Нийгэм
“Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн нээлт боллоо

Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутагт байрлах “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн нээлт боллоо.
Энэ төслийг 2020 онд эхлүүлж, чанарын өндөр түвшинд барьж 2023 онд ашиглалтад оруулан өнөөдөр тээвэрлэлтийг эхлүүллээ. Дэлхийд зүтгүүрийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Progress Rail A Caterpillar” компанийн SD70ACe/LW загварын 16 зүтгүүр Монгол Улсад нийлүүлэгдэхээс эхний ээлжийн 6 зүтгүүрээ хүлээн авч, тээвэрлэлтэд нэвтрүүлэхэд бэлэн болсон. Хүнд даацын төмөр замын тээврийн салбарт бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн өндөр хүчин чадал бүхий энэхүү зүтгүүрүүд нь зах зээлд амжилттай туршигдсан дизель хөдөлгүүртэй. Мөн инновац шингээсэн радиал тэргэнцэр нь манай улсын хувьд анх удаа нэвтрүүлж буй явах ангийн бүтээц юм.
“Тавантолгой- Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн нэг гол бүрэлдэхүүн хэсэг болох зүтгүүрийн засварын төв. Монгол Улсдаа анх удаа АНУ-ын зүтгүүрт зориулан зураг төсөл, төлөвлөлтийн дагуу барьж байгуулсан. Тус засварын төв арчилгаа үйлчилгээ, засвар хийх зориулалтын 34 тоног төхөөрөмж, 112 гар болон цахилгаан багажаар тоноглогдсон бөгөөд эдгээрийг 9 үндсэн цех, 12 туслах цехэд хуваан байршуулсан. Нийт 2125 м2 талбайд үзлэгийн 3 зам байрлах ба 6 зүтгүүрт зэрэг арчилгаа, засварын ажил хийх боломжтой юм.
Мөн цогцолбор төслийн хүрээнд хийгдсэн томоохон ажлуудын нэг Вагон засварын депо нь ОХУ, БНХАУ, Украйн зэрэг улсад үйлдвэрлэгдсэн дэвшилтэт технологийн хамгийн сүүлийн үеийн автомат болон хагас автомат тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон. Нийт 3528 м2 6 засварын талбайд их болон дунд засвар, үйлчилгээ хийх орчин үеийн тусгай зориулалт бүхий 164 бүрэн автомат, 31 механик, 90 гар багажаас бүрдсэн 285 багц тоног төхөөрөмжтэй.
Уг засварын төв нь жилд 1300-1500 орчим вагонд их болон дунд засвар, арчилгаа үйлчилгээ хийх, 3800 тэргэнцэр, 7200 хос дугуй болон бусад 12000 эд ангийг оношилж, сэргээн засварлах хүчин чадалтай юм. Мөн механик цехэд CNC удирдлагатай TCK-50A загварын токарийн суурь машин, CNC плазма зүсэгчийг нэвтрүүлсэн онцлогтой гэж ЗТХЯ-аас мэдээллээ.

Нийгэм
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа.
Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Нийслэлийн цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
- Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр 14-р сургууль,
- Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр 3-р сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
- Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр 5-р сургууль,
- Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр 34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Нийгэм
Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн.
Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм.
Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.
Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол
Зогсоол: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол.
Цагийн хуваарь:
- Багануураас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Улаанбаатарт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
- Улаанбаатараас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Багануурт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
Рейсийн тоо: Өдөрт 4
Үнийн мэдээлэл: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг
Ташрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
Нийгэм
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу хоёр настай эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж толгойндоо хүнд гэмтэн 4 оёдол тавиулсан байна.
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
-
Нийгэм7 цаг өмнө
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна
-
Нийгэм11 цаг өмнө
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм11 цаг өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!
-
Нийгэм12 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Эдийн засаг11 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Улс төр11 цаг өмнө
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив
-
Улс төр14 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм11 цаг өмнө
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа