Нийгэм
Зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна
2024 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Увсын зүүн, Завхан, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговийн баруун хэсэг, Өмнөговийн нутаг шилжих шөнө баруун аймгуудын ихэнх нутгаар, дөрөвдүгээр сарын 13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Иймд иргэд, тээвэрчид та бүхэн зайлшгүй шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг хүсье.
Олон улс, улсын чанартай авто замаар зорчихдоо хурд хэтрүүлэхгүй байж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцохыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас анхааруулж байна.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2024” өдөрлөгийн сайн дурын ажилчдыг сургалтад хамрууллаа
НЗДТГ-аас 2014 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 9 хоног үлдлээ. Марафон гүйлтийн үеэр сайн дурын ажилтнуудыг дайчлан ажиллуулдаг олон улсын жишгийг мөрддөг билээ. Өнгөрсөн жил “Улаанбаатар марафон”-д сайн дурын ажилтнаар 800 орчим залуус бүртгүүлж байсан бол энэ жил 900 гаруй залуус бүртгүүлжээ. Тэднээс 500-г нь шалгаруулан марафоны үеэр ажиллуулах юм. Энэ жил зохион байгуулагчдын зүгээс “Улаанбаатар марафон 2024”-т оролцох сайн дурын ажилтнуудад зориулсан эхний сургалтыг тавдугаар сарын 15,16-ны өдрүүдэд АШУҮИС-ийн төв байранд зохион байгуулж байна.
“Улаанбаатар марафон”-д оролцогчид нь янз бүрийн насны, тусгай хэрэгцээт иргэд гүйдэг учир нэг дор олон хүнийг гүйхэд бие биедээ саад болохгүй, хүндэтгэлтэй хандахад нь сайн дурын ажилтнуудын үүрэг оролцоо, зохицуулалт хамгийн чухал. Мөн сайн дурын ажилтнууд нь марафоны үндсэн зохион байгуулалт болон гүйлтийн уралдааны тухай ерөнхий мэдлэгтэй байхыг шаарддаг. Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэх зорилготой ажилладаг. Тиймээс тэдний үг ярианаас гадна биеэ авч явж буй байдал, хувцаслалт хүртэл үлгэр жишээ байх хэрэгтэй. Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах гээд олон давуу талтай.
“Улаанбаатар марафон” өдөрлөгт оролцсон сайн дурын ажилтнуудад Нийслэлийн Засаг Даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог тул залуус уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай.
“Улаанбаатар марафон”-ыг хамтран зохион байгуулагч “Hipay” компаниас марафонд оролцогчдын бүртгэлийг цахимжуулан нэгдсэн системд холбож, RFID технологийн шийдлийг ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэх болон барианд орсон зургийг нь тухайн хүний бүртгэлтэй хаяг руу илгээх, гүйгчдийн гүйлтийн үеийн үзүүлэлтийг хэмжих автоматжуулсан технологийг нэвтрүүлсэн билээ. Уг технологийн шийдлийн талаар “Hipay” компанийн сайн дурын ажилтан хариуцсан ажилтан Ч.Дашсүрэн мэдээлэл өглөө. Харин гүйгчдийн сэтгэл зүйн онцлог ялгаа, багаараа хэрхэн ажиллах тухай танилцуулга сургалтыг АШУҮИС-ийн багш, “Ахиллис Монгол” олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч О.Саранчулуун өгсөн юм.
Нийгэм
“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх судалгаа хийнэ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт “Хямд тийз-хүртээмжтэй нислэг” зорилт дэвшүүлж 2023 онд агаарын тээврээр 1 сая 750 мянган зорчигч тээвэрлэсэн.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитай уулзах үеэрээ 2024 онд 2 сая 200 мянган зорчигч агаараар тээвэрлэхээр төлөвлөсөн тул нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, ачаа тээшийг түргэн хугацаанд нэвтрүүлж, иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэхгүй байх ёстойг хэлсэн.
Энэ хүрээнд өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Япон Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын төлөөлөгчид, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг хариуцан ажиллаж буй япон талын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар зуны нислэгийн оргил ачааллын үед иргэддээ шуурхай үйлчлэх, үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэх, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын багтаамжийг нэмэгдүүлэх, өргөтгөх судалгааны ажлыг 2024 оны зургадугаар сараас 2025 оны нэгдүгээр сарын хооронд хийж дуусгах, 2025 оноос өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэхээр санал солилцлоо.
Мөн нисэхийн менежмент, нисэхийн эдийн засагч, нисэхийн эрхзүй зэрэг нисэхийн чиглэлээр мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэх, харилцан туршлага солилцох санал дэвшүүлсэн.
Нөгөө талаас нисэх буудалд ажиллаж буй төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, нисэх буудлын өргөтгөх, шинэчлэх судалгааны ажлаа шуурхай эхлэхээ илэрхийллээ гэж Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК-иас мэдээллээ.
Нийгэм
М.Анхцэцэг “Парис 2024” олимпын эрхийн болзол хангаад байна
“Парис 2024” олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа.
Одоогоор эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монголын туйванч М.Анхцэцэг чансаагаараа шилдэг 10-т бичигдэж байгаа бөгөөд Парисыг зорих эрхийн болзлоо хангаад байна.
Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Парисын олимпод оролцох тамирчдын нэрсийг эцсийн байдлаар энэ сарын 24-ний өдөр зарлаж, энэ сарын 31-ний өдөр Үндэсний олимпын хороод баталгаажуулах журамтай гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Хануйн голын 109.15 у/метр гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн боллоо
-
Нийгэм23 цаг өмнө
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
-
Улс төр22 цаг өмнө
Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэ
-
Улс төр21 цаг өмнө
У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим
-
Нийгэм22 цаг өмнө
Агаарын тээврийн салбарт транзит тээвэр хөгжүүлж, энэ онд 24 мянган зорчигч тээвэрлэнэ
-
Улс төр23 цаг өмнө
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна
-
Улс төр5 цаг өмнө
ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив