Нийгэм
Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засаж, эрх мэдлийн төвлөрлийг задална

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум үргэлжилж байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах замаар төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, нийслэлийн эдийн засгийн нөөц бололцоог бүс нутагтайгаа уялдуулж, арвижуулах, бүрдүүлэх талаар хэлэлцэж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын эрх мэдлийн төвлөрийг задлах хүрээнд Нийслэлийн Засаг даргын зарим эрхийг дүүрэг, хороо, хувийн хэвшил рүү шилжүүлэх талаар яригдаж буй. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 204 хорооны Засаг дарга байгаа боловч эрх чадамжтай нь ердөө арав байдаг нь төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэж чадахгүйд хүргэж байгаа юм. Иймд анхан шатны байгууллагад төсөв, хүний нөөц, шийдвэр гаргах орон зайг нь бүрдүүлж өгөх том агуулгыг хэлэлцэж байна. Хоёрдугаарт, дэд бүтэц, эрчим хүч, дулаан хангамжийн дутагдал, хомсдол, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх, Улаанбаатар хотын эдийн засгийн таталцлыг тогтвортой байлгах, ажлын байрыг шинээр нэмэгдүүлэх бодлогын талаар ярилцлаа. Орон сууцжуулах, ажлын байр, бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого, дагуул хот түүнийг дагасан аж үйлдвэрийн паркуудыг байгуулах талаар мөн хэлэлцэж байна” гэлээ.
Хот төлөвлөлт бол хүний эрхийг хангах томоохон механизм, эдийн засаг, зах зээлийн хуваарилалт юм. Хот төлөвлөлтийг зөв хийгээгүйгээс өнөөдрийн тулгамдаж буй асуудлууд бий болсон. Иймд цаашид асуудлын үр дагавар, шинж чанартай нь ажиллах бус суурь шалтгааныг нь шийдэх замаар ажиллана гэдгийг тэрбээр онцолж байв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн нийслэл бие даан хөгжих хууль, эрх зүйн орчин нээгдсэн. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хуулийн эрхээ авах саналыг Засгийн газарт уламжлаад байна. Энэ эрх зүйн орчнууд бүхэлдээ баталгаажсан тохиолдолд Улаанбаатар хотын 2040 хүртэлх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх эдийн засгийн чадавх бүрдэнэ” хэмээсэн юм.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ