Нийгэм
Тагтнаас унах гэж байсан зургаан настай хүүг аварчээ

Тагтнаас үсрэх гэж байсан зургаа настай хүүг онцгой байдлын алба хаагчид аварчээ. Энэ тухай дуудлага өнөө өглөө 04.25 цагт нийслэлийн онцгой байдлын газарт ирсний дагуу найман алба хаагч Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд очжээ. Аврах ангийнхан зургаан настай Э-г гэрт нь цоожилсон байсныгтагтаар нь дамжин орж, хүүг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Энэ тухай Нийслэлийн онцгой байдлын газрын хурандаа н.Нэргүйгээс тодруулахад “Хүүгийн ээж 38 настай эмэгтэй нэг бус удаа хүүхдээ гэрт нь цоожилж, орхиж явдаг. Тиймээс цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг. Хүүхэд тагтнаас үсрэх гэж байна гэсэн дуудлага өчигдөр үүрээр ирсэн. Эцэг эхчүүд хэнэггүй, хайнга үйлдлээсээ болж хүүхдийнхээ амь насыг хохироох эрсдэлийг тооцдоггүй. Гэрт нь цоожилж явснаас болж гал түймэрт өртөх, тагтнаас унах зэрэг олон эрсдэлт хүчин зүйлс бий шүү дээ. Мөн хаврын улирал гал түймэр гарах тохиолдолд ихэсч байна. Өдөрт дор хаяж 10 дуудлага ирдэг. Ихэвчлэн хүний буруутай үйлдлээс шалтгаалж байна. Иймд иргэн та бүхэн ил задгай үнс нурам, хог хаяхгүй байх, зуухны амыг сайтар шалгаж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэлээ. Түүнчлэн амиа хорлох шинж чанартай дуудлага мэдээлэл ихсэж байгааг анхаарууллаа.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.