Дэлхий дахинд
“OPEN-AI” компани “ChatGPT” хиймэл оюуны шинэ хувилбарыг танилцуулав
Хиймэл оюуны технологиор дагнан хөгжүүлэгч OpenAI компани энэ долоо хоногт ChatGPT хиймэл оюуны шинэ хувилбаруудыг танилцууллаа. OpenAi хиймэл оюунт автомат хариулагч нь илүү хурдан, илүү чанартай болсон гэж тайлбарлаж байна. Мөн маш олон шинэ үйлдлүүд нэмэгджээ.
ChatGPT бол хайсан түлхүүр үгийн дагуу дэлхийн бүх дижитал архив руу хандаж хариу гаргаж ирэхээс гадна эсээ хүртэл бичдэг онцлог хиймэл оюун ухаан. Өнгөрсөн хугацаанд OpenAi компани энэ хиймэл оюунаа Dall-E зурган хиймэл оюун ухаан, Sora бичлэгэн хиймэл оюун ухаантай хослуулж, бүх талаар нь хөгжүүлсээр ирсэн. Хамгийн сүүлийн үеийн шинэчлэлт нь текст, видео, аудио илэрцүүдийг улам чанаржуулж өгч байгаагаа онцлог гэж тайлбарласан байна. Цаашлаад ирээдүйд ChatGPT автомат хиймэл оюуны хариулагчтай видео дуудлага хийх боломжтой болгохоор ажиллаж байна гэж мэдээлжээ. Шинэ ChatGPT дэлхийн 50 өөр хэлээр хайх чадвартай, өмнөхөөсөө 2 дахин хурдтай байна. Мөн дуу хоолойгоор хайлт хийж, аудио хариулт авч болохоор хөгжүүлж байна гэж мэдээлжээ.
ChatGPT одоо үлгэр унших чадвартай болсон, орчуулагчаар ашиглаж болно. Мөн математикийн бодлого бодно гэж танилцуулжээ. OpenAi компанийг Майкрософт корпораци 2015 онд байгуулж байсан, одоо хөрөнгө оруулагчдаасаа 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн томоохон технологийн компаниудын нэг болсон байна.