Нийгэм
Хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2024 оны 1, 2 дугаар сард иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн авлига, ашиг сонирхлын шинжтэй өргөдөл, гомдол болон нийтийн албан тушаалтны ХАСХОМ, ХАСУМ-ийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллав.
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан давхар ажил эрхлэлтийн хязгаарлалтыг хэрэгжүүлээгүй “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Н”, салбарын хууль тогтоомжийг зөрчиж бусдад давуу байдал бий болгосон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн албан тушаалтан “С”, зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцсон Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний хоёрдугаар төвийн удирдах албан тушаалтан “Н” нарт хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд албан бичиг хүргүүллээ.
Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д зааснаар мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн нэр бүхий албан тушаалтнуудад мөн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг холбогдох байгууллагад мэдэгдэв. Тухайлбал, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн удирдах албан тушаалтан “Ө”, Төв аймгийн Автотээврийн төвийн удирдах албан тушаалтан “А”, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаа хожимдуулж гаргасан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан “Б” нар байв.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг зөрчиж албан тушаалтныг томилсны дараа хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулсан Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газар, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 244 дүгээр цэцэрлэг, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ерөнхий боловсролын сургууль, Баян-Өлгий аймгийн лаборатори 3 дугаар сургууль, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар сургууль, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4, 11, 26 дугаар цэцэрлэг, нийслэлийн 267 дугаар цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар цэцэрлэг, Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Увс аймгийн Эрүүл мэндийн газар, Увс аймгийн Түргэн сумын Эрүүл мэндийн төв, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтнуудад хуульд заасан хариуцлага тооцуулж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаарх зөвлөмжийг хүргүүллээ.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ