Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Хүүхдийг цахим донтолтоос гаргах нь дан ганц эмчийн үүрэг биш

Нийтэлсэн

-

Гар утас, компьютер, телевиз гэх мэт зүйлээс харц салгахаа больсон хүмүүсийг эмч “Дэлгэцийн хамааралтай хүмүүс” гэж нэрлэнэ. Ийм хамааралтай болж донтсон хүмүүс болон хүүхдүүд сэтгэцийн эмнэлгийн хаалгыг татахаас аргагүйд хүрдэг болжээ. Энэ асуудлыг хөндөж, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өсвөр үеийнхний талаар мэдээлэл авахын тулд эмнэлгийн дэд захирлаас зөвшөөрөл авч, Хүүхэд, өсвөр үеийн клиникийн ахлах зэргийн сэтгэцийн эмч Л.Цэрэндолгортой уулзахаар тасаг руу оров. Нэгдүгээр давхарт “Хүүхдийн тасаг” гэж бичсэн боловч Хүлээн авах болон хажуугийн бүргэд хаалга нь цоожтой байх юм. Хоёрдугаар давхарт гарч лавлаваас өнөөх л нэг давхрыг заав.

Доош уруудах үед залуухан эмчтэй таарсан бөгөөд тэрбээр мөн Л.Цэрэндолгор эмчтэй уулзахаар явж байгаа нь энэ аж. Бид нэг давхар руу бууж, сувилагчийг дуудаад лавлавал, эмч хуралд орсон учир хэсэг хүлээх ёстойг учирлав. Ойр тойрноо ажиглавал хоёр ч гэр бүл хүүхдээ эргэж яваа бололтой хоол, цай болон сууна. Мөн утсаа оролдон сууж байгаа дунд эргэм насны эрэгтэй харагдана.

Тус өрөөг “Эргэлтийн өрөө” гэж нэрлэдэг бөгөөд ханаа дагасан улбар шар урт буйдантай, голдоо том цагаан ширээтэй. Зүүн талд аав, охин хоёр сууж байсан бөгөөд охин хоолоо идэж, гэр бүлийнхнээ асуун аавтайгаа ярилцана. Харин эсрэг талд суух гэр бүлийн хувьд хэвтэн эмчлүүлж буй хүү ээж, аавтайгаа шивнэх шахуу ярих аж. Тэрбээр ээж аавыгаа юм асуухад маш товчхон “тийм”, “үгүй”, “идсэн”, “дуусаагүй” зэргээр хариулж байв.

Тэдний эсрэг талд хоол идэж суусан охин “Танай хүү мундаг шүү” гэж хэлэхэд хүүгийн аав, ээж түүний хэлсэн үгийг дуртайяа хүлээн авч, хүүгийнхээ толгойг илж “Миний хүү зөндөө найзтай болж байгаа юм байна даа” гэв. Хүүгийн эгч “Эмнэлгээс гараад сургуулиа амрахаар хөдөө очоорой. Тэнд гэр интернет гэдэг юм байдаг шүү” гэж хэлэхэд аав, ээж хоёр нь түүний үгэнд дургүйлхэж “Чи юу ярьж байна, дахиж интернет орж утас, компьютер үзэхгүй” гэж уцаарлав.

Энэ хүү бидний сурвалжлахаар зорьж очсон дэлгэцийн хамааралд орсон хүүхдийн нэг болж таарлаа. Ээж нь хүүгээ хоол идээд хөлрөх үед “Маш их ядарчээ, хүйтэн хөлс нь цуваад. Хөлийг нь үзье” гээд дулаацуулна. Хүүгийн гаднах байдлаас харахад бараг есдүгээр ангийн сурагч шиг харагдах боловч бие дааж юм хийж чадах нь бүү хэл, чөлөөтэй сэтгэж, ярьж чаддаггүй бололтой.

Биднийг ийн сууж байх үед вакуум хаалганы цаана намхан, мариалаг охин нааш цааш холхисоор л байв. Тэр хүүхдийн талаар хүүгээ хооллож буй ээж “Баянхонгорын хүүхэд юм гэнэ лээ. Хол болохоор ч тэр үү эргэлт ирдэггүй юм” гэлээ. Охины хажуугаар дунд ангийн бололтой өндөр хүү зөрөн өнгөрөхдөө толгойгоо вакуум цонхонд хүчтэй мөргөчихөөд яваад өгөв. Хүчтэй мөргөсөн байтал толгой нь өвдсөн шинжгүй өнгөрөх хүүг хараад цочих шиг болсон юм.

Энэ үед дөрвөн настай болов уу гэмээр бяцхан хүүгээ дагуулсан залуухан эмэгтэй бидний дэргэд суух залуугийн зүг тасгаас гарч ирэв. Тэд эмчид хүүгээ үзүүлээд эм бичүүлж авахаар хэсэг хүлээв. Хүү тэр үед “Тобот” хэмээх хүүхэлдэйн киноны тухай ярьж, хөлөө савчин зодоон ярьж эхлэхэд “Өнөөдрөөс эхлээд зодоон цохион, муухай мангас, амьтдын талаар ерөөсөө ярихгүй гэж сая хоёулаа эмчдээ амласан тэ” гэж ээж нь хэллээ.

Тэднийг явсны дараахан хүүхдүүд шуугилдаж, эмч нар орилолдож, жижүүр сувилагч баруун талын плат руу гүйж гарав. “Хүүхдүүд зодолдож байна” гэж аавтайгаа уулзаж буй охин хэллээ. Эмч гарч ирж бид түүнтэй ирсэн зорилгынхоо дагуу ийн ярилцав.

-Танай эмнэлэгт ихэвчлэн хэдэн насны хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Манай Хүүхдийн клиник 3-18 насны хүүхдүүд сэтгэцийн тулгамдсан асуудал болон сэтгэцийн эмгэгийн асуудлаар эмчилгээ үйлчилгээнд хамрагддаг. Харин дэлгэцийн донтолт болон цахим хэрэглээг хэтрүүлэн хэрэглэснээс болж эмнэлэгт хандаж байгаа хүүхдүүдийн хувьд 10-17 насныхан зонхилж байна. Түүнээс бага насны хүүхдүүд хэвтэж эмчлүүлэх нь цөөн бөгөөд гэрээрээ эм бичүүлж авдаг. Бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн ирэх шалтгаан нь нэг боловч илрэх шинж тэмдэг нь өөр байдаг.

-Одоогийн байдлаар цахим тоглоомд донтож хэвтэн эмчлүүлж байгаа хэдэн хүүхэд байгаа вэ?

-Нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй хүүхэд эмчлүүлж байна. Харин зохисгүй цахим хэрэглээнээс болж сэтгэцийн өөрчлөлтөд орсон хүүхэд цөөнгүй бий. Тэр дундаа охид фейсбүүкт донтох мөн цахим тоглоомд донтох болсон.

Хүүхэд болгоны дэлгэцийн хэрэглээ өөр өөр байдаг. Тухайн зүйлийн хэрэглээ хэтэрч, донтох түвшинд хүрсэн шинж тэмдгүүдийг дараах байдлаар ангилдаг. Үүнд, Бие мах бодийн өөрчлөлт буюу телевиз, компьютер утас зэргийг удаан хугацаанд үзэж эхлэхэд хамгийн түрүүнд нүдний угаар чилэх, хүзүү хөших, нуруу чилэх зэрэг бие махбодын шинж тэмдгүүд илэрнэ.

Танин мэдэхүйн өөрчлөлт буюу удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлж, оюуны өндөр ачааллыг авч тоглож байгаа гэдэг утгаараа анхаарал төвлөрөлт муу болж, ой тогтоолт муудаж, амархан мартдаг болдог. Мөн өмнө нь сонирхдог байсан зүйлээ хийхээ болих гэх мэт сөрөг нөлөөтэй.

Сэтгэл санааны өөрчлөлт буюу зав гарах л юм бол дахиад тоглох юмсан, үзэх юмсан гэсэн хүсэл өөрт нь төрдөг болчихдог. Байнга тоглодог тоглоомоо дараа нь юу байгаа бол, нэг үеийг нь давчихвал үүнийг дахиад ахиулах юмсан гэсэн хүсэл төрнө. Үүнээс болоод тоглоомоос нь холдуулах гэж оролдоход сэтгэл санаа нь өөрчлөгдөж уурлаж бухимдах байдлаар эсэргүүцлээ илэрхийлдэг.

Эсэргүүцлийн эцсийн цэг буюу уурлаж бухимдсан хүүхэд эд юмс шидлэх, өөрийгөө болон өрөөлийг гэмтээх зэргээр хоригийг хүлээж авахаа болино. Энэ шинж тэмдэг бол тухайн зүйлдээ бүрэн донтсон байгааг харуулж байгаа юм.

-Дэлгэц, цахим тоглоомд донтох хүүхдийн тоо эрс нэмэгдсэн гэсэн үү?

-2013 оноос дэлгэцийн донтолт гэсэн шалтгаанаар эмнэлэгт хандах хүүхэд ихэссэн бөгөөд тухайн үед жилдээ 30 хүүхэд хэвтэж эмчлүүлж байсан. Гэтэл 2017 онд 94 буюу гурав дахин ихэссэн, харин 2018 онд 56 болж буурсан. Буурсан шалтгаан бол эцэг эхчүүд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зохисгүй цахим хэрэглээ түүнээс үүдсэн эрсдэлтэй шинж тэмдгүүдийн талаарх мэдээлэлтэй болсонтой холбоотой. Донтохоос өмнө, сэтгэл санаанд нь өөрчлөлт гараад эхэлсэн үед эмчид үзүүлж, зөвлөгөө авч энэ байдлыг таслан зогсоодог болсон учраас хэвтэн эмчлүүлэх нь багасах болсон.

-Эмчлүүлсэн хүүхдүүдийн өвчин сэдэрч дахин ирэх тохиолдол байдаг уу?

-Байдаг. Сэтгэл санаа, зан үйлийн гүнзгий өөрчлөлтөд орсон хүүхдүүд эргэж хэвтэх тохиолдол байна. Яагаад гэвэл тухайн дадал болсон зүйл хэвшээд тогтчихсон бол хүүхдүүдэд тоглоомын өчүүхэн сэдэл төрөхөд л дахиж тоглох, мөн сэдэл төрөөгүй ч эмнэлгээс гарсан учир өөрөө эрэлхийлж тоглох хандлага ажиглагддаг.

-Хэр хугацаанд эмчилдэг вэ?

Тасагт 10-14 хоног хэвтэж эмчлүүлдэг бөгөөд энэ хугацаанд донтсон хүүхдүүдэд илэрдэг ядрах, сульдах, нойргүйдэх, сэтгэл санаа тогтворгүй болох гэх мэт шинж тэмдэгт эмээр эмчлэх мөн сэтгэл заслаар эмчлэх эмчилгээ хийдэг юм. Сэтгэл заслын эмчилгээг танин мэдэхүйн эмчилгээгээр эхэлдэг. Энэ нь тухайн хүүхдэд хор уршгийг нь тайлбарлаж, өөрт нь гарсан шинж тэмдгүүдийг ойлгуулснаар би энэ зүйлд донтсон юм байна гэдгийг хүлээн зөвшөөрүүлнэ.

Ингэснээр түүнээс гарах зөв арга замыг тайлбарлаж, эргэж орохгүй байх тал дээр анхаарч ажилладаг. Мөн эмнэлгээс гарсны дараа эцэг, эхийн хяналттайгаар сэтгэл заслын эмчилгээ үргэлжлэх ёстой. Эмнэлэгт тодорхой хугацааны турш байнгын хяналттай байх ёстой бөгөөд энэ нь 3-6 cap үргэлжилнэ.

-Хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болж, донтож байгаад хэн буруутай вэ?

-Жишээ нь, pubg, dota, counter strike зэрэг тоглоомд донтсон хүүхдүүдэд тоглуулж байгаа тоглоомын газрын ашиг сонирхол нөлөөлсөн байж болно. Есөөс доош насны хүүхдэд 18.00 цагаас хойш үйлчлэхгүй гэсэн хууль дүрмийн дагуу ажиллаж чадаж байна уу, эсвэл хоногоор тоглох боломжоор нь хангаж байна уу гэдэгт хяналт маш сул байна. Нөгөөтэйгүүр хүүхдэд хараа хяналт тавих ёстой, буруу зөвийг танин мэдүүлэх, дэмжиж, харах асрах ёстой эцэг, эхчүүдийн буруу ч байна.

Эцэг, эхчүүд өөрсдөө зарим талаар буруу үлгэр дуурайлал үзүүлдэг гэдэг нь манай байгууллагад ирдэг хүүхдүүдээс харагддаг. Тэдэнд саад болох, хоолоо идэхгүй байх үед нь утсаа өгөөд тоглуулдаг нь хүүхдэд зуршил болох, донтох үүдийг нь нээгээд өгч байгаа юм. Эсвэл тухайн гэрт хүүхэд байхад төвөгтэй тохиолдолд хүүхдүүд өөр зүйл эрэлхийлж, гэртээ очихыг хүсэхгүй болно.

Учир нь эцэг, эх нь архи уудаг, агсан тавьдаг, ямар нэгэн хүчирхийлэл байгаа бол утсаа оролдож суух, PC тоглож сэтгэл санаагаа тайвшруулах, цаг нөхцөөх зорилготой үйлдлүүд гаргах болдог. Хүүхэд зүгээр байж байгаад донтдоггүй, донтсон хүүхэд болгоны цаана заавал асуудал байна. Мөн дан ганц эцэг эх гэлтгүй, анги сургуулийн дарамт, хэтэрхий эрх задгай өссөн зэрэг хүмүүжлийн доголдол ч нөлөөлдөг. Тиймээс эдгээр олон шалтгааныг илрүүлж, сэтгэл заслын эмчилгээ хийх ёстой. Энэ нь дан ганц эмчийн үүрэг биш эцэг, эхчүүд ч хамтарч ажиллах ёстой болдог.

-Сүүлийн үед нас үл харгалзан PUBG тоглоомыг тоглох болж. Үүнээс болоод сэтгэцийн эмнэлгийн ачаалал ихэссэн гэсэн мэдээлэл цацагдах болсон энэ үнэн үү?

-Яг PUBG-aac болж байна гэж хэлэх нь өрөөсгөл. Өмнө нь донтогсдоос “Ямар тоглоом тоглодог вэ” гэж асуухад couter, dota гэж хариулдаг байсан бол харин одоо үед pubg тоглодог гэж хэлэх хүн олширсон.

-Насанд хүрэгчид өсвөр үеийнхнийг уруу татаж байгаа харагддаг. Насан хүрэгчид хэр ирж, эмчлүүлж байна?

-Том хүмүүсийн хувьд ирж үзүүлээд, хэвтэж эмчлүүлэх тохиолдол маш ховор. Яагаад гэвэл тэд насанд хүрч, биеэ дааж амьдарч байгаа учир өөрийнхөө тийм байдалд орсныг хүлээн зөвшөөрдөггүй. Чөлөөт цагаа өнгөрөөж байгаа нэг хэлбэр, хааяа л тоглодог, энэ бол спорт гэх мэтээр өөрийгөө өмөөрдөг. 19, 20 настай хүмүүсийн эцэг, эхчүүд эмнэлэгт ирж зөвлөгөө авдаг. Тэднийг хүүхдээ аваад ир гэж хэлэхээр “Очихгүй гээд байна аа” гэсэн тайлбар хэлдэг.

Бага дээр нь л дадал зуршлыг нь зөв зүйл рүү чиглүүлэхгүй бол насан туршдаа ийм байдалтай амьдралыг өнгөрөөвөл харамсмаар хэрэг. Насанд хүрэгчдэд анхааруулж хэлэхэд хүүхдийнхээ дэргэд битгий муу үлгэр дуурайлал үзүүлээч ээ. Саяхан манайд унтаж чадахаа больчихсон хүүхэд ирсэн. Яагаад гэвэл аав нь pubg тоглодог. Түүнээс болоод нүдээ анихаар л цус нөж, элдэв алаан хядлага харагддаг. Энэ нь тухайн хүүхэд галзуурахад бэлэн болсон байна аа гэсэн үг.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гарч МУИС-ийн замын эсрэг талд байрлах 09.00-23.00 цагийн хооронд ажилладаг PC тоглоомын газар оров. Уг газар нь хамгийн их суудалтай тоглоомын төв гэдгээрээ алдартай бөгөөд удаан хугацаанд сууж тоглодог хүмүүст зориулж бургер, ус, ундаа мэтийн зүйлс худалдана. 300 суудалтай тус газраар оюутан залуус түлхүү үйлчлүүлдэг.

Биднийг 14.30 цагт ороход 41 суудал хоосон байсан бөгөөд кино театрт кино үзэх гэж байгаа юм шиг суудлаа хэсэг нөхдийн хамт дэлгэцээр сонгож байв. Компьютерийн дэлгэцийг харахад суудлын номер ногоон болон улаан дөрвөлжин дотор харагдана. Улаан өнгө нь хоосон суудлыг илтгэж, ногоон нь цаг авсныг харуулж байгаа бөгөөд түүнийг тойрсон шар хүрээ нь дуусах цагийг илтгэдэг аж.

Дараа нь бид ерөнхий боловсролын сургуулийн ойролцоох тоглоомын газраар ямар хүмүүс үйлчлүүлж байгааг харахаар 17.30 цагийн үед 21 дүгээр сургуулийн ойролцоох 40 суудалтай тоглоомын төвд очив. Ороход харанхуй тул үзэгдэх орчин бүдэг харагдана. Энэ үед ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн хоёр сурагч компьютерээ холбон counter хэмээх тоглоомыг сурамгай тоглож байх нь тэр.

Насанд хүрэгчдийн дийлэнх нь эмчийн жишээн дээр дурдсан хүүгээ айлгасан аавын тоглодог PUBG хэмээх тоглоомыг тоглож байв. PUBG гэдэг нь Player Unknowm’s Battlegrounds хэмээх үгний товчлол бөгөөд БНСУ-ын видео тоглоом үйлдвэрлэгч Bluehole компани 2017 оны гуравдугаар сард гаргасан билээ.

Биднийг ороод төд удалгүй байтал арваад залуу орж ирэн зэрэгцээ, эсвэл эсвэл өөд өөдөөсөө харсан суудал олохоор нааш, цааш холхилдоно. РС-нд сууж байгаа, орж ирж байгаа залуучууд дийлэнх нь 18-25 насныхан. Урин дулаан цаг ирж, утаа тортог арилж буй энэ үед цагийг зугаатай өнгөрөөх ёстой залуус харанхуй өрөөнд дэлгэцийн цаана хонон, өнжин сууж байгаа нь эмчийн хэлсэн дэлгэцийн хамааралд орох хүмүүсийн тоог улам нэмж байна. Идэр залуу насны хөвгүүд эцэг эх, эхнэр хүүхэд, цаашлаад эх орноо хайрлаж хамгаалах ёстойгоо умартан өөрийн зугааг илүүд үзэж байгаа нь харамсмаар.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийтэлсэн

-

Нийтэлч

НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 18 дугаар тогтоолоор нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730,000 байхаар тогтоосон.

Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирсэн автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байхаар шийдвэрлэсэн.

Дээрх тогтоолыг цуцлах, тээврийн хэрэгслийн бүртгэлийн шалгуур үзүүлэлтийг цуцлах хүсэлтийг энэ сарын 14-ний өдөр “Эко автомашин импортлогчдын холбоо” ТББ-аас ирүүлсэн.

Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, тэдний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг тайлбарлалаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчим, авто замын багтаамжийн барьцаа буюу VCR 1.5-2.2, хөдөлгөөний дундаж хурд 8 км/цагаас бага, хөдөлгөөний чанарын үзүүлэлт “E-F” түвшинд байна. Уг үзүүлэлтүүдээс харахад Улаанбаатар хотын гол, гудамж замын ачаалал хэвийн хэмжээнээс 2 дахин их байгаа бөгөөд өдрийн 12 цагийн 70 хувьд түгжрэлтэй байдаг. Энэ нь хөдөлгөөний эрэлт, хэрэгцээ багтаамжаас хэтэрсэн гэсэн үзүүлэлт юм. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлээс шалтгаалсан нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд тулгарч буй сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор дээрх шийдвэрийг холбогдох инженер, мэргэжилтнүүдийн дүгнэлтэд үндэслэн гаргасан. Тиймээс нийтийн эрх ашгийн төлөө уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Мөн нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг ХЗДХЯ бүртгэсэн” гэдгийг хэллээ.

Автомашины улсын бүртгэлийн дугаарыг тодорхой шалгуур үзүүлэлтийн хүрээнд олгож байгаа бөгөөд автомашины импортод ямар нэгэн байдлаар хязгаарлалт тогтоогоогүй юм. Ташрамд, Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн дундаж хурдыг 25км/цаг байлгахын тулд замын чадамжийг жолоочийн самбаачлах хугацаа, бүрэн зогсолтын замын урт, тээврийн хэрэгслийн урт, нэг тээврийн хэрэгсэлд ногдох зай зэргийг авч үзэн 250,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжтой гэж тооцоолсон. Гэтэл энэ тоо 3 дахин их буюу 804 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.

Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.

2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.

Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:

• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.

• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.

• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.

• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.

• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.

Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм8 мин өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм11 мин өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр5 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр5 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм6 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм6 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм6 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм6 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим