксон Кокс нарыг хүлээн авч уулзлаа.
Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа харьцангуй өрсөлдөх боломжтойд тооцогдож байгаа Монголын Хөдөө аж ахуйн салбарт анхаарал хандуулан ажиллаж байгаа гэдгээ хэлсэн юм.
Мөн АНУ-ын Конгресст улс хоорондын худалдаатай холбоотой хуулийн төслийг хэлэлцэх хүртэл маш нарийн төвөгтэй үйл явц өрнөдөг байна. Гэсэн ч Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг АНУ-ын Конгресс хэлэлцэх хүртэл нь дэмжсэн явдалд талархал илэрхийлээд, Монгол дахь Америкийн худалдааны танхим дээрх хуулийн төслийг бүхий л түвшинд дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн юм. Мөн хуулийн төсөл батлагдвал Монголын Хөдөө аж ахуйн салбарын өсөлтөд эергээр нөлөөлж, ноос, ноолуурын салбар, эмэгтэйчүүдийн орлого бодитоор нэмэгдэх хүлээлт байгаа гэсэн юм.
Уулзалтын үеэр Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөгчид хөрөнгө оруулалтыг татах хоёр талын бизнес уулзалт зохион байгуулах, аливаа худалдаа, бизнесийн ил тод байдлыг дэмжих зэрэг хэд, хэдэн санал хэлэв.
Эх сурвалж: PRESIDENT.MN

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.