Нийгэм
Зудын байдалд үнэлгээ хийхэд 10 аймгийн 37 сум мөсөн буюу төмөр зудтай байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд 10 аймгийн 37 сум мөсөн буюу төмөр зудын, 16 аймгийн 130 сум цагаан зудын, 14 аймгийн 49 сум, нийслэлийн 4 дүүрэг цагаанаар зудархуу байна.
Тодруулбал, Увсын Өндөрхангай, Баянхонгорын Хүрээмарал, Баянлиг, Гурванбулаг, Галуут, Жаргалант, Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Баруунбаян-Улаан, Булганы Рашаант, Баяннуур, Дашинчилэн, Төвийн Батсүмбэр, Дундговийн Өлзийт, Адаацаг, Цагаандэлгэр, Өндөршил, Сайнцагаан, Эрдэнэдалай, Дорноговийн Иххэт, Говьсүмбэрийн Сүмбэр, Баянтал, Шивээговь, Хэнтийн Дархан, Галшар, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Дарьгангад цасны нягт 0.35-0.74 г/см3 хүрч мөсөн (төмөр) зудын нөхцөлд байна.
Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Баруунтуруун, Зүүнхангай, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Наранбулаг, Ховдын Алтай, Булган, Үенч, Говь-Алтайн Тайшир, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Шилүүстэй, Тэлмэн, Идэр, Отгон, Асгат, Сантмаргац, Баянхонгорын Бууцагаан, Заг, Жинст, Баянбулаг, Бөмбөгөр, Эрдэнэцогт, Архангайн Өгийнуур, Хайрхан, Эрдэнэмандал, Батцэнгэл, Тариат, Хотонт, Булган, Жаргалант, Өлзийт, Хангай, Төвшрүүлэх, Цахир, Өвөрхангайн Богд, Хужирт, Есөнзүйл, Хархорин, Баян-Өндөр, Бүрд, Өлзийт, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-Үүр, Баянзүрх, Бүрэнтогтох, Рашаант, Цагаан-Уул, Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Цэцэрлэг, Булганы Гурванбулаг, Хишиг-Өндөр, Сайхан, Бүрэгхангай, Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Түшиг, Баянгол, Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Төвийн Өндөрширээт, Бүрэн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Эрдэнэ, Архуст, Баянжаргалан, Заамар, Эрдэнэсант, Лүн, Баянхангай, Сүмбэр, Баянцогт, Жаргалант, Цээл, Баянчандмань, Аргалант, Угтаалцайдам, Зуунмод, Дорноговийн Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Дундговийн Сайхан-Овоо, Луус, Баянжаргалан, Говь-Угтаал, Дэлгэрхангай, Хулд, Дэрэн, Хэнтийн Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн, Норовлин, Хэрлэн, Биндэр, Баян-Адрага, Баянмөнх, Дорнодын Матад, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Гурванзагал, Баян-Уул, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.
Мөн Говь-Алтайн Алтай, Цогт, Дэлгэр, Завханы Сонгино, Түдэвтэй, Яруу, Цагаанхайрхан, Улиастай, Баянхонгорын Баянговь, Архангайн Цэцэрлэг, Өндөр-Улаан, Чулуут, Хашаат, Ихтамир, Өвөрхангайн Бат-Өлзий, Сант, Нарийнтээл, Хөвсгөлийн Цагааннуур, Эрдэнэбулган, Арбулаг, Булганы Могод, Сэлэнгэ, Хангал, Бугат, Орхон, Булган, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Хушаат, Шаамар, Зүүнбүрэн, Жавхлант, Сайхан, Сүхбаатар, Дархан-Уулын Орхон, Хонгор, Төвийн Баян, Баянцагаан, Мөнгөнморьт, Борнуур, Улаанбаатарын Налайх (Тэрэлж), Багануур, Сонгинохайрхан (Партизан), Хан-Уул (Өлзийт), Дундговийн Гурвансайхан, Хэнтийн Батширээт, Дэлгэрхаан, Өндөрхаан, Баянхутаг, Дорнодын Чойбалсан, Чулуунхороот, Дашбалбар, Хөлөнбуйрт цагаанаар зудархуу байна.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ