Нийгэм
“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх судалгаа хийнэ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт “Хямд тийз-хүртээмжтэй нислэг” зорилт дэвшүүлж 2023 онд агаарын тээврээр 1 сая 750 мянган зорчигч тээвэрлэсэн.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитай уулзах үеэрээ 2024 онд 2 сая 200 мянган зорчигч агаараар тээвэрлэхээр төлөвлөсөн тул нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, ачаа тээшийг түргэн хугацаанд нэвтрүүлж, иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэхгүй байх ёстойг хэлсэн.
Энэ хүрээнд өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Япон Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын төлөөлөгчид, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг хариуцан ажиллаж буй япон талын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар зуны нислэгийн оргил ачааллын үед иргэддээ шуурхай үйлчлэх, үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэх, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын багтаамжийг нэмэгдүүлэх, өргөтгөх судалгааны ажлыг 2024 оны зургадугаар сараас 2025 оны нэгдүгээр сарын хооронд хийж дуусгах, 2025 оноос өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэхээр санал солилцлоо.
Мөн нисэхийн менежмент, нисэхийн эдийн засагч, нисэхийн эрхзүй зэрэг нисэхийн чиглэлээр мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэх, харилцан туршлага солилцох санал дэвшүүлсэн.
Нөгөө талаас нисэх буудалд ажиллаж буй төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, нисэх буудлын өргөтгөх, шинэчлэх судалгааны ажлаа шуурхай эхлэхээ илэрхийллээ гэж Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК-иас мэдээллээ.

Нийгэм
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн урилгаар Монгол Улсын “Хос Аз” ХХК-ийн мэргэжилтнүүд тус улсад үндэсний гутал урлах сургалт зохион байгуулжээ.
“Хос Аз” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал З.Ананд, загвар зохион бүтээгч Б.Ахмарал, технологич инженер Б.Бэхбат нар тус улсын үндэсний уламжлалт гутал болох “цоглам” гутлын загвар, технологийг сайжруулан боловсруулжээ. Улмаар Бутан Улсын залуучуудад “цоглам” гутал урлах тусгай сургалтыг нийслэл Тимпү хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Сургалтаар гутлын технологи заахаас гадна, загварын шийдэл, машин тоног төхөөрөмжүүд дээр ажиллах зарчим, гутал үйлдвэрлэлийн дамжлага дарааллыг эзэмшүүлэн, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэх боломжуудыг танилцуулжээ. Монгол мэргэжилтнүүд Бутан Улсын залуучуудад гутлын сургалт явуулж, мэргэжлийн гэрчилгээ олгосны зэрэгцээ цаашид олон чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон байна.
Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдлэг, туршлага хуваалцахаар зогсохгүй хоёр орны соёлын гүүр болж, үндэсний өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд орууллаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд /2025.04.28/ гарсан ой, хээрийн гал түймрийг /2025.05.01/ 09:12 цагт цурамд орууллаа.
Түймрийг бүрэн унтраахаар Сэлэнгийн аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнээр ахлуулсан онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур, Түшиг сумын мэргэжлийн анги, Тариа бригадын иргэд ажиллаж байна. Хиймэл дагуулын зургаар урьдчилан байдлаар түймрийн улмаас 7 мянга гаруй га талбай шатсан байна.
Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр 2025 оны 5-р сарын 01-ний 08 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар: Үүлэрхэг, хур тунадас ороогүй, салхи хойноос 5-8 м/с, зарим үед 10-14 м/с хүрч ширүүсэж, агаарын температур +5…+7 градус дулаан байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ


-
Нийгэм20 цаг өмнө
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна
-
Нийгэм23 цаг өмнө
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм23 цаг өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!
-
Эдийн засаг24 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Улс төр24 цаг өмнө
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив
-
Нийгэм24 цаг өмнө
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
-
Нийгэм20 цаг өмнө
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ
-
Нийгэм23 цаг өмнө
Энэ зун орон сууцны халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарь гарлаа