Нийгэм
Малын сэг зэм устгалын ажлыг ирэх тавдугаар сарын нэгэн гэхэд дуусгахыг үүрэг болголоо
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан дөрөвдүгээр сарын 18-нд боллоо. Хуралдаанаар УОК болон Засгийн газраас Зудын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.
Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан малчдад эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг хүргэх, хаагдсан зам давааг нээх, өвс тэжээл хүргэх зэрэг аймаг орон нутгийн Онцгой комиссоос зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Шуурхай бүлгүүдийг Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулж, Засгийн газрын гишүүдээр ахлуулан бүсчилсэн байдлаар 6 чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Шуурхай бүлгүүд өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу улсын нөөцөөс нийт 14 мянган тн тэжээл, 850 тн өвс, 1164 тонн гурил, 582 тонн цагаан будаа, 1800 ширхэг хүсний болон эрүүл мэндийн багц олгоод байна. Мөн аймаг, сумын аюулгүй нөөцөд бэлтгэсэн 27 658 тн өвсийг 141 572 өрхөд, 9 915 тн тэжээлийг 136 634 өрхөд тус тус олгож, 132 897 км замын цасыг арилгаж, зорчих хөдөлгөөнийг нээгээд байна.
Өвөлжилт хаваржилтын хүндрэлээс шалтгаалж улсын хэмжээнд нийт 4481 өрх мал сүргийнхээ 70 ба түүнээс дээш хувийг алдсан бол 486 өрх 100 хувь малгүй болсон байна.
Мөн Засгийн газрын шийдвэрээр Хаваржилт хүндэрсэн 21 аймгийн 100 сумын Засаг даргын тамгын газарт туулах чадвар сайтай, бүрэн тоноглосон автомашиныг олгоод байгаа бол 60 сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай автомашин олгохоор шийдвэрлэсний дагуу эхний ээлжинд 11 аймгийн 12 сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашиныг олгоод байна.
Мал эмнэлгийн ерөнхий газраас малын сэг зэм устгалын явцын талаар танилцуулсан юм. Энэ сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 6.6 сая мал хорогдсон нь нийт малын 10.2 хувийг эзэлж байна. Үүнээс Сүхбаатар аймагт 1.6 сая, Хэнтийд 904.6 мянга, Архангайд 692.0 мянга, Дорноговьд 542.5 мянга, Төв аймагт 535.4 мянган мал тус тус хорогдоод байгаа нь малын хорогдол хамгийн өндөр байгаа аймгуудын тоонд багтаад байна. Мал эмнэлгийн ерөнхий газраас улсын хэмжээнд нийт мал устгалын 1577 цэг байгуулж, ажиллаж буй бөгөөд өнөөдрийн байдлаар нийт устгах ёстой сэг зэмийн устгалын ажил 17 хувьтай байгаа бөгөөд уг ажлыг ирэх сарын 1-нд дуусгахыг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяад даалгалаа.
Өнөөдрийн УОК-ын хуралдаанаар энэ оны 1 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд болсон шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас гарсан ослын талаарх ажлын хэсгийн дүгнэлтийг БХБЯ-аас танилцуулж, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан үүрэг чиглэл өглөө.
Ажлын хэсгээс дээрх ослын улмаас галд өртсөн 4 объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах, хүчитгэх боломжгүй гэх дүгнэлтийг гаргаж, хохирлыг буруутай этгээдээр гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн тус хэргийг цаашид нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд шийдвэрлэх, Засгийн газраас шийдвэрлэсэн 5 тэрбум төгрөгөөс зарцуулагдаагүй үлдсэн 2.9 тэрбум төгрөгийг нийслэлийн ЗДТГ-т шилжүүлэхийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан үүрэг болголоо.
Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудыг аюулгүй болгох, стандарт норм мөрдүүлэх тал дээр холбогдох яамдууд хамтран ажиллах даалгаврыг өглөө.
Нийгэм
Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо
Нийгэм
Хоногт 5 грамм ба түүнээс бага хэмжээний давс хэрэглэхийг зөвлөдөг
Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83.6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй байна.
Хоногт 5 грамм ба түүнээс бага хэмжээний давс хэрэглэхийг зөвлөдөг.
Монгол Улсад 2019 онд хийгдсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа”-гаар нийт хүн амын давсны дундаж хэрэглээ 10.5 г байгаа нь 2013 оны судалгааны үр дүнтэй харьцуулахад үндэсний хэмжээнд 0.6 г, баруун бүсэд 5.1 г, Улаанбаатар хотод 1.2 г -аар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа ч монгол хүний давсны хоногийн хэрэглээ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2 дахин их хэвээр байна.
Нийгэм
Бага тойруугийн авто замын хоёрдугаар хэсгийн хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ
Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр СУИС-ийн уулзварын зүүн талаас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж засварлана.
Тус замыг 2024 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 04:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Энэ ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг хийнэ гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Нийгэм23 цаг өмнө
1085 автобус утасгүй интернэттэй болно
-
Улс төр23 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
-
Нийгэм22 цаг өмнө
Монгол Улсад анх удаа спортын ачааллын дараах сэргэлт, нөхөн сэргээх эмчилгээ хийж эхэллээ
-
Нийгэм24 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2024” өдөрлөгийн сайн дурын ажилчдыг сургалтад хамрууллаа
-
Улс төр22 цаг өмнө
Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай
-
Улс төр4 цаг өмнө
Саналын хуудас хоёр хэсэгтэй байна
-
Улс төр3 цаг өмнө
Монгол Улс Европын холбоотой дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна
-
Улс төр4 цаг өмнө
Сонгуулийг нээлттэй, ил тод зохион байгуулахад улс төрийн намуудтай хамтран ажиллана