Нийгэм
Эрдэмтэд “Ахисан түвшний хими” номыг монгол хэлнээ орчуулжээ
Шинжлэх ухааны академийн Хими химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг 940 хуудас бүхий “Chemistry, advanced level” ахисан түвшний Хими номыг монгол хэлнээ орчуулжээ.
Тус орчуулгыг “Олонлог” академи сургууль Хими-1, Хими-2, Хими-3 гэсэн 3 боть ном болгон хэвлүүлсэн бөгөөд өнөөдөр шинэ номны нээлтээ хийж ШУА болон химийн гүнгийрүүлсэн сургалттай дунд сургуулиудад номынхоо дээжээс бэлэг барилаа.
Энэхүү ном нь 10 жилийн сурагчид, Их дээд сургуулийн оюутнууд болон сонирхогчдод зориулсан, Олон улсын бакалаврын түвшинд бичигдсэн бөгөөд номыг зохиогчдын албан ёсны зөвшөөрөлтэйгээр ашгийн бус, сургалтанд хэрэглэх зорилгоор орчуулсан гэдгийг нээлтийн үеэр “Олонлог” академи сургуулийн захирал Б.Баясгалан онцлов.
Тус номыг орчуулах эрдэмтдийн багийг ахалж ажилласан академич Х.Тэмүүжин “Ном орчуулах санал хүлээж аваад бид эхэндээ амаргүй ажил заасан хугацаанд гүйцэтгэж дийлэх болов уу гэж эргэлзэж байсан. Гэвч монголын хүүхдүүдийн төлөө, шинжлэх ухааныг танин мэдүүлэхийн төлөө ШУА-ийн судлаач бидний хийх ёстой ажил гэж бодоод зориглоод орсон. Олон эрдэмтэн, судлаач баг болж оролцсон ч амаргүй байсан. Жишээ нь, химийн нэр томъёог монгол хэл дээр хүн бүр өөр өөрөөр бичдэг. Энэ байдлыг цэгцэлж жигд нэг нэр томъёогоор, ингэж орчуулъя гэж тохироод үгэн дээрээ эхэлж ажилласан. Амжилттай энэ ажлын ард гарсан баг болж ажилласан судлаач нартаа баярлалаа. Энэхүү ажлын санаачилж, хэвлүүлж олон нийтэд хүргэж буй “Олонлог” академийнхандаа талархаж байна. Энэ бол монголын хүүхдүүдийн ирээдүйд оруулж буй том хөрөнгө оруулалт гэж бодож байна” хэмээн ярилаа.
Олон улсын бакалаврын (ОУБ) өндөр түвшний химийн сурах бичиг нь суралцагсдын судлах гэж буй хичээлийн курст тусгайлан зориулсан. Гол хэсэг, нэмэлт өндөр түвшний (НӨТ) материал болон сонгон суралцах гэсэн 3 хэсэг хөтөлбөрийг агуулсан.
Ном нь хичээлийн чиглэлийн дагуу сэдэв болон сонголтод тулгуурласан үндсэн 18 бүлгээс бүрдэнэ. Үндсэн бүлгүүдийн агуулгын хувьд Химийн шинжлэх ухаанд хэрэглэгддэг тоон утга ба хэмжигдэхүүнүүд, Атомын бүтэц, Үелэх систем, Химийн холбоо, Энерги, Кинетик, Тэнцвэр, Хүчил ба шүлт, Исэлдэлт ба ангижралт, Органик хими, Хэмжилт ба үр дүн боловсруулалт, Орчин үеийн аналитик хими, Хүний биеийн биохими, Аж үйлдвэр болон технологи дахь хими, Эмт бодис ба эмийн бэлдмэл, Хүрээлэн буй орчны хими, Хүнсний хими, Органик химийн хөгжил зэрэг бүлгүүдээс бүрдсэн.
Бүлэг бүр тухайн сэдэв эсвэл сонгон суралцах чиглэлд нийцүүлсэн гол хэсэг болон нэмэлт ахисан түвшний материалыг агуулж байгаагаараа онцлогтой. Номын төгсгөл хэсэгт байгаа “Мэдлэгийн онол” гэсэн бүлэг нь химийн шинжлэх ухааныг судлахад анхаарах чухал асуудлуудыг ойлгоход тусална. Түүнчлэн энэхүү номонд ашиглагдсан үгийн тайлбар хэсэг, дотоод үнэлгээ, өргөтгөсөн тайлбарын зөвлөгөө болон олон улсын бакалаврын химийн судалгааг амжилттай гүйцэтгэх стратегийн талаар зарим богино хэсгүүдийг оруулсан байна. Эцэст нь хариулт хэсэг байх ба үүнд дасгал ажлын, өөрийгөө сорих мөн бататгах дасгалын хариултууд бүгд багтсан нь суралцагсдын өөрийн сурснаа бататгахад ихээхэн ач холбогдолтой юм.
Энэхүү номыг химийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 жилийн сургуулийн сурагчид, анагаах ухаан, эм зүй, биологи, хөдөө аж ахуй, физик, газар зүй зэрэг байгалийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутан, магистр, докторант, энэ салбарт ажиллаж буй багш, эрдэм шинжилгээний ажилтнууд ашиглахад бүрэн тохиромжтой юм.
Эх сурвалж: ШУА
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр1 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд2 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ